ЭМЯ: Тээврийн жолоочийн ойрын хавьтлын үлдсэн хүмүүсээс халдвар илэрсэнгүй
Эрүүл мэндийн яам болон УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Тээврийн жолоочийн ойрын хавьтал 73 хүний 48-аас нь шинжилгээ авахад нэг хүнд коронавирус илэрснийг 11.00 цагийн хурлаар мэдээлсэн. Үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариу үдээс хойш гарлаа. Коронавирус илрээгүй.
Халдвар илэрсэн нэг иргэний ойрын хавьтлуудыг тогтоох ажил үргэлжилж байна. Одоогоор ойрын хавьтал 36 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамрууллаа.
Тээврийн жолооч болон түүнээс халдвар авсан дөрвөн хүний ойрын болон хоёрдогч хавьтал нийт 317 хүнд шинжилгээ хийлээ. Дам хавьтал болсон 219 хүнээс мөн халдвар илрээгүй. Одоогоор нэг хүнээс коронавирус илэрсэн байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.11.12-НЫ 17:00 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, November 12, 2020