Жирэмсний үеийн Д витамины хэмжээ нь хэвлий дэх хүүхдийн IQ-д шууд нөлөөлдөг болох нь тотгооджээ
Хэвлийд байгаа хүүхдийн оюун ухааны хөгжилд эхийн биед агуулагдах Д аминдэмийн хэмжээ нөлөөлдөг болохыг АНУ-ын Сиэттл хотын хүүхдийн судалгааны хүрээлэнгийн судлаачид тогтоожээ. Тус судалгаанд Д аминдэмийн өндөр агууламж нь хүүхдийн оюун ухаанд сайнаар нөлөөлж, тархины хөгжилд тусалдаг болохыг онцолсон байна.
АНУ-ын Сиэттл хүүхдийн судалгааны хүрээлэнгийн баг 4-өөс доош насны хүүхдүүдийн хөгжил, сурах чадварыг судалдаг CANDLE (Бага насны хүүхдийн танин мэдэхүйн хөгжил, сурахад нөлөөлөх нөхцөл) төслийн мэдээлэлд нарийн дүн шинжилгээ хийжээ. Эрдэмтэд 34 долоо хоногийн хугацаанд мянга мянган жирэмсэн эмэгтэйн талаархи мэдээллийг судалж үзээд тэр үед тэдний биед Д аминдэмийн агууламж ямар байгааг тогтоосон байна. Улмаар олж авсан өгөгдлүүдийг ангилж дөрөв, зургаан настай хүүхдүүдийн оюун ухаан, танин мэдэхүйн чадварын түвшинг харьцуулсан аж.
"Nutrition" сэтгүүлд нийтлэгдсэн үр дүнгээс харахад эхчүүдийн Д аминдэмийн хэмжээ нь тэдний үрийн IQ-тэй холбоотой болохыг харуулж байгаа гэнэ. Жирэмсний үед эмэгтэй хүний биед агуулагдах Д витамины хэмжээконцентраци өндөр байх тусам хэдэн жилийн дараа хүүхдийн оюун ухааны тестийн оноо илүү сайн байжээ. Эрдэмтэд судалгаанд оролцогчдын 46 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байсан нь хар арьст эмэгтэйчүүд байсан болохыг тогтоожээ.
Сиэтл дэх Хүүхдийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хүүхдийн эрүүл мэнд, зан байдал, хөгжлийн хэлтсийн судлаач Мелисса Мелоугийн хэлснээр "Д Витамины хомсдол нь АНУ-ын хар арьстай жирэмсэн эмэгтэйчүүдийн 80 орчим хувьд тохиолддог. Хүний арьсыг өнгөтэй болгодог меланин хэмээх даавар нь арьсыг нарны туяанаас хамгаалдаг боловч хэт ягаан туяаг хаах замаар Д аминдэм хүлээж авах чадварыг бууруулдаг" гэжээ.
Мөн "Д витамины дутагдал нь нэлээд түгээмэл асуудал. Эрүүл мэндийн байнгын хяналт, нэмэлт тэжээл нь үүнийг даван туулахад тусална. Жирэмсэн байхдаа өөр замаар амин дэмээ нөхөх юм бол хүүхдийн тань ухааны хөгжил хэвийн байх болно " гэж тэрбээр нэмж хэлэв.
Жирэмсэн үед эмэгтэйчүүдэд тохирох Д аминдэмийн түвшинг тодорхойлох, эхийн биологийн идэвхт бодисын концентраци ба ургийн хөгжил хоёрын хоорондын уялдаа холбоог олохын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай байна. Гэхдээ эрдэмтдийн үзэж байгаагаар тэдний ажил аль томоохон үр дүнд хүрсэн байж болох юм: жишээлбэл, түүний тусламжтайгаар жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан хоол тэжээлийн талаар зөвлөмж боловсруулах боломжтой болжээ. Энэ нь ялангуяа хар арьстай эмэгтэйчүүд, Д аминдэмийн байнгын дутагдалд ордог хүмүүст илүү их хамаатай юм.
Нэмж дурдахад, пренатал витамины нэмэлт тэжээл нь хүүхдийн мэдрэлийн танин мэдэхүйн хөгжилд сайнаар нөлөөлж болох нь судалгаагаар нотлогдсон бөгөөд зарим жирэмсэн эмэгтэйчүүдийг сайтар хянах шаардлагатай байгааг харуулж байна. "Витамин Д-ийн түвшинг тогтмол шалгадаггүй. Гэхдээ эрүүл мэндийн байгууллагууд өндөр эрсдэлтэй хүмүүсийг хянах ёстой гэж бодож байна" гэж Мелоу хэлэв.
Эх сурвалж: naked-science