Ийм л сайхан...

Ийм л сайхан...

Хорвоогийн сайхан зүйлийн нэг нь учрал ерөөл. Учрал, уулзалт бүхэн сайхан. Сайхны тухай, бодь хүний тухай бичиглэхэд сэтгэл нэг л өег. Энэ хөргийн эзнийг Самбуугийн Бадамхорлоо гэдэг. Зүгээр л дуугүй явж, дутуугүй хийсээр ажил хөдөлмөрийн амтанд аль эрт орсон гэх. Хийж бүтээсэн нь өөрийнх нь өмнөөс өчих энэ эрхэм Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат. Түүний тухай, хийж бүтээснийг нь өөрийн мэдрэмжээр өгүүлэх сэн гэж бодном.

“Миний эмээ тогооч мэргэжилтэй. Гарынх нь хоолыг идэж өслөө. 80 нас сүүдэр хүрсэн буурай байлаа” хэмээн эмээгээ дурсав. Айлын найман хүүхдийн гурав дахь нь С.Бадамхорлоо. Тэрбээр спортын гэр бүлд төрж өсжээ. Түүний аавыг 35-р баазад нярваар олон жил ажилласан аймгийн заан Бадрахын Самбуу гэхээр Эрдэнэтийнхэн андахгүй.

Түүний ээж Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат Намсрайн Түмэн-Олдох гуай найман хүүхэд төрүүлж өсгөсөн аж. Хамгийн том нь аймгийн арслан С.Даваасүрэн гэж бөх бий. Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад жолооч. Тэр ийм бөхийн удамтай. Мэргэшсэн ажил, мэдлэг чадвартай хэн нэгний тухай  ярьж бичих  сайхан.  Бадамхорлоо бага, дунд сургуулиа дүүргээд Улаанбаатар хотын Төмөр замын Техник мэргэжлийн сургуульд гурван жил суралцаж, вагон үзэгч мэргэжил эзэмшжээ. Өөрөөр хэлбэл вагоны бэлэн байдлыг шалгагч болсон байна. Энэ хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг суманд хоёр жилийн цэргийн алба хааж, эр бие чангарчээ. Харуулд гарч малчин цэрэг явж.

Тухайн үед 1000 төгрөгийн цалин авч явсан азтай цэрэг. Тэр эзэмшсэн мэргэжлээрээ Эрдэнэт үйлдвэрийн Төмөр замын цехэд ажилд орж вагон үзэгч, найруулагчаар 30 дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр нас бага цус шингэн байхаас бөхийн спортоор хичээллэжээ. Бөхийн чөлөөт барилдаанаар тууштай хичээллэж, олон арван медаль хүртэж явсан тамирчин. Чөлөөт бөхийн улс, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилттай оролцож иржээ. Орхон аймгийн баяр наадамд шөвгийн дөрөвт үлдэн “Аймгийн начин” цол хүртсэн бөх.

Тодруулбал, Булган аймгийн Бугат сумын харьяат Идээхүүгийн Ганхуяг арслангаар тав давсан түүхтэй. Бөхийн чөлөөт барилдааны спортын дэд мастер. Монгол бөхийн мухар тонгорох, дэгээдэх, хөмрөх, гар ачих мэхийг өрсөлдөгчдөдөө хийж, үзэгч олныг баясган явсан нэгэн. “Миний өдий зэрэгтэй яваа нь хамт олны минь хүч. Манай хамт олон эвсэг, тусч. Ялангуяа С.Мөнхтэгш даргадаа баярлаж явдаг. Намайг аймгийн начин цол хүртэхэд манай цех 50 мянган төгрөгөөр шагнаж байлаа. Олон жил аймгийн наадамд 3, 4 давсан ч ах нартаа дарагдсаар байгаад цолоо батлаагүй.

Эргээд бодоход надад цолоо баталчих боломж байсан санагддаг” хэмээн маг маг инээж суув. Аймгийн заан Сайнбилэг, цэргийн начин Баттулга, аймгийн начин  Нэргүй, Болдбаатар, Батрагчаа нартай найз. Аймгийн арслан Д.Болд ахтай ойр дотно явлаа. Бид нэг байрны хоёр. Манай Болд ах хүн сайтай даа гэж магтах. Аймгийн хурц арслан Х.Ганбаатар, Д.Тайванбаатар нарын бөхчүүд залуучуудад бөхийн эрдмээсээ зааж сургаж явдаг хэмээн онцлов. Тэр монгол хөөмийн өлгий Ховд аймгийн Чандмань сумын харьяат Цэвэгжавын Туяа гэдэг бүсгүйтэй гэрлэж гурван хүүхдийн аав, ээж болжээ. Том хүү нь биеийн тамирын дасгалжуулагч.

Дундах нь Төмөр замын дээд сургуулийг холбооны мэргэжлээр төгссөн. Бага нь дунд сургуулийн сурагч гэнэ. Найруулагчийн ажлын нэг онцлог нь вагон ачааг ямар нэгэн осол аюулгүй хүрэх газарт нь тээвэрлэх явдал юм. Цагийн дөрвөн улиралд ачааны вагонд зүүгдээстэй явах. Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээт нүүрс, шохой, бусад бараа материал, сэлбэг хэрэгслийг өргөн тээвэрлэх нь түүний гүйцэтгэх гол ажил. Эрдэнэт өртөөнөөс ачаа тээшийг татан үйлдвэрийн цех, нэгжүүдэд хуваарилж тараана. “Хангинах дохиотой галт тэрэгний найруулагч, хариуцлага өндөртэй хөдөлгөөний удирдагч” хэмээн нэгэн яруу найрагч хэлсэн нь бий.

Түүний ажлын онцлог энэ. С.Бадамхорол МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, үйлдвэрийн 30, 35 жилийн ойн медаль, “Онц хөдөлгөөнчин” цол, тэмдгээр шагнагджээ. Тэрбээр ажиллах хугацаандаа ажлын арга барил, ур чадварыг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшиж, төмөр замын хөдөлгөөний болон сэлгээний аюулгүй ажиллагааг бүрэн ханган, өөрийн хариуцсан техникийн бүрэн бүтэн байдалд анхаарч, сул зогсолтыг багасган,  жилд дунджаар  3243 вагонд сэлгээ хийжээ. Мөн төмөр замын хөдөлгөөн,  сэлгээний аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, вагоны сул зогсолтыг 358 вагон цагаар бууруулан, жилд 10591-12280 гаруй км замд сэлгээний ажил хийсэн байна. Тэр өртөөний зам сумын үйлчилгээ, цэвэрлэгээг тогтмол хариуцан чанартай хийж, жилд 1248 удаа цахилгаан сумыг арчлан ажиллажээ.

Түүнчлэн хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах сум арчилгааны гар багаж шинээр санаачлан хийсэн байна. Мөн замын аж ахуйд ашиглаж буй гар болон цахилгаан багажуудад үзлэг хийж, найдвартай ажиллагааг ханган ажилладаг бөгөөд КDE-6500 Х3 моторын дөрвөн дугуй хагарч эвдэрснийг төмрөөр зорж шинэчилснээр  мотор зөөвөрлөхөд  хүндрэлгүй,  эдэлгээний  хугацааг уртасгасан аж. Тэрбээр өртөөний тэгш сондгой талын цахилгаан сумыг зүлгэн өнгөлөх гар зүлгүүрийг ажил хөнгөвчлөх зорилгоор модонд резин зүлгүүр бэхлэн  тогтоож,  шинэчилсэн байна.

Мөн замын аж ахуйн дахин хадалтын ажил гүйцэтгэхэд хадаас нь авагдахгүй хүндрэлтэй байсныг хадаас өндийлгөх /таахай/ багаж хэрэгсэл хийжээ. Уг багаж хэрэгслийг  хугарсан ацат царил /лап/-ыг ашиглан аюулгүй байдлыг ханган, хадаас ойх, үсрэхээс хамгаалсан саравч хийсэн  нь ажилд эергээр нөлөөлжээ. Тэр жилд дунджаар 3000-4000 дэр мод,  1-2 иж бүрдэл сумын дүнз, 0,3-1 км газарт зам төмөр нэгчлэн сольж,  15000-18000 үзүүрт дахин хадалт, 2000-2500 км газарт чиг татах, чигжилт хийх, 300-600 уулзварын зайг хөөж тохируулах, 3800-4000 п/м газрын подрезка гаргах ажил зохион байгуулан, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Тэр “Сайн хөдөлмөрлөвөл сайхан амьдарна” гэсэн аав, ээжийнхээ захиасыг мөрддөг гэсэн. Зөв хөдөлмөрлөсөн хүний үр хүүхэд сайн явдаг гэж тэр ярьсан юм. Түүний хүү Бадамхорлоогийн Эрдэнэчулуун Орхон аймгийн баяр наадамд тав давж “Аймгийн начин” цол хүртсэн. Аавдаа үртэй хүний жаргал эдлүүлж, удам дамжсан бөх болсон. Ийм л сайхан даа...

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419