Өглөө хүний тархи хэрхэн ажилладаг вэ?
Өглөө хүн бүр өөр өөрийн хэв маягаар амьдардаг ч гэлээ бидэнд ижил төстэй нэг хэв шинж байдаг нь бидний бие махбод бүр адилхан даавар ялгаруулж тархины нэгэн ижил системээр удирдуулдаг. Тэгвэл тэрхүү даавар болон тархины систем хэрхэн ажилдагийг танд танилцуулья.
Хүний биологийн цагийг шинжлэх ухаанд Хронобиологи гэх бөгөөд бидний тархи 24 цагийн турш өөрчлөгдөн ажиллаж байдаг. 100 тэрбум мэдрэлийн эсийг нэгдэл болсон тархинд хэд хэдэн чухал неротрансмиттер буюу мэдрэлийн эсийн холбоосууд бий.
Тэд бол :
- Асетилколин: Мэдрэлийн эс болон булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сэргэг байлгах, анхаарал ихэсгэх, уур хилэн болон бэлгийн дуршилд үүрэг гүйцэтгэдэг.
- Глютамат: Сурах болон цээжлэх үйл явцад үүрэг гүйцэтгэнэ.
- Габа: Бие болон тархины үйл ажиллагааг удаашруулах, тайвшруулахад үүрэг гүйцэтгэнэ.
- Эндорфин: Таатай мэдрэмжийг ихэсгэж өвдөлтийг намдаах үүрэгтэй.
- Адреналин: Анхаарал, сэрэмжийг нэмэгдүүлж, бие махбод дахь энергийг нэмэгдүүлэх үүрэгтэй
- Допамин: Анхаарал, сэдэл болон таашаалыг нэмэгдүүлэх үүрэгтэй. Донтолттой холбоотой.
- Сэротонин: Биеийн температур, дурсамж, сэтгэл хөдлөл, унтах, хоолны дуршлыг тэнцвэржүүлэхэд үүрэг гүйцэтгэнэ.
- Окситосин: Итгэл, хайр гэх мэт мэдрэмжүүдтэй холбоотой.
6–8 цаг
Өглөөг сайхан ааштай угтдаг хүн тийм ч олон биш. Учир нь таны тархины дээд хэсэг буюу сэтгэл хөдлөлийг удирдаж буй хэсгийн ажиллагаа бага байдагтай холбоотой. Мөн өглөө сэрэх үед тань мелатонин, аденозин гэх даавруудын идэвхжил буурч бодисын солилцоо эрчимтэй ажиллаж эхэлдэг. Хэдий унтсан ч гэсэн нойр улам хүрч, элдэв дурсамж, сэтгэгдэлүүд толгойд эргэлдэж, ходоод хонхолздог нь сератонин гэх даавар идэвхтэй ажиллаж байгаагийн дохио. Шинэ өглөөг биеэ чагнан урьд шөнө таатай унтсан эсэхээс үл хамааран биед мэдрэгдэх өвдөлт, булчингийн таагүй мэдрэмжүүд нь допамин гэх бас нэгэн онцгой даавар ажлаа эрчимтэй хийж эхэлсэний шинж.
Хэрвээ та бүтэн өдрийг эрч хүчтэй өнгөрөөмөөр байвал өглөөний цайгаа тогтмол ууж хэвш. Энэ нь өнөөх сератонин гэх дааврыг бүрэн ажиллуулахад их тустай. Анхаарлаа сайн төвлөрүүлж, сэтгэл зүйн тогтвортой байдлыг бий болгоход түүний оролцоо их. Гадил, сүү, багахан хэмжээний хар шоколад болон овъёос идэхэд л эдгээрт агуулагдах их хэмжээний серотонин таныг ажилдаа явах замд тань олон сайхан зүйлсийг анзаарах боломжыг олгоно.
9–12 цаг
Хүн бүрийн идэвхтэй байдаг цаг өөр өөр. Зарим хүмүүсийн тархи өглөө хачин идэвхтэй ажилладаг байхад ажил тарах үед шинэ санаа, бүтээлч байдал огцом нэмэгддэг нь ч бий. Харин насанд хүрсэн хүмүүс өглөөд идэвхтэй ажиллах нь илүү тохиромжтой. Учир нь байгаль цаг уурын олон талт хүчин зүйл болон амьдралын хүндхэн зуршлууд нь үдээс хойш биеэ чагнах, ажлаас хойш суух, хялбарчлах горим руу аваачдаг талтай. Харин та идэвхтэй, урам зоригтой ажилламаар байвал хүсэл тэмүүлэл, ажил хоёртой хамт нэг урсгалд орох хэрэгтэй. Ингэхийн тулд хийж буй зүйлээ өөрөө удирдаж, толгойд дахь таагүй бодлуудыг түр зогсоох горимд шилжүүлэх хэрэгтэй.
Эх сурвалж: Psychology Daily