Солонгосын сайт дээр Монголын Худалдаа хөгжлийн банкийг криптовалютын үйлчилгээ үзүүлж эхэлнэ гэж мэдээлжээ
Худалдаа хөгжлийн банк удахгүй крипто валютын мөнгөн гуйвуулга, хадгаламж, зээл, крипто-активын менежмент зэрэг үйлчилгээг санал болгож эхэлнэ гэж мэдэгджээ.
Солонгосын "DDaily" агентлагийн мэдээлснээр, хуучин "Samsung"-ийн хөгжүүлэгчдийн үүсгэн байгуулсан блокчэйн технологийн "Hexland", "Delio" зэрэг компаниуд хамтран Улаанбаатар хотод төвтэй Худалдаа Хөгжлийн Банктай хамтран ажиллахаар тохиролцжээ. Энэ бол Монгол Улсын ууган банкуудын нэг бөгөөд улс даяар 50 салбартай бөгөөд нийт активын хэмжээгээрээ Монголын 17 банкнаас хоёрдугаарт жагсдаг аж.
Гэхдээ хэлэлцээр зөвхөн дээр дурдсан гурван тал дээр хязгаарлагдахгүй. Тус сайтын нийтлэлд дурдсанаар дээрх түншүүд нь крипто олборлолтын аварга "Bitfury" компани болон блокчэйнийн MDKI зэрэг компаниуд мөн гэрээнд багтсан болохыг дэлгэрэнгүй мэдээлжээ.
ХХБанк нь үндсэндээ аж үйлдвэрийн харилцагчидтай ажилладаг. Үүнд 400 гаруй монгол компаниуд багтдаг бөгөөд төслийн зээл, худалдааны зээл, санхүүгийн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг санал болгодог юм байна.
Үүний зэрэгцээ "Hexland" нь бусад шийдлүүдийн хамт блокчэйний ухаалаг гэрээг боловсруулах, баталгаажуулах, хэтэвч хөгжүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
Делиогийн нэрээ нууцалсан албан тушаалтан DDaily-д хэлэхдээ энэхүү түншлэлээр дамжуулан "Бид дэлхийн виртуал хөрөнгийн санхүүгийн зах зээлд гарахаар эрчимтэй ажиллаж байна." гэжээ. Гэсэн хэдий ч монголчууддаа ийм крипто үйлчилгээг санал болгож эхлэх огноо албан ёсоор гараагүй байна.
2019 онд Улаанбаатарын захиргаа БНСУ-ын Терра нэртэй блокчэйн компанитай түншлэлийн харилцаа тогтоож, нийтийн үйлчилгээний төлбөр, засгийн газрын татаас төлбөрийн хэлбэрийг "Terra stablecoin"-ээр орлуулахаар тохиролцож байсан аж.
Монгол Улс 2018 оноос хойш крипто валютын салбарт алхам алхмаар ажиллаж байна. Тэр жилдээ "Cointelegraph" агентлаг тус улсын хамгийн том үүрэн холбооны оператор компани нь өөрийн дижитал валютыг гаргах анхны лицензтэй аж ахуйн нэгж болсон гэж мэдээлж байсан гэнэ.
Эх сурвалж: cointelegraph.com