Судалгаагаар олуулаа нэг дор амьдардаг гэр бүл халдварт өртөх магадлал хамгийн өндөр гэжээ
COVID-19, ГЭР БҮЛ БОЛОН АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ЗАН ҮЙЛҮҮД ЮУ ВЭ?
COVID-19 халдварын эрсдлийг бууруулахын тулд ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээавах хэрэгтэй вэ?
Манай улсын өнөөгийн нөхцөлд байдал магадгүй их чухал хэрэгтэй мэдээлэл юм шиг санагдаад сийрүүлж орууллаа. Дор бүрнээ өөр өөрсдийн амьдрал ахуйдаа тусгаж авна бизээ.
Сингапурын Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн судлаачид COVID-19 өвчтнүүдтэй ойрын хавьтал болсон хүмүүсийн дунд SARS-CoV-2 халдвартай холбоотой хүчин зүйлүүдийг судалж үзжээ. Ингээд
Гэр бүлийн орчинд халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй зан үйлд:
1."Нэг унтлагын өрөөнд байх"
2."COVID-19-тэй өвчтөнтэй 30 минутаас дээш хугацаанд ярилцах" гэсэн 2 үйлдэл хамгийн их хамааралтай гарчээ.
Харин гэр бүлийн бус орчинд (гэр бүлийн бус орчин гэдэг нь ажлын байр, нийгмийн харилцаанд гэж ойлгож болно байх) :
1."2 ба түүнээс дээш COVID-19 өвчтөн өртөх (хамт байх)"
2."COVID-19 өвчтөнтэй 30 минутаас дээш хугацаагаар ярих"
3."Нэг унаанд хамт явах" гэсэн үйлдлүүд хамгийн хамааралтай буюу эрсдэлтэй үйлдлүүд болох нь тогтоогдсон үр дүн гарчээ.
Эх суралж: SARS-CoV-2 seroprevalence and transmission risk factors among high-risk close contacts: a retrospective cohort study. The Lancet. Infectious diseases. 2020 Nov 02; pii: S1473-3099(20)30833-1.
Миний бодол:
Судалгааны үр дүн маш энгийн юм шиг мөртлөө яг бидний өнөөрийн байгаа нөхцөл байдлыг гарын алган дээр гаргаад тавьчихсан юм шиг харуулжээ. Бидний ахуй амьдралын онцлог, нөхцөл байдал магадгүй бусад улс үндэстнүүдээс илүүтэй эрсдэлт байдалд нөлөөлж байж магадгүй байна.
Олон өрөөтэй орон сууцанд амьдардаг бол нэг нэг өрөөгөөр нь ашиглах боломжтой. Гэтэл Монгол гэрт юм уу зүгээр нэг давхар, өрөө тасалгаагүй өөрсдөө барьсан байр сууцанд амьдардаг бол нэг дороо байхаас өөр аргагүй. Тэгэхээр хүссэн хүсээгүй халдвар авах, тархаах эрсдэлт нөхцөл байдалд, орчинд амьдарч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл амьдралын орчин нэгтэй, халдвар авсан хүнтэй 30 минут байтугай хамт байх нөхцөл байдалд бидний ихэнх нь амьдарч байнаа гэсэн үг.
За тэгээд өвлийн улирал болж байгааг хэлэх үү хамаг цонх үүдээ байнга дэлгээд байх боломж байхгүй. Дээр нь гал түлэх шаардлагатай болно. Тэнд агаар сэлгэлцэл хийгдэхгүй байх магадлалтай. Ингээд л олуулаа нэг дор гэр бүлийн кластер халдварт өртөх магадлал өндөр байна.
За бас нийтийн тээврийн автобус, такси, ажлын унаагаар хамт явсан хүмүүс эрсдэл өндөртэй байж болохоор юм байна.
Ойдовын Батгэрэл Ph.D