"Microsoft" компани хараагүй хүмүүст зориулсан нүдний шил бүтээжээ
"Microsoft" компанийн бүтээсэн "SeeingAI" хэмээх гаргасан шинэ нүдний шил нь харааны бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан хиймэл оюун ухаан бүхий програм хангамжтай гэнэ: тус шил нь хиймэл оюун ухааны тусламжтай баримт бичиг, имэйл дэх зургийг "уншиж" хэрэглэгчид автоматаар тайлбарлаж өгдөг аж.
Энэхүү нүдний шил нь "VIsual VOcabulary pre-training" хэмээх програм ашигладаг юм байна. "VIsual VOcabulary pre-training" нь бичгийн үг хэллэг болоод дүрсний агууламжийг уншиж байлбарлахын тулд томоохон мэдээллийн сангаас хайлт хийн үр дүнг нь тухайн дүрстэй тааруулах аргаар ажилладаг.
Мөн тухайн хиймэл оюун нь 2 дахь мэдээллийн сан бий болгож өмнө нь уншиж, тайлбарлаж байсан дүрсээ ирээдүйд илүү сайн тайлбарлах үүднээс байнга өөрийгөө боловсруулж байдаг гэнэ.
“Энэхүү шил нь баримт бичиг, вэб, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дэх бүх зургуудад зориулагдсан бөгөөд үүний тусламжтай хараагүй хүмүүс өмнө нь олж авах боломжгүй байсан мэдээллийн агуулгыг авах, тэдгээрийн тухай мэтгэлцээнд оролцох боломжийг бүрдүүлэх юм. ”гэж "Microsoft"-ын хиймэл оюуны програм хангамжийн инженер менежер Сакиб Шайх хэлэв.
Ерөнхийдөө судлаачид хиймэл оюун ухаан нь "Microsoft"-ийн одоо байгаа дүрс тайлбарлах системээс хоёр дахин илүү үр дүнтэй байна болно гэж үзэж байгаа аж.
Шинэ хиймэл оюун ухааныхаа гүйцэтгэлийг харьцуулахын тулд судлаачид түүнийг "nocaps" сорилд оруулсан байна. Мэдээж хэрэг "Microsoft"-ийн шинэ хиймэл оюун ухаан дээрх сорилын бүхий л төрөлд тэргүүн байр эзэлжээ.
"Nocaps"-ийн сорилт бол аливаа өгөгдлийг хэр оновчтой тайлбарлах вэ гэдгийг харуулах гол шалгуур юм" гэж "Microsoft"-ын судалгааны лабораторийн судалгааны үндсэн менежер Лижуан Ванг тайлбарлав.
"SeeingAI" нүдний шил нь "Outlook, Word, PowerPoint" зэрэг програмууд дээр ажиллах боломжтойгоор энэ оны сүүлээр худалдаанд гарах гэнэ.
Эх сурвалж: artificialintelligence-news