АНУ дахь Монголчууд коронавирусийн үед хэрхэн өөрийгөө хамгаалах талаар зөвлөж байна
Яг ковидийн голомтод 3 сараас хойш амьдарч байгаа хүний зүгээс өнөөдрийн шийдвэрт сандарч тэвдэж буй хайртай хүмүүсдээ хэдхэн зүйл хуваалцая.
- Маскаа байнга зүүх. (Гаднаас орж ирээд шууд угаах эсвэл хаяна. Нэг маскаа дахин дахин зүүгээд байж болохгүй. Маск бол мөнгөө хэмнэх эсвэл залхуурч заваарах зүйл биш. )
- Халуун цай, шөл сайн идэж уух. (Халуун зүйлс вирусыг уушгинд орохоос хамгаалж шууд ходоод уруу оруулдаг. Ходоодонд харин энэ вирус устдаг.)
- Гадагш аль болох гарахгүй байх. (Хүүхдүүд тоглох, зугаалах зэргийг түр хориглох. Хүүхдүүд бол хамгийн идэвхитэй тээгчид.)
- Өөртөө үргэлж гар ариутгагч авч явах. (Юунд ч хүрсэн бай хамаагүй шууд гараа ариутгаж байх. Яанаа гэж сэтгэлээ зовоож явахаас илүү дээр.)
- Уулзалт, цугларалтанд үгүй гэж хэлж сурах. (Манай гэр бүлийн хувьд сүүлийн 6 сар бүх уулзалтанд “Уучлаарай. Чадахгүй нээ” гэж хэлсэн. Яг одоо юу чухал вэ гэдгээ үргэлж бодоорой.)
- Шингэн витамин сайн хэрэглэх. (Өдөрт уух тунтай найруулдаг ВИТ С өдөр бүр ууж дархлаагаа дэмжиж байсан.)
- Гараа маш сайн угаах. (Цэвэрхэн харагдах тусмаа бүр сайн угаа. Угаасаа цэвэрхэн биш! Дахиад л нөгөө залхуурал.)
- Унтаж амрах. (Орой зурагт үзэж, фб ухалгүй эрт амарч унтах нь дархлаа сайн байхад ач тустай!)
За тэгээд өөртөө арчаатай байж гэрээсээ ажиллаж, амьдраад байхад ямар ч асуудалгүй дээ. Та бүхэн тайван байж, энэ байдлыг хэрхэн ухаалаг давж гарах вэ гэдэгтээ илүү анхаараарай.
Мөн гэр бүлээрээ ярьж, шинэ дүрэм журам тогтоогоорой. Хүүхдүүд эхлээд ойлгохгүй жоохон хүнд байдаг.
Тайван байх, сэтгэл зүйн байдал дахрлаанд нөлөөтэй шүү.
Төр засгийн шийдвэр гэхээсээ илүү хүн тус бүрийн ухаалаг шийдвэр энд их чухал юм байна.
Монгол улсын төр засаг өдий хүртэл чадхаараа л тогтоолоо гэж харж байна. Одоо цааш ямар байх нь хүн тус бүр ямар байдалтай байхаас л шалтгаалах байх.
Тун удахгүй онцгой байдал цуцлагдсан гэсэн гэгээтэй мэдээ фб-ээр маань дүүрэн ярайчихсан байж байна гэж итгэж байна.
Аан тийм, чацаргана аа сайн уугаарай. Сайн гээд бас нэлээд энд яригдсан. Үнэн ч бай худлаа ч бай өөрийнхөө төлөө, өөрийгөө өвдөхөөс сэргийлж ямар нэгэн зүйл хийж байгаа гэсэн сэтгэлд сайхан мэдрэмж хүнийг сэтгэл өөдрөг байлгадаг юм билээ. Бид Монголоосоо баахан авчруулж уусан.
АНУ, Сиэтл хотоос Zuugii Zoey Boldbaatar