Ганцаардлын талаарх худал ойлголтууд
Тийм ээ, ганцаардал тийм ч сайхан зүйл биш. Одоогийн байдлаар энэ өвчин нэлээд тархсан, ялангуяа цартахлын шинжтэй байгаа. Яг одоо ганцаардлын талаар маш их бичиж, ярьж байгаа нь үүнтэй холбоотой байх. Гэхдээ бид зөв зүйлийг хэлж байна уу? Эсвэл цөөн хэдэн домог яриа яваад өрнөсөн үү?
Үнэндээ ганцаардлын талаар хэд хэдэн гол буруу ойлголтууд гарсан гэж сэтгэл зүйчид үздэг.
Тэдгээрийг одоо дурдъя:
1. Бидэн дунд ганцаардлын "тахал" дэлгэрч байгаа нь гарцаагүй.
Энэ талаар баттай нотолгоо байхгүй байна. Үүнийг батлахын тулд ганцаардлын тархалтыг цаг хугацаагаар харьцуулсан нотолгоо хэрэгтэй байна. Энэ нь нас, хүйс, газарзүйн байршил зэрэг харьцуулж болох мэдээлэл байх ёстой. Бидэнд тийм их хэмжээний мэдээлэл байдаггүй. Тэгэхээр энэ үзэл яагаад дэлгэрэх болов? Магадгүй бид ганцаардлыг илүү ихээр хүсэмжлэх болсон юм уу?
2. Ганцаардал үргэлж муу зүйл байдаг.
Тийм ээ, энэ нь түгээмэл тодорхойлолт боловч энэ нь түүнийг хэрхэн тодорхойлохоос хамаарна, яагаад гэвэл энэ нь эерэг туршлага байж болох ойлголтыг үгүйсгэхгүй гэсэн тодорхойлолт байдаг. Түүнчлэн, хэрэв та хүмүүсээс ганцаардал ямар нөлөөтэй болохыг асуувал заримдаа тэд эерэг нөлөөтэй гэж хэлдэг — яагаад тэд ийм хариулт өгч байна вэ?
Ганцаардлыг тодорхойлох эрх хэнд ч байхгүй.
Эцэст нь ганцаардал нь эвгүй зүйл хэдий ч эцэст нь ямар нэг эерэг үр дүнд хүргэдэг амьдралын чухал зүйлсийн нэг билээ. Жишээлбэл, ганцаардлыг мэдрэх нь биднийг ойр дотны хүмүүстэйгээ илүү сайн харьцахыг сануулдаг юм.
3. Ганцаардал бол настай холбоотой асуудал юм.
Хүмүүс "залуу хүн байж ганцаардлаа" эсвэл "хөгшин юм ганцаардах нь аргагүй" гэж ярьдаг. Гэхдээ энэ нь буруу. Нэгдүгээрт, үүнийг баталсан нэг ч судалгаа байдаггүй. Хоёрдугаарт, ийм үзэл дэлгэрэх болсон нь бид энэ асуудалд ямар бага анхаарал хандуулж байгаа нь ил болно. Насны ач холбогдлыг хэт томоор тэмдэглэх нь бусадтай холбоо тогтоох боломж хомс, нийгмийн гадуурхал, тусгаарлалт гэх мэт бусад олон аюулыг бий болгодог. Ганцаардал бол уйтгар хөгшчүүлд тохиолддог энгийн зүйл биш бөгөөд энэ нь хэдэн наснаас үл хамааран бид бүгдээрээ анхааралтай байх ёстойг сануулсан сэрүүлэг юм.
4. Ганцаардлыг арилгахын тулд бид зүгээр л гадуур их явах хэрэгтэй.
Ийм зүйл хэзээ ч байхгүй. Ганцаардал нь мэдээж бусадтай холбоо тогтоох шаардлагатай байгааг харуулж байгаа зүйл бөгөөд мэдээж хэрэг үүний тулд бид бусадтай илүү их уулзах хэрэгтэй болно.
Гэхдээ шууд гадуур их явлаа гээд шууд ганцаардлыг арилгана гэсэн үг биш юм. Хэрэв та гадуурхагдаж байгаа бол гадагшаа гарах бүрт байдал улам бүр дордох болно.
Хэрэв ганцаардал нь сэтгэлийн хямрал, сэтгэлийн түгшүүр, өөрийгөө үнэлэх чадвар багатай холбоотой бол өөр арга хэрэглэх нь зүйтэй. Нийгмийн харилцаа гэлэг үргэлж сайн зүйл байдаггүй. Харин ч ганцаардаж байгаа үед гадуур их явбал та улам их ганцаардах болно. Эдгээр тохиолдолд хамгийн түрүүнд өөртөө сайн анхаарал тавьж, бусадтай аажмаар, зөөлөн холбоо тогтоох нь чухал бөгөөд ганцхан бусдыг ‘гадуур их гарахыг’ уриалах нь тэнэг үйлдэл.
5. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол ганцаардлын эх сурвалж юм.
Орчин үед хүмүүс олон нийтийн сүлжээнээс болж ганцаардах нь улам нэмэгдсэн гэж ярих болсон. Үнэндээ олон нийтийн мэдээллийн хэрэгслийг янз бүрийн аргаар, янз бүрийн хүмүүстэй хамт ашиглаж болно. Мэдээж хэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь биднийг үнэхээр илүү их ганцаардуулж байгаа эсэхийг мэдэхийн тулд түүнийг хэрхэн ашигладаг вэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Товчхондоо, хэрэв бид үүнийг нийгмийн сүлжээнээс гадуур харилцаа холбоогоо солих бус өргөжүүлэхэд ашигладаг бол нийгмийн амьдралаа баяжуулж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл түүнийг харилцааны хэрэгсэл болгон хэрэглэвэл бид илүү нийтэч болж ганцаардлаас илүү холдох боломжтой.
Эх сурвалж: Psychology Today