Японы төв банкны 2021 оны бодлого дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
Цартахлын улмаас хүн бүрийн эдийн засгийн байдал доройтож байгаа нь нууц биш. Чухам энэхүү хүнд үед Японыг "аврах" үүрэг Харухико Куродагийн дээрээс унажээ.
Курода Японы төв банкны ерөнхийлөгч бөгөөд үүний нөлөөгөөр дэлхийн гурав дахь том эдийн засгийг удирддаг нэгэн болсон юм. Дээр үед засгийн газрын тэргүүнүүд эдийн засгийг шууд удирдаж байсан. Орчин үед Япон, АНУ, Европ болон Азийн ихэнх улс орнуудын удирдагчид эдийн засгийн нарийн зангилааг тайлах үүднээс төв банкнуудад бүх үүргийг оноодог болжээ.
Куродогийн хувьд энэ нь тун ярвигтай асуудал болж хувирсан. 2013 онд албан үүргээ авсан Куродо Америкийн Жером Пауэллийг эс тооцвол орчин үеийн түүхэн аль ч санхүүгийн салбарын албан тушаалтнуудаас илүү ихийг хийж, улс орныхоо өсөлтийг тогтворжуулж чадсан юм. Тэрбээр бондын зах зээлийг эргэлтэд оруулж, аж ахуйн нэгжүүдийн өрөнд орж, биржээр арилжаалагддаг сангууд хуримтлуулж, хөрөнгийн зах зээлийг захиран зарцуулж, шаардлагатай санхүүгийн нэгж бүрийг боломжийнхоо хэрээр худалдаж авсан.
2018 оны эцэс гэхэд Японы төв банкны тайлан тэнцэл нь Японы жилийн 5 их наяд ам.долларын жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс давсан байна. Японы төв банк нь сүүлийн 21 жилийн турш бодлогын хүүг тэг эсвэл түүнтэй ойролцоо түвшинд барьж ирсэн. Гэхдээ дараагийн 20 жилд хүүгийн бодлогыг ийм хэвийн хэмжээд барих магадлал өндөр биш байна.
Гэсэн хэдий ч Куродогийн баг одоо Ковид-19-ийн уналт газар сайгүй өсөлтийг бууруулж, зах зээлийн тогтворгүй өдрүүд хүлээж байгааг анхааруулж байна. Японы төв банк ДНБ-ий өсөлтийн таамаглалаа өнгөрсөн 3-р сард 2 хувиас 0.8 хувь болгож бууруулсан юм. Энэ нь өөрөө дэлхийн эдийн засагт муу нөлөө үзүүлэх шийдвэр болсон билээ.
1-р шалтгаан: Япон коронавирусын тархалтыг зогсоох тал дээр муугүй ажилласан. 126 сая хүн амтай тус улсад 100 гаруй мянган тохиолдол илэрч, 1800 хүрэхгүй хүн нас баржээ. Гэсэн хэдий ч дэлхийн сүйрэл нь Японы өсөлтийн хөдөлгүүрт томоохон саад учруулж байна. Үүнээс болоод дэлхийн орнууд Европ тив Ковид-19 давалгааг хоёр дахь удаагаа даван туулж, АНУ-д 9 сая хүн халдвар аваад байгаа энэ үед "Их 7"-оос ямар нэг эерэг үйлдэл гаргахыг хүлээх хэрэггүй гэж үзэхэд хүргээд байна.
Мэдээжийн хэрэг, Хятадын эдийн засаг харьцангүй тогтвортой байж ДНБ нь 2020 онд гэхэд 2 хувийн өсөлттэй байх таамаг байгаа юм. Өмнөд Солонгос ч мөн эдийн засгийн тал дээр харьцангүй эерэг хандлагатай байгаа. Гэсэн хэдий ч дээрх 2 орны өсөлтийн хэмжээ тийм ч өндөр биш бөгөөд дэлхийн эдийн засагт мэдэгдэхүйц өөрчлөлт хийх боломжгүй юм.
2-р шалтгаан: Томоохон эдийн засагтай орнууд Японтой төстэй шинж чанаруудыг харуулж байна.
Японы төв банк нь дэлхийн мөнгөний бодлогын хандлагыг удаан хугацаанд удирдаж байсан. Тэд 2001 онд тоон зөөлрүүлэлт буюу засгийн газраас санхүүгийн компаниудаас томоохон хувьцаа худалдан авч эдийн засгаа дэмжих бодлогыг анх эхлүүлж байсан юм. Тухайн үед төв банкийг удирдаж бйасан Масару Хаями Токиогийн эзийн засагт 1930-аад оноос хойш үзэгдээгүй өөрчлөлт хийсэн юм. Бен Бернанке тэргүүтэй барууны эдийн засагчид тус стратегийн радикал байдлыг судалж, шүүмжилж байсан билээ. Гэхдээ 2009 он гэхэд Бернанке АНУ-ын төв банкыг удирдаж байхдаа тоон зөөлрүүлэлтийн бодлогыг голчлон хэрэглэх болсон юм. Удалгүй Европын төв банк, Английн банк болон бусад байгууллагууд ч мөн адил тэрхүү бодлогын хүрээнд өөрчлөгдсөн юм.
Гэсэн хэдий ч өнөөгийн Япон ч гэсэн Токиогийн өмнөх алдаанаас суралцахгүй байхын хор уршгийг бидэнд харуулж байна. Гол нь: мөнгөний зөөлрүүлэлтийг дангаар нь хэрэглэх нь дефляцийг арилгаж, эрүүл өсөлтийг сэргээх боломжтой гэдэг нь төөрөгдөл юм.
Харамсалтай нь Ерөнхий сайд асан Шинзо Абэ энэ алдааг гаргажээ. 2012 оноос эхэлсэн түүний "шинэчлэлийн" стратеги нь төв банкны хөрөнгийн худалдан авалтыг нэтэгдүүлэх зорилгоор Куродаг ерөнхийлөгчөөр нь тавьсан явдал байв. Үүгээрч зогсохгүй Абэ тэр даруйдаа үр дүн хүссэн учраас томоохон бүтцийн өөрчлөлт хийж эхэлсэн юм.
Үүнээс найман жилийн дараа Абэгийн бодлого Японыг шинэчилж чадаагүй нь энэ оны эхээр эдийн засаг нь асар хурдан "бүдэрснээс" харахад тодорхой байв. 9-р сарын 16-наас хойш ажиллаж байгаа шинэ Ерөнхий сайд Ёшихидэ Суга илүү сайн ажиллаж чадах уу гэдгийг Цаг хугацаа харуулна. Курода бидэнд анхааруулж байгаачлан өсөлтийг сэргээхийн тулд асар их зүйл хийх шаардлагатай тул үрэх цаг байхгүй.
"Эдийн засаг, санхүүгийн төлөв байдлын талаар тодорхойгүй эргэлзээтэй хэвээр байна. Төв банк одоо байгаа мөнгөний бодлогоо зөөлрүүлэх алхмуудыг үргэлжлүүлэн хийх бөгөөд шаардлагатай бол бид эргэлзэлгүйгээр илүү огцом алхам хийх болно." гэж Японы 5 их наяд ам.долларын "эзэн" Курода хэлэв.
Курода ирэх жилийн талаар санаа зовох бүрэн үндэслэлтэй. Илүү сайхан цаг ирнэ гэж найдаж байгаа дэлхийн бусад орнууд ч мөн адил байна.
Эх сурвалж: Forbes