Өнөөдөр Капитрон банк үүсэн байгуулагдсаны 19-н жилийн ой тохиож байна. Тэртээх 2001 оны 11-р сарын 16-ны өдөр Монголын банк санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн шинэ өнгө төрхтэй, үйл ажиллагааны чиглэл нь тодорхой нэгэн банк үүсгэн байгуулагдаж харилцагчдад банк, санхүүгийн үйлчилгээг авах шинэ суваг, шинэ сонголт бий болсон юм.
Энэхүү банк бол Монгол Улсын банк, санхүүгийн салбарт 19 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай КАПИТРОН БАНК юм. Тус банкны Монголын банк санхүүгийн системд анхлан техник, технологид суурилсан дэвшилтэд бүтээгдэхүүн, үйлчилгээ болох интернет банк, телефон банк болон мессеж банкны үйлчилгээг нэвтрүүлсэн нь түүхэнд тэмдэглэн үлдэх дэвшил байсан юм.
Өнгөрсөн хугацааны харилцагчдын банк санхүүгийн үйлчилгээ авах соёл, санхүүгийн мэдлэг хэрэгцээ шаардлагатай уялдуулан санхүүгийн бүхий л үйлчилгээг өөрийн Улаанбаатар хот болон орон нутгийн 40 гаруй салбар нэгжээрээ болон цахим үйлчилгээгээр дамжуулан 24 цагийн туршид хүргэж байна.
Энэ хичээл зүтгэлийн үр дүнд сүүлийн жилүүдэд банкны санхүүгийн үзүүлэлт хурдацтай өсч, банкны системд эзлэх байр суурь тэлсээр 1.2 их наяд төгрөгийн активтай, 80.0 орчим тэрбум төгрөгийн дүрмийн сантай банк болж 19-н жилийнхээ ойтой золгож байна.
Мөн олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч “Global Banking & Finance Review” сэтгүүлээс “Жижиг, дунд бизнесийг дэмжигч 2017, 2018 оны Монгол Улсын шилдэг банк”-аар өргөмжилсөн бол Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран тодруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад сүүлийн 4 жил дараалан амжилтаа ахиулан шалгарсан. Эдгээр амжилт бол түүхийн шаргал хуудсанд бидэнд өндөр итгэл хүлээлгэн хамтран ажилласан харилцагч байгууллага, банк санхүүгийн хэрэгцээгээ бидэнд даатгасан харилцагчид болон биднийг чиглүүлсэн хувьцаа эзэмшигчдийн итгэл сэтгэлийн үр дүн билээ.
Улс даяараа цар тахалтай тэмцэж буй цаг мөчтэй зэрэгцэн банкны 19-н жилийн ой таарч байгаа хэдий ч бид харилцагчиддаа хандсан боломжийг судлаж, энэ хүнд үеийг хамтдаа даван туулахаар хичээн ажилласаар байна. Хөл хорионы өдрүүдэд өөрт хэрэгтэй банкны үйлчилгээгээ цахим хэлбэрээр авахыг танд зөвлөж байна.
Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагчид болон хамтран ажиллагч та бүхэндээ Капитрон банкны нийт хамт олны зүгээс 19-н жилийн ойн баярын мэнд дэвшүүлж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.