Хүний ой санамжийг арилгаж болох уу?

Хүний ой санамжийг арилгаж болох уу?

Та хаанахын хэн бэ, өдийг хүртэл амьдрахдаа юу хийж бүтээж, ямар үйл явдлуудын гэрч болов. Эдгээр бүх мэдээллүүд хүний ой дурсамж хэлбэрээр тархинд хадгалагддаг. Хэрэв хүн ой дурсамжаа алдвал өөрийгөө хэн болохыг мэдэхээ болино. Цочрол, осол гэмтэл, насжилт мэтийн цөөхөн шалтгаанаас бусад тохиолдолд хүний ой дурсамж алдагдах боломжгүй гэж эрдэмтэд итгэж байсан юм.

Тэгвэл Ховард Хью анагаахын судалгааны төвийн неорологич Андрэ Фэнтон эмийн тусламжтайгаар ой дурсамжийг арилгах боломжтойг өнгөрсөн жил нээж, нэрд гарсан хүн юм. Түүний нээлт хүмүүст найдвар болон айдсын аль алинийг өгчээ.

Мэдрэмжийг тусгаарлах танк гэж бий. Хэрэв та түүн дотор орвол юу ч үзэгдэж сонсогдохгүй, үнэрлэх, амтлах, хүртэх мэдрэхүйн эрхтнүүд ямар ч мэдээлэл хүлээн авахгүй. Та зөвхөн өөрийн тархины үүсгэх дүрслэлийг удирдаж, яаж ч зугаацаж болно. Хэрэв орон зайд хурдалмаар санагдвал тэр дороо хурдлана, эсрэгээрээ удааширсан ч болно. Гэхдээ энэ бүхэн зөвхөн таны тархин доторхи төсөөлөл бөгөөд бие махбод огтхон ч хөдлөхгүй. Андрэ Фэнтон энэ сонирхолтой үзэгдлийн нууцыг тайлахаар шийджээ. Үүний тулд эхлээд тархины нууцад нэвтрэх ёстой гэж үзээд судалгаагаа эхлүүлжээ.

Эхний ээлжинд туршилтын хулганад онцлог ой дурсамж үүсгэх оролдлогыг хийв. Энэ нь орон зайн мэдрэмжтэй холбоотой богино хугацааны ой дурсамж юм. Хулганыг хавтгай цилиндр хэлбэрийн тавцанд байрлуулж, түүний нэгээхэн хэсэгт орох үед цахилгаан цохилт өгөх төхөөрөмж бүтээжээ. Цахилгаан цохилт зөвхөн тавцангийн доторхи орон зайн сектор хэлбэрийн хэсэгт л өгөгдөнө. Туршилтыг давтан явуулах бүрт хулгана уг орон зайгаас зугтаж, эцэстээ тэр хэсэгт огт орохгүй болох ёстой. Гэхдээ энэ ой санамж нь төхөөрөмжийн дуу чимээ, тавцангийн шал, хананы онцлог хэсэг гэх мэт нүдэнд үзэгдэх дүрслэлүүдээс хамаарахгүй байхыг чухалчилжээ.

Хамгийн зөв арга нь хулганыг байрлуулсан савыг эргэлдүүлэх явдал байв. Энэ тохиолдолд цахилгаан цохилтын орон зай хөдөлгөөнгүй байх бөгөөд мэдрэхүйн эрхтнүүдийн мэдээлүүдээс хамааралгүйгээр түүнийг мэдрэх ой дурсамж үүсэх боломжтой эсэхийг шалгажээ.

Туршилтаар хулгана цахилгаан цохилтын орон зайг мэдэрсэнээр түүнээс зугтах болов. Хүссэн үр дүндээ хүрч, онцлог ой дурсамж үүсгэх төхөөрөмжийг бүтээсэн боловч үүнийгээ юунд, хэрхэн ашиглах талаар Андрэд ямар нэгэн санаа төрсөнгүй.

Зарим ой дурсамж хүний насанд туршид мартагддаггүй. Гэтэл зарим нь яагаад богино хугацаанд мартагддаг юм бол. Мөн судалгааны төвд хамт ажиллаж, Андрэ Фэнтоны дээд давхарт байрлах Тод Сакторын судалгаа энэ асуултын хариуг олоход чиглэж байгаа юм. Тархины мэдрэлийн эсүүд урт удаан хугацааны туршид тодорхой хэлбэрээр, хүчтэй цочролд орсоноор ой дурсамж хадгалагддаг гэж эрдэмтэд үздэг. Тод Сактор мэдрэлийн эсийн иймэрхүү химийн нөлөөлөл (цочрол)-ийг PKM zeta фермент хангаж байгаа хэмээн таамаглажээ. Үүнийг шалгах хамгийн шилдэг арга нь уг ферментийн ажиллагааг зогсоох замаар удаан хугацааны ой санамж алдагдаж байгаа эсэхийг тогтоох явдал юм.

Харин хэрхэн шалгах вэ. Тэрээр нэг давхар уруудан Андрэгийн өрөөнд очиж, энэ талаар зөвлөгөө хүсчээ. Тэд хэд хэдэн аргын талаар ярилцсан боловч, аль аль нь ямар нэгэн дутагдалтай байв. Эцэст нь Андрэ өөрийн зохиосон төхөөрөмжийг санал болгожээ. Хулганыг төхөөрөмжид байрлуулж, цахилгаан цохилт өгөх замаар орон зайн ой дурсамж үүсгэнэ. Хулганы явсан замыг тодорхойлж, хэрэв цахилгаан цохилтын орон зайд орохгүй байвал шинэ ой дурсамж үүссэн гэдэг нь нотлогдох учиртай.

Дараагийн ээлжинд PKM zeta ферментийн ажиллагааг зогсоох бэлдмэлийг тарина. Үүний дараа цахилгаан цохилтын төхөөрөмжид хулганыг дахин байрлуулж, туршилтыг давтан явуулахад ой дурсамж арилсан эсэхийг мэдэх боломжтой. Туршилтаар хулгана төхөөрөмжийн тавцан дээр анх гарсан мэт хаа хамаагүй гүйж, цахилгаанд дахин дахин цохиулж байв. Түүний ой дурсамж алдагдсан нь нотлогдов. Ферментийн ажиллагааг зогсоосноор тархины мэдрэлийн эсүүдийн химийн нөлөөлөл суларч, ой дурсамж арилдаг байна.

 

Андрэ нар энэ талын судалгаанд зөвхөн анхны зөв алхамыг хийсэн боловч мэдээллийн хэрэгслүүд түүнийг "ой дурсамжийг арилгагч хүн" хэмээн зарлав.

 

Иймэрхүү мэдээлэлд сэтгэлийн зовлон шаналалд автсан хүмүүс хамгийн ихээр мэдрэмтгий хандаж, олон тооны захидал, элeктрoн шууданг илгээх болжээ. "2 жилийн турш эмчилгээ хийлгэж байгаа боловч ямар ч үр дүн алга..", "3 жилийн хугацааны ч бай хамаагүй, ой санамжаа арилгуулмаар байна...", "үнэхээр боломжтой юм бол сайн сайхан дурсамжуудаа ч бас хамт золиослоход бэлэн байна...",  "там мэт өдөр хоногуудаас хурдхан хагацмаар байна...", "хэрэв хүн дээр турших бол намайг санаж байгаад хамгийн түрүүнд дуудаарай...".

"Ой дурсамжаа арилгуулахаар олон хүнээс хүсэлт ирсэн боловч тэдгээрийг гүйцэлдүүлэх боломжгүй. Энэ бол эндүүрэл юм. Хүний насан туршид, удаан хугацаанд бий болсон дурсамжуудыг устгавал тэр хүн хэн болж хувирах вэ. Нэг удаа устсан ой дурсамжийг хэзээ ч дахин сэргээх боломжгүй" хэмээн Андрэ Фэнтон ярьж байна.

Эх сурвалж: naked-science

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419