"Монгол" гэсэн нэрийг хараалын үг болгон ашигласан "Формула-1"-ийн нисгэгчийг уучлал гуйхыг шаарджээ

2020-10-28, 09:49 Цаг үе 7,840 23
"Монгол" гэсэн нэрийг хараалын үг болгон ашигласан "Формула-1"-ийн нисгэгчийг уучлал гуйхыг шаарджээ

Шотландад төвтэй "Mongol Identity" ТББ “Формула 1” уралдааны жолооч Макс Верстаппен өрсөлдөгч багийн жолооч Ланс Строллыг "монгол" хэмээн доромжилсны дараа олон нийтээс уучлал гуйх шаардлага тавьж захидал илгээжээ.

Баасан гарагийн үдээс хойш "Autódromo Internacional do Algarve" уралдаан дээр "Red Bull" багийн нисгэгч Макс Верстаппенийг "Racing Point"-ийн нисгэгч Ланс Стролл 1-р эргэлтэд гүйцэж түрүүлэх үеэр тэд мөргөлдөх дөхсөн байна.

Верстаппен радиогоор бухимдсанаа илэрхийлж: "Энэ новш сохор юмуу? Ямар эргүү амьтан бэ. Муу монгол чинь" гэжээ. Верстаппен хожим нь хараалын үгс хэрэглэсэндээ харамсахгүй байна гэсэн бөгөөд хэрэв хэн нэгэн түүний хэлсэн үгэнд гомдсон бол энэ нь түүнд хамаатай асуудал биш гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн юм.

Макс Верстаппен нь Нидерланд улсын иргэн бөгөөд тус оронд "монгол" гэсэн үгийг хараал болгон хэрэглэж, ярианы хэлэнд хэвшсэн хэллэг болсоны нэгэн тод илрэл юм. Верстаппений энэхүү үйлдэлд "Монгол Identity" байгууллагын тэргүүн Ууганаа Рамсай харамсаж байгаагаа илэрхийлээд “Формула 1” -ээс түүнд хариуцлага хүлээлгэхийг шаарджээ. Ууганаа Рамсай нь монгол бүсгүй бөгөөд Шотландад гэр бүлтэйгээ ажиллаж, амьдардаг.

Тэрээр Монгол гэсэн үгийн энэхүү гажсан утгыг залруулан ойлгуулах, зүй бусаар хэрэглэхийг таслан зогсоох, Монгол нэрний ард бүхэл бүтэн улс, үндэстэн байгаа гэдгийг дэлхийн олон үндэстэнд ухуулан ойлгуулахын төлөө тэмцсээр иржээ. "Бид Монгол гэсэн нэр томъёог дорд утгаар хараалын үг болгон ашиглахыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлмээр байна. “Формула 1” нь олон үндэстнийг хамарсан, нэр хүндтэй байгууллага хэдий ч яс үндэс, угсаа гарлаар доромжилсон энэ мэт хэллэгийг буруутгаагүйд бидний урам хугарсан. Цаашдаа бид тус байгууллагын удирдах зөвлөлд хандах болно. Дауны синдромтой хүмүүст хамааралтай "монголоид" хэмээх нэр томъёог 1965 онд ДЭМБ-аас монгол угсаатныг доромжилсон гэж үзэж хассан билээ. Тиймээс уг нэр томъёоны цаад утгыг үндэслэсэн нийгмийн эмзэг бүлгийн гишүүдэд болон олон улсын монголчуудын нийгэмлэгт хүндэтгэлтэй, хүнлэг энэрэнгүй хандах үүднээс олон нийтийн өмнө уучлал гуйхыг хүсч байна." гэж Рамсай мэдэгджээ.

Верстаппены хандлага, “Формула 1” байгууллагын зүгээс өдийг хүртэл хариу арга хэмжээ авахгүй байгаа нь #WeRaceAsOne буюу "Бид нэг болж уралдана" хэмээх уриатай, тэдний хүнийг гарал үүслээр гадуурхахгүй байх компанит ажил нь төдийлөн амжилтад хүрэхгүй байгааг харуулсан гэж Рамсай үзэж байгаагаа илэрхийлжээ.

"Red Bull" багийн эзэн Кристиан Хорнер өөрийн нисгэгч Верстаппеныг "сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж ингэж хэлсэн болохоор харж үзээрэй" хэмээн жиргэсэн байна. Мөн "Red Bull" авто спортыг хариуцсан захирал Хельмут Маркогийн хэлснээр энэ асуудлыг Верстаппентэй ганцаарчлан ярилцаж, "Цаашид ийм зүйл давтагдах ёсгүй гэж бид Максд сануулсан. Энэ үнэхээр байж болохгүй явдал" гэж мэдэгджээ. Энэ асуудал Верстаппенд цаашид олон талаар нөлөөлөх магадлалтай байгаа бөгөөд Олон улсын авто уралдааны холбоо энэ асуудлыг анхааралдаа авах нь дамжиггүй юм.

Эх сурвалж: f1i.com

86
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419