Сэтгэл хэт хөдлөхөд тархи "түгжигддэг"
Хүний тархины сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсэг ба ухамсрыг хариуцдаг хэсэг урвуу хамааралтай байдаг гэнэ. Сэтгэл хөдлөл давамгайлсан үед тархи “түгжигддэг” гэж хэлэхэд буруудахгүй. Тиймээс хэн нэгэн тань руу уурлаж байгаа бол даган уурлаж, “тархиа түгжих” хэрэггүй. Харин тархиа ажиллуулж хэрхэн түүнийг тайвшруулах арга замыг эрэх хэрэгтэй.
Хэн нэгний хэрэгцээ хангагдаагүй нөхцөлд уурлаж бухимддаг. Анхны болзоондоо яарч явтал нэг нөхөр гутлыг нь муухай болгочихдог. Ашигтай бизнес эхлүүлэх гэж байтал ажилтан нь бусниулчихдаг. Энэ нөхцөлд хүний уур хүрнэ шүү дээ.
Гэхдээ ихэнх сэтгэл хөдлөл тархинд үүссэн химийн урвалын өөрчлөлт байдаг. Өөрөөр хэлбэл, тархин дахь химийн урвал өөрчлөгдөхөд түүнд тохирох сэтгэл хөдлөл үүсдэг. Тархины химийн урвал хэвийн байдалд ороход сэтгэл санаа ч бас хэвийн байдалд орно. Тийм учраас ямар ч сэтгэл хөдлөл бол түр зуурынх. Тиймээс тэвчээртэй хүлээ. Мөн тань руу орилж байгаа хүний хэрэгцээг хангахыг нэн түрүүнд урьтал болго. Хашхирч байгааг нь сонс. Өөрийнх нь “хэрэгцээг” хангахыг хүсч байгаагаа мэдрүүл. Гутлыг нь арчих алчуур эрж хай, алдаагаа засах боломжийг танилцуул.
Харин та өөрөө уурлавал дараах аргыг хэрэглээрэй
- Амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл
- Нүдээ аниад амьсгал орж, гарах хэмнэлийг чагна.
- Амьсгалах бүрт хэвлийн булчин хэрхэн ажиллаж буйг мэдэр.
- Амьсгал гадагшлах бүрд сөрөг сэтгэл хөдлөл хар утаа болон хамрын зүүн нүхээр гарч байна гэж төсөөл.
- Амьсгал авах бүрд эерэг энерги хамрын баруун нүхээр гарч байна гэж төсөөл.
Хэсэг хугацаанд амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлсний дараа биеийн хөдөлгөөндөө төвлөр. Үүний дараа аажим аажмаар орчин тойрныхоо зүйлсийг ажигла. Далд ухамсар одоо болж байгаа болон төсөөлж байгаа зүйлийг ялгадаггүй учир төсөөллийн арга хамгийн үр дүнтэй.
Эх сурвалж: Psychology Daily