Хорт хавдарыг эдгээсэн "алтан ЖОР"-г танилцуулж байна
Хүнд өвчин тусаж найдваргүй гэсэн онош сонсоод өндийж ч чадахгүй эмнэлэгээс гэртээ гараад хаа сайгүй элбэг байдаг цөөн тооны эмийн ургамлуудыг найруулан хэрэглэж маш хурдан, гайхалтай үр дүнтэйгээр эдгэрсэн Төв аймгийн нэгэн эгчийн зөвлөгөөг нутгийнхаа олонд хэрэг болох болов уу хэмээн санаж орууллаа.
Зөвлөгөө өгсөн эгч маань эмчилгээгүй гэсэн оношоо сонсчихсон толгойгоо ч даах тэнхэлгүй хэвтэж байхад нь нагац ах нь яриад, Хаашдаа үхэх юм бол миний аюулт өвчнөөс салсан энэ жорыг хэрэглээд үз, би хорт хавдар тусаад олон удаа химийн эмчилгээнд орсоны дараа найдваргүй болоод үүнийг хэрэглээд эв эрүүл болсон гээд энэ жорыг хэлж өгсөн гэсэн шүү. Тэгээд доорхи жороор бэлдсэн эмээ уугаад маргааш нь толгойгоо өндийлгөсөн бол 3 хоногийн дараа босож алхдаг болсон гэнэ. Одоо харин эв эрүүл үхрээ саагаад Улаанбаатарт сүүгээ зарсан шигээ гялалзаж явна даа.
Хэрэглэх ургамалууд: Таван салаа, ганга өвс, шарханы шар цэцэг, алтан гагнуур, гишүүгэнэ
Найрлага: 3 л усанд хатаасан шарханы шар цэцэг, алтан гагнуураас тунгийн халбагаар нэг нэгийг таван салаа болон ганга өвснөөс сайн нэг атгаж хуруун завсараар багсайтал гэсэн шүү хийнэ. Дээр нь 4 хуруу орчмын хэмжээтэй тайрч хатаасан гишүүгэнээсээ 5 ш-ийг хийгээд буцалган ширгээд 1,5 л болсоны дараа нар үзэхгүй сэрүүн газар тавин хөргөж ууна.
Хөргөгчинд хийж хөргөж болохгүй. Хэрвээ өвөл уухаар бол зөвхөн халууныг нь гаргаад бүлээн болгоод уудаг гэнэ.
Гишүүгэнээ түүж бэлдэхдээ газар дээр ил гарсан хэсгийг нь биш тойруулан ухаж газар доорхи үндэснээс нь гарынхаа урттай адил хэмжээтэйг тайрч авдаг. Түүнийгээ 4 хуруу орчмын хэмжээтэйгээр тайрч хатаана. Санаа зоволтгүй гишүүгэнэ маш гүн үндэстэй байдаг болохоор дахиад л ургачихна.
Уух хэмжээ: Жижиг модон тагшаар өглөө, өдөр, орой нэг удаа ууж хэрэглэнэ.7 хоног уугаад 7 хоног завсарлана.
14 хоног уугаад 14 хоног завсарлана. 21 хоног уугаад 21 хоног завсарлах гэх мэтээр хэрэглэнэ.
Элэг, нойр булчирхай, ходоодны өвчлөл болон хорт хавдаруудад онцгой сайн гэсэн шүү.
Удаан уухаар бол хэмжээг нь бага зэрэг нэмээд хэрэглэж болдог.
Та бүхэндээта тэр эрүүл энхийг хүсье.
Эх сурвалж: Фэйсбүүк