"Ant Group" компани хувьцаа гаргаснаар Жак Ма-ын хөрөнгө 27 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ
"Ant Group" компани дэлхийн хэмжээнд хамгийн томд тооцогдох хувьцаа гаргаснаар "Alibaba"-ийн эзэн Жак Ма-гийн хөрөнгийг 27 тэрбум доллараар өсгөж, дор хаяж 18 тэрбумтанг бий болгох гэнэ. Тус компани Хонконг, Шанхай хотуудын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах юм.
"Alibaba" Группийн нэг хэсэг болсон "Ant Group"-ийн хувьцаа нь 68 тэрбум ам.долларын хөрөнгө цуглуулах магадлалтай байна. Ингэснээр Англи хэлний багш асан Жак Ма Хятад улсын хамгийн баян хүн болох төдийгүй "Google"-ийн хамтран үүсгэн байгуулагч Сергей Бриний дараа дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 12-т бичигдэнэ гэж Форбсын өнөө цагийн тэрбумтнуудын жагсаалтад дурджээ.
Бараг 35 тэрбум долларын IPO хийсэн нь Хятад улсын хурдацтай хөгжиж буй онлайн санхүүгийн салбарт эзлэх байр суурийг илэрхийлж байна. Түүнчлэн БНХАУ-ын эрх баригчид хагас дамжуулагч зэрэг технологийн гол салбаруудыг нэмэгдүүлэх, АНУ-тай зөрүүгээ арилгахад туслах зорилгоор жагсаалтыг сурталчилж байгаа үед тус улс олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч буйг онцлох болжээ.
Олон тооны шинэ эх газрын тэрбумтнууд Хятад ба Азийн асар их баялаг нөөцийг илэрхийлж байгаа юм. Дэлхийд эдийн засгаараа эхний 2-т жагсах Хятад бол АНУ-ын дараа ордог дэлхийн хамгийн олон тэрбумтантай орон юм. "Ant Group"-ийн санал болгож буй үнээр Хятадын шинэ тэрбумтнуудын тоонд Алибаба Группын Гүйцэтгэх захирал Даниэль Жан багтжээ.
Өмнө нь Alibaba, NetEase зэрэг АНУ-ын жагсаалттай хятад компаниуд өнгөрсөн жил Хонконг-д мөн адил давхар хувьцаа гаргаж байсан юм. Тус компани ирэх сарын 5-нд хувьцаагаа олон нийтэд гаргахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Forbes