Харилцагч нарынхаа дунд суудлын автомашин, "iPhone pro max 11" гар утас бүхий 200 азтанг тодруулах гэж байна
Өнөөдөр буюу 10 сарын 22-ны өдөр Хөхсэрхийн оргил групп өөрийн харилцагч нарын дунд суудлын автомашин, iPhone pro max 11, гар утас 40 ширхэг зэрэг нийт 200 гаруй азтанг тодруулах сугалааг Нарантуул худалдааны төвд явуулна. Харилцагч нарынхаа ажлыг урамшуулах, дүгнэх, тэдний үйл ажиллагааг дэмжих нь тус компанийн зорилго хэмээн Борлуулалт, маркетинг хариуцсан захирал Цогоо нь онцолсон бөгөөд уг автомашинтай сугалаат хөтөлбөр нь энэ жилийн 2 дахь удаагийнх хэмээлээ. Нийт "Хөхсэрхийн оргил" группын харилцагч нарт ажлын өндөр амжилт хүсье.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.