Эрдэнэт үйлдвэрийн “ЭНЭРЭЛ”

Эрдэнэт үйлдвэрийн “ЭНЭРЭЛ”

Эрдэнэт үйлдвэрийн харьяа бүтэн өнчин хүүхдийн асрамжийн “Энэрэл” төв энэ жил 28 дахь жилдээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Энэ хугацаанд 300-аад хүүхдийг амьдралын замд үдсэн буянт газрыг сурвалжлахаар зорилоо. Байрны гадна өнгөө шинэчилсэн нь холоос тод үзэмжтэй. Хүүхдүүд үүдэнд байрлуулсан шингэнээс сурмаг гэгч нь авч гараа ариутган гүйлдэнэ. Хичээлийн танхимаар түрүүлж орлоо. Өглөөний ээлжийн хүүхдүүд энд гэрийн даалгавраа хийцгээж, ойлгоогүй хичээлийг нь багш нь давтан зааж байв. Онцгой дэглэмийн шаардлага, зохион байгуулалтыг ягштал баримталж буй нь илт. Хүүхдүүд хоорондоо хол зайтай суух бөгөөд бүгд амны хаалтаар жигдэрчээ. Сургалтын танхим нь дутуу юмгүй бүрэн агаад саруулхан цэмцгэр. Бүтэн өнчин хүүхдийн асрамжийн газар гэхээр уруу царайтай, дорой дуутай багачуул хайр нэхсэн харцаар тосож угтахаар төсөөлсөн минь эндүүрэл байв. Цэвэрхэн, бүр томхнууд нь загварлаг гэмээр хувцасласан, нүдний гал нь бөхөөгүй, цовоо дуутай хүүхдүүд асуултад цаанаа л нэг бодолтой, тулхтай хариулах нь зөв төлөвшлийн шинж.  

Эднийд нэг ой, найман сартайгаас19 насны 60 хүүхэд нэгэн гэр бүл болон амь сэтгэл нэгсэн амьдарч байна. Тэд зундаа “Хөдөлмөр” зусландаа амарч, өөрсдийн хэрэгцээний хүнсний ногоо, жимс, цагаан идээгээ базаахын зэрэгцээ амьдрах ухаан, ажилд суралцдаг. Энэ жилийн хувьд хүнсний нарийн ногоо түлхүү ургуулж, талбайгаа амраах зорилгоор төмс бага тарьжээ. Харин гүзээлзгэний гарц сайн байсан тул 80-аад литрийг түүж 50 гаруй шил чанамал хийсэн байна. Хүүхдүүд анх удаа сонгино, саримс тарьж үзсэн талаараа ам уралдан хуучиллаа. Саримсны ургалт санасанд нь хүрээгүй гэнэ. Өөрсдийн хүч хөдөлмөрөөр тарьж ургуулсан хүнсний ногоо хэрэглэхэд хоол илүү амттай санагддаг гэх. Багш, ажилтнууд нь багачуудаа шар сүүнд оруулж, айргаар биеийг нь шавшиж, элсэн дээр хөл нүцгэн гүйлгэх зэргээр дархлааг нь дэмжиж, өвлийг өвчин тусахгүй давах бэлтгэл хангажээ.

“Энэрэл” төвийн байрны дотор засвар дуусжээ. Удахгүй душны засвар эхлэх гэнэ. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд “Энэрэл”-ийн хүүхдүүдээ тав тухтай орчинд сэтгэл ханамжтай амьдрах бүхий л бололцоогоор ханган ажилладаг. Гар ариутгах санитол, амны хаалт хэрэгслийг гэхэд зургаан сараар зэхжээ. Хоёр хүүхэдтэй айл багачуулаа сургууль, цэцэрлэгт нь зөөхдөө бачимдан барьц алдаж байхад энэ олон хүүхдийг нааш, цааш нь яажшуухан зөөж зохицуулдаг юм бол гэх бодол эрхгүй төрнө. 12-оос доош насны хүүхдүүдээ нарийн зохион байгуулалт, хуваарийн дагуу сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг гэнэ. Энэ жил хоёр хүүхэд шинээр сургуульд оржээ. Эднийх Мишээл нэртэй хоёр охинтой бөгөөд нэгийг нь том Мишээл, нөгөөхийг нь жижиг Мишээл гэж дуудна. Хичээлийн анхны өдөр багш нь “Миний охины нэрийг хэн гэдэг вэ?” гэж асуухад “Жижиг Мишээл” гэж хариулсан тухай багш нь ярихдаа “Эгэл айлын хүүхэд бол тэрний тэр гэж овог, нэрээ бүтнээр хэлэх байсан даа” гээд аньсага нь чийгтэв. Өнгөрсөн намар таван хүүхэд сургуулиа тун амжилттай төгсжээ. Нэг нь МУБИС, гурван хүү нь Төмөр замын дээд сургууль, нэг нь МУИС-д элссэн байна. “Ер нь манайд 70-аас доош суралцдаг хүүхэд байхгүй” гэж эрхлэгч нь ам бардам ярьсан. Эрдэнэт үйлдвэр “Энэрэл” төвийнхөө оюутнуудын дөрвөн жилийн сургалтын болон дотуур байрны төлбөрийг төлж, хүссэн мэргэжлээ эзэмших боломжоор бүрэн хангадаг.

Хэдийгээр асрамжийн газрын нийтлэг журмаар хүүхэд 18 нас хүрээд бие даан амьдрах ёстой боловч “Энэрэл”-ийнхэн ихэнхдээ ажил, амьдралд хөл тавьтлаа эндээ сэтгэл хорогдоно. Амьдрал дээр гараад ч эргэх холбоо тасардаггүй гэнэ. “Энэрэл” төвөөс өрх тусгаарласан олон залуу одоо Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Эхлээд гарсан хүүхдүүд нь 40 хүрсэн идэр залуус болжээ. Тэд дүү нараа эргэж, аль болох тус дэм үзүүлэхийг хичээнэ. “Би сүлжээний инженер юмаа, дүү нартаа компьютерийн хичээл зааж өгөх гэсэн юм”, “Би номын сан байгуулж өгье” гээд л ирдэг гэнэ. Өнгөрсөн зун эднийх аймгийн арслантай болсон. Хоёр настай байхдаа асрамжийн төвд ирж, “Энэрэлийн” гэх хүмүүжлээр төлөвшиж, спортод хөл тавьсан залуу Орхон аймгийн наадамд түрүүлчхээд хамгийн түрүүнд байрандаа ирж багш нартаа хүндэтгэл үзүүлсэн. Дараа нь “Хөдөлмөр” зусландаа  очиж дүү нартайгаа өнжихдөө туниа муутай жаахан хүү байснаа дурсан ярьж хүүхэд багачуудад хүсэл мөрөөдөлдөө хүрэх зорилго тэмүүллийг өгчээ. Ийм л чин сэтгэл, нандин холбоо үл тасарна.        

Нэг өрөөг шагайвал дэрсхэн хоёр том охин саяхан энд ирсэн ой гарантай дүүгээ саатуулан тоглож байна. Нэгийг нь зүс таних. Өнгөрсөн шинэ жилийн баяраар “Энэрэл”-ийн хүүхдүүд авахын хүссэн бэлгээ бичсэн захидлын хариуг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хүргэж өгсөн юм. Жаахан охид хүүхэлдэй, нүүр будгийн хэрэгсэл, эрэгтэй хүүхдүүд тоглоомон машин, сагсан бөмбөг, унадаг дугуй гээд хөвөрсөн. Тэр дунд “Шинэ гар утастай болмоор байна” гэсэн хүсэл бичиж, хамгийн том бэлэг авсан охин мөн байв. Жаахан нь харваас тэжээлийн дутагдалтай, асаргаа дутсан нялх “амьтан”. Жижигхэн хөлийг нь үнсэн инээлгэх гэж нэг нь хичээнэ. Нөгөө нь энгэртээ наан эрхлүүлж эгээ ээж нь мэт эвийлнэ. Охидтой цөөн хором ярилцахад хоёулаа сэтгэл зүйчийн мэргэжлээр сурч буй оюутнууд гэнэ. Багаасаа сэтгэлийн зовлон амсаж өссөн болохоор өөртэйгөө адил  хүүхдүүдэд туслах зорилгоор мэргэжлээ ийн сонгожээ. “Ирээдүйн амьдралаа хэрхэн төсөөлдөг вэ?” гэсэн миний асуултад тэр “Сайн ээж болоод элэг бүтэн сайхан амьдарна гэж боддог” гэж хариулсан.

Ингэж л тэд нэгэн эхийн хэвлийгээс мэндлээгүй ч заяа тавилангийн эрхээр төрснөөс өөрцгүй эгч, дүүс болж ижилддэг. Дээхэн үед “Энэрэл” төвийн хүүхдүүд 150 хүрч байсан гэдэг. Сүүлийн үед нийгэм өөрчлөгдөж, стандарт яригддаг болсон учраас 60 хүүхдээс хэтрүүлэхгүй барих болжээ. Гэсэн ч жил бүр 3-4 хүүхэд шинээр ирдэг байна. Улсын хэмжээнд нийгмийн хариуцлагатай байгууллагын жишиг тогтоогч Эрдэнэт үйлдвэр “Энэрэл” төвийн хүүхдүүдээ мөрөөдлийн аялалд гаргаж, олон улсын “Найрамдал” зусланд амрааж, Нийслэлд үзвэр үйлчилгээ үзэх боломжоор ханган эрхлүүлдэг. Энэ жил тэдэнд зориулж спорт заал шинээр барьсан. Хэдхэн жилийн өмнө энэ төвөөс гарсан залуус гэр бүл зохиоход Эрдэнэт үйлдвэр хоёр өрөө байр бэлэглэснийг тодхон санаж байна. Уул уурхайн хүнд үйлдвэрийн дэргэд хүүхдэд ээлтэй, хэрэгтэй, тухтай бүхнийг цогцлоосон, энэрэл хайр шингэсэн “ертөнц”-д өсөн хүмүүжиж буй багачууд бүхэн хайр татам байна.   

М.ОДГЭРЭЛ

Б.БАТТӨГС

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419