“ХУРИМТЛУУЛАХ ХЯЛБАРХАН” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдана
Аливаа хүн мөнгөө хуримтлуулах, орлогоо зөв хуваарилаж зарцуулах, санхүүгийн сахилга баттай байж сурах нь ирээдүйд үүсэж болох эрсдэлд бэлтгэлтэй байхаар зогсохгүй үр ашиггүй гарах мөнгөн урсгалыг багасгаж, цаашлаад амьдралын хэмнэлдээ зөв зуршлыг бий болгоход дэмжлэг үзүүлдэг. Иймээс ч банкны салбар иргэд, олон нийтэд санхүүгийн боловсрол олгох үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж байна.
Тэдгээрийн нэг нь болох “Дэлхийн хуримтлалын өдөр 2020”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Хуримтлуулах хялбархан” нээлттэй өдөрлөг 10-р сарын 31-ний өдрийн 11:00 - 15:00 цагийн хооронд Блю Скай тауэрийн 3 давхарт байрлах “Даймонд” болон “Кристал” танхимд болох гэж байна.
Тус өдөрлөгийн үеэр Гэр бүл буюу 7-18 насны хүүхэдтэй эцэг эхчүүддээ зориулан хүүхдүүддээ хуримтлалыг багаас нь хэрхэн хэвшүүлэх, санхүүгийн боловсролыг хэрхэн олгох, Герман улсад эцэг эхчүүд хэрхэн хуримтлалын зуршлыг зааж өгдөг туршлага гэх мэт агуулгыг багтаасан сонирхолтой илтгэлүүдээс танилцуулах юм.
Харин оюутан залуустаа зориулан санхүүгийн боловсрол, санхүүгийн сахилга бат яагаад чухал болох, хэрхэн өөрсөддөө хэвшүүлэх зэрэг сэдвийн хүрээнд Комедиан Н.Амаржин, Б.Идэр-Од нар яриа хийхээс гадна Вандэбо, Wasabies, С.Марал-Од гэх мэт залуу уран бүтээлчид урилгаар хүрэлцэн ирэх болно.
Өдөрлөг ямар нэгэн үнэ төлбөргүй бөгөөд оролцогчийн тоо хязгаартай тул Та бүхэн https://www.facebook.com/events/1033489450407499/ линкээр хүсэлтээ ирүүлж бүртгүүлээрэй.
Банкны салбарын санаачлан эхлүүлсэн “Дэлхийн хуримтлалын өдөр” арга хэмжээ Монгол Улсад өдгөө 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй юм. Энэ оны хувьд Монголбанк, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Шпаркассэ банкны Монгол дахь сан болон арилжааны банкууд хамтран нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.
МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.