Невада мужид нэр дэвшигчдийн саналын тоо ойрхон явж байна

2020-11-06, 09:52 Цаг үе 1,260 0
Невада мужид нэр дэвшигчдийн саналын тоо ойрхон явж байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох үйл ажиллагаа явагдаж буй Невада муж руу олон нийт анхаарлаа хандуулж байна. Невада мужийн эрх баригчид саналын хуудас тооллогын явцын үр дүнг орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 9 цагт үргэлжлүүлэн нийтлэнэ гэдгээ мэдэгдээд байна.

Невада мужийн хувьд сүүлийн жилүүдэд Ардчилсан намаас нэр дэвшигчдэд саналаа өгч байсан ба 2000, 2004 онд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Жорж Бушийн төлөө саналаа өгч байсан түүхтэй аж. Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден сонгуулийн үр дүн эцэслэн гараагүй байгаа ч АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болоход шаардлагатай, хангалттай олон мужид ялалт байгууллаа хэмээн мэдэгдэл хийгээд байна. Тэрээр Мичиган мужид ялалт байгуулах нь тодорхой болсны дараа "Саналын хуудаснуудыг тоолж дуусах үед бид ялагчид болсон байна." хэмээн онцолжээ.

Нэр дэвшигч Доналд Трампын хувьд 23 нийт мужид ялалт байгуулаад байгаа ба сонгуулийн эцсийн үр дүн Аризона, Жоржия, Висконсин, Пенсильвани зэрэг мужуудын үр дүнгээс ихээхэн хамаарахаар байна.

Доналд Трамп Ардчилсан намынхныг сонгуулийн тогтолцоонд хохирол учруулж, сонгууль шудрага явагдсангүй хэмээн мэдэгдэж байна. 

Тэрээр өөрийн албан ёсны твиттер хуудаснаа, "Манай өмгөөлөгчид санал тоолох ажиллагааг хянах хүсэлт гаргасан. Гэхдээ манай сонгуулийн тогтолцооны бүрэн бүтэн байдал болон сонгуулийн үйл ажилагаанд хэдийн нөлөөлж, хохирол учруулсан. Эдгээр асуудалд л анхаарлаа хандуулмаар байна." хэмээн бичжээ.

Нэр дэвшигч Доналд Трампын хувьд өөрийгөө сонгуульд ялалт байгуулсан хэмээн мэдэгдэж, Ардчилсан намынхан сонгуулийг луйвардах гэж оролдож байна хэмээн буруутгасан ба түүний сонгуулийн баг саналын хуудсыг дахин тоолохыг шаардаж, шүүхэд хандахаар бэлтгэж байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүн хараахан гараагүй байгаа ч энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн олон хүний саналыг авсан нэр дэвшигч болон тэмдэглэгдэн үлдэх нь тодорхой болоод байна.

АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жо Байден 70 сая гаруй хүний санал авч, 2008 онд нэр дэвшигч Барак Обамагийн 69 сая гаруй санал авсан рекордыг эвдээд байна. Энэ удаагийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц өнгөрсөн 120 жилд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлттэй байгааг мэргэжилтнүүд онцолсоор байгаа билээ. АНУ-ыг ирэх 4 жил удирдах нэр дэвшигч иргэдийн саналын тоогоор бус сонгогчдын коллегийн төлөөлөгчдын саналаар тодордог ч нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулахад шаардлагатай 270 саналд ойртоод байна.

Одоогийн байдлаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден сонгогчдын коллегийн төлөөлөгчдын 264 саналыг аваад байна. Түүний өрсөлдөгч Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп 214 саналтай явж байна.

Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден Мичиган мужид ялалт байгуулжээ Хөвөгч муж хэмээн нэрлэгддэг уг мужид сонгогчдын коллежоос тэрбээр 16 санал авснаар түүний авсан нийт санал 264 болж байна. 

Одоо Невада /6 сонгогч/, Пенсильвани (20), Жоржиа (16), Умард Каролина (15), Аляск (гурав) мужийн санал тоолох үйл явц үргэлжилж байна. Невадад Байден тэргүүлж байгаа бол бусад мужуудад Трамп тэргүүлж байна.

Нэр дэвшигч Жо Байден энэ эрчээрээ Невада болон Аризонад ялалт байгуулж чадвал сонгогчдын коллегийн төлөөлөгчдын 270 саналыг авч, ирэх 4 жилд АНУ-ыг удирдах боломжтой болох юм.

Жо Байден АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болоход ойр ирсэн ч нэр дэвшигч Доналд Трампад сонгуульд ялалт байгуулах боломж бас байгааг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Ингэхийн тулд тэрээр Хойд Каролина, Жоржия болон Мэйн мужуудад саналын тоогоороо тэргүүлсэн байр сууриа хадгалж үлдэх шаардлагатай ба Пенсильвани, Аризона мужид ялалт байгуулах нь чухал ач холбогдолтой аж.

Эх сурвалж: BBC, CNN

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419