Америкийн компаниуд Хятадын армитай холбоотой хөрөнгө оруулалтаа зогсооно
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан шийдвэрээр БНХАУ-ын цэрэг армитай холбоотой пүүс, компаниудад үзүүлж байгаа Америкийн хөрөнгө оруулалтыг зогсоохоор боллоо. Трамп Хятадын Засгийн газар Америкийн хөрөнгө оруулагчдын шулж, өөрсдийн цэрэг армийг шинэчлэн, сайжруулж байна хэмээн буруутгалаа.
Уг хориг 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Хориг хэрэгжиж эхэлснээр Хятадын томоохон фирмүүд болох China Telecom, Hikvision зэрэг компаниудад АНУ-ын хөрөнгө оруулалт царцахаар болж байна.
Америк-Хятадын худалдааны дайн коронавируст цар тахал болон Хятадын Хонконгийн дотоод хэрэгт оролцож буй байдлаас шалтгаалж улам хурцадсан. Албаны хүмүүсийн хэлснээр уг шийдвэрийг гаргахаас өмнө хэдэн сарын турш хэлэлцжээ. АНУ-ын хөрөнгө оруулалтыг татдаг, Хятадын арми шууд болон шууд бус хувьцаа эзэмшдэг технологийн, төрийн мэдлийн барилга байгууламжийн 31 фирм хоригт багтсан байна
Энэ сарын эхэнд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трамп ялагдаж, Жо Байден сонгогдох нь тодорхой болсон. Гэхдээ одоогоор Америкийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа эрхэм Хятадтай харилцах стратегийн бодлогоо тодорхой мэдээлээгүй байгаа. Сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр Байден Хятадын асуудалд Трампаас хол зөрүүгүй хандаж байгаагаа илэрхийлсэн.
Эх сурвалж: ВВС