НАСА саран дээрх усыг олборлон, судалгаа хийнэ
НАСА нь "Intuitive Machine"s компанид 47 сая ам.доллараар хөрөнгө оруулалт хийж өрөмдлөг, масс спектрометрийг бүтээх захиалга өгсөн байна. Үүний тусламжтай 2022 оны сүүлд саран дээрх усанд судалгаа хийх НАСА-гийн шинэ хөтөлбөр биеллээ олж байгаа юм.
Энэхүү санхүүжилт нь тус агентлагийн сар луу хүрэх шинэ даалгаврын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд шинэ өрмийн тусламжтай PRIME-1 хэмээх саран дээрээс дөнгөж илрүүлээд байгаа их хэмжээний мөсийг олборлох боломжтой болох аж.
НАСА-гийн Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн дэд захирал Томас Зурбучен хэлэхдээ "Бид сарны гадаргуу дээр хэрэглэх тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх компаниудыг сонгон шалгаруулах гэж байгаа. Ингэснээр манай агентлаг хувийн хэвшлийн компаниудтай илүү ойр ажиллана гэсэн амлалтандаа хүрч байгааг харж болно. Сарны гадаргуу дээр илгээж буй PRIME-1 болон бусад шинжлэх ухааны хэрэгслүүд, технологиос олж авах мэдээллийн тусламжтай бид саран дээр илүү удаан байрлах боломж байгаа эсэхийг олж мэдэх юм." гэжээ.
PRIME-1 нь саран дээр бууж, гадаргууг 6 метр хүртэл өрөмдөх бөгөөд массын спектрометр ашиглан сарны орчны вакуум дахь мөсийг судлах аж.
Мөн PRIME-1-ийн дэлхий илгээх өгөгдөл нь эрдэмтэд саран дээрх нөөцийг ойлгоход нь туслах болно. PRIME-1 нь НАСА-гийн ойрын арван жилийн эцэс гэхэд түүний гадаргуу дээр хүн төрөлхтний тогтвортой оршин тогтнолыг бий болгох боломжтой гэсэн төлөвлөгөөг дэмжихэд нөлөөлөх аж.
Вашингтон дахь НАСА-гийн Сансрын Технологийн Номлолын Захирал (STMD) -ын туслах Жим Ройтер хэлэхдээ: "PRIME-1 нь Саран дахь нөөц ба түүнийг хэрхэн яаж олборлох талаар асар их ойлголтыг өгөх болно. Сар руу түүнийг илгээж байгаа нь манай шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгүүд арилжааны түншүүдтэйгээ нийлж, сарны гадаргуу дээр хийнэ гэсэн олон тооны төслийг хэрэгжүүлэхийн тулд шинэ нээлт боловсруулж байгаагийн гайхалтай жишээ юм. ” гэжээ.
Эх сурвалж: innovationnewsnetwork.com