Шинэ төрлийн коронавируст өвчний дэгдэлттэй холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэртэй холбогдуулан КАПИТРОН Банкнаас 2020.11.12 – 2020.11.17-ны өдрийг хүртэлх хугацаанд харилцагчдад хандсан холбогдох ажлуудыг зохион байгуулсаар байна.
Дээрх өдрүүдэд Капитрон банкны Улаанбаатар хотын бүх салбар нэгжүүд ажиллахгүй бөгөөд Орон нутгийн зарим салбар нэгжүүд 09:00-14:00 цагийн хооронд харилцагчдад үйлчилж байна.
Монгол улсын төлбөрийн системийн үйл ажиллагаа болон банкуудын бүх төрлийн цахим үйлчилгээ тасралтгүй, хэвийн, найдвартай ажиллаж байгаа тул та энэ цаг үед мөнгө шилжүүлэх болон төлбөр тооцоог хийхдээ төлбөрийн карт, интернэт банк, мобайл банкны үйлчилгээг идэвхтэй ашиглаарай. Түүнчлэн та банкны харилцах, хадгаламжийн данс нээх, хадгаламжийн хугацааг сунгах, хадгаламж барьцаалсан зээл авах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой.
Иймд харилцагч та бүхэн хайртай бүхнээ эрсдэлээс хамгаалан цахим банкны үйлчилгээ хэрэглэхийг уриалж байна.
Капитрон банк харилцагчдын гадаад гуйвуулга болон бусад төлбөр тооцоог дараах цагийн хуваарийн дагуу гүйцэтгэж байгааг сануулья. Үүнд:
1. Гадаад гуйвуулгын хувьд тухайн өдрийн 13.30 цагаас өмнө хийгдсэн гүйлгээ өдөртөө цааш хийгдэнэ. Энэ цагаас хойш хийгдсэн гүйлгээнүүдийг дараагийн ажлын өдөр багтаан хийж гүйцэтгэнэ.
2. Банк хоорондын бага дүнтэй гүйлгээнүүд хэвийн явагдана.
Та төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийхээс аль болох зайлсхийж, гарцаагүй тохиолдолд АТМ төхөөрөмж ашиглах, банкны салбар нэгжээр үйлчлүүлэх бол хорио цээрийн дэглэмийг баримтлан, маскаа зүүж, очерь дараалал үүсгэлгүй, хоорондын зай барихыг зөвлөж байна.
"Капитрон банк - COVID 19-ыг хамтдаа даван туулцгаая! "
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.