"Эзэгтэй нарын синдром"-оос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

"Эзэгтэй нарын синдром"-оос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Мэдээж хэрэг ийм шинжлэх ухааны нэршил байхгүй л дээ. Гэхдээ ихэнх гэртээ байдаг, ажлаас хөндийрсөн эзэгтэй нарын дунд түгээмэл ажиглагддаг “хов жив хөөх”, “хий хардах” зэрэг сэтгэлзүйн өөрчлөлтүүдийг “эзэгтэй нарын синдром” гэж нэрлэдэг юм. Тэдгээрт өртөхгүй гэж үргэлж айж явдаг бол та дараах зөвөлгөөг уншаарай.

Синдром 1: Хов жив хөөх

Шинж чанар: Урьд нь шимтэн сонсдог байсан эдийн засгийн мэдээнд анхаарал татагдахаа больж, тв шоппингийн сувгийг л өдөржин асаах, папараци сэтгүүлүүдийг улирлаар нь захиалдаг болох, хов живийн вебсайтад нэг орохоороо гарахаа мэдэхээ болих, хэн нэг дуучны клипийг үзэхэд түүний хөхөндөө 2 удаа мэс засал хийлгэсэн тухай санаанд орж, хажуудах хүндээ хэлье гэхээс хэл загатнаад байж ядах...

Эмчилгээ: Бидний тархи яг булчин шиг. Хөгжүүлэхгүй бол зогсонги, хүчгүй байдалд орно. Бодлууд маань ямар үед хөгждөг вэ гэж үү? Ямар нэг сорилттой тулгарч, асуудлын шийдлийг эрж, логик дарааллаар нь байрлуулж, болж буй үйл явдлуудын учир шалтгааныг тайлах оролдлого хийх үед. Ийм чиглэлээр толгойгоо тогтмол ажиллуулахгүй удах тусам ямар ч бодох шаардлага гардаггүй хялбархан мэдээлэлд дуртай нь аргагүй татагддаг. Бас тархийг маань хогийн сав шиг болгодог мэдээлэл хүнийг донтуулах чанартай. Холхон байхгүй бол нэг л мэдэхэд зөвхөн тийм мэдээллээр л цангадаг болно. Өөрийнхөө хуучин сонирхлуудыг сэргээж ном зохиол унш. Жолоонд суух, англи хэлний дамжаанд явах зэргээр чадвараа нэмэгдүүлэх зүйл эрэлхийлж сурч мэдэх өчнөөн зүйл бий гэдгийг сана.

Синдром 2: Хий хардах

Шинж чанар: “Ажилдаа яваад ирлээ” гэдэг үгийг нь “Өөр эмэгтэйтэй уулзаж байгаад ирлээ” гэж орчуулан сонсох, утасных нь дуудлагыг шалгах хүсэл тасралтгүй төрөх, урьд нь үерхдэг байсан бүсгүйчүүд нь одоо хаана юу хийж явааг шалтгаангүйгээр шалгаах, нөхрөө секс хийлгүй унтвал сэжиглэсэндээ дотоожных нь дотуур шалгаж үзэх...

Эмчилгээ: Завтай байгаа тархинд элдэв дэмий зүйл бодогдох зай завсар их гардаг. Ургуулан бодох чадвараа илүү хэрэгтэй зүйлд зарцуул. Гэр бүлийнхээ дараагийн 5 жилийн зорилгыг хамтран тодорхойлж түүнийгээ биелсэн байгаагаар төсөөл. Мөрөөдлөө бичдэг дэвтэртэй бол. Мөн өөртөө итгэх итгэлээ хурцлахын тулд “Надаас өөр эмэгтэй рүү яг харж харагдаач” гэсэн бардам бодол төрдөг болтлоо гадаад төрхөндөө анхаарал тавь. Гэхдээ энэ нь нөхрөө “базах” биш, чам шиг сайхан бүсгүйд төрж боломгүй тийм сул дорой бодлуудаасаа өөрийгөө ангижруулахад л төвлөрөх ёстой шүү.

Синдром 3: Савангийн дууринд автах

Шинж чанар: Бүх суваг дээр гардаг олон ангит киног цагийнх нь эрэмбэ дараатай ягштал цээжилсэн байх, огт суралцаж байгаагүй хэрнээ тухайн хэлний анхан шатны мэдлэгийг гаргууд сайн эзэмшсэн байх, сүүлдээ амьдрал өөрөө олон ангит кино шиг санагдаж киноны дүрүүдийг өөрийнхөө таньдаг хүмүүстэй жишин адилтгах, хэн нэгнээс өшөө авах юм уу хүүхдийнхээ толгой руу алгадах сэдэл төрөх...

Эмчилгээ: “Өнөөдрөөс эхлэн савангийн дуурь үзэхгүй” гэж өөртөө амлалт өг. Тэгээд энэ “хорт зуршил”-аасаа болж өмнөхөөсөө яаж өөрчлөгдсөн тухайгаа жагсаан бич. Нэг их сүржигнэх гээд байгаа юм шиг санагдавч жижигхэн өөрчлөлт ч амлалтын дараа бий болдог шүү дээ. Хүн сонсож, харж байгаа зүйлээ амьдрал дээр өөрөө ч мэдэлгүй давтаж хийх гээд байдаг. Чиний амьдрал телевизийн драма шиг таагүй адал явдлуудтай байвал яав ч сайхан биш. Тиймээс зоригтой шийдвэр гаргаж, оройн цагаар хийдэг өөр зүйлтэй болоорой. Шинэ хобби, фитнес, бүжгийн сургалт ямар сонсогдож байна?

Синдром №4: Уцаарлангуй болох

Шинж чанар: Хүүхэд чинь жаахан л сахилгагүйтэхэд чангаар хашгичих, орой болгон шахуу нөхөртэйгөө шалтгаангүйгээр ам муруйгаад авах, “ёооё” гэдэг үгийг өдөрт 50-иас олон удаа хэлэх, өөртөө ямар ч хяналтгүй болж байгаагаа алхам тутамдаа мэдрэх…

Эмчилгээ: “Ааштай авгай” гэж дуудагддаг, тийм төрлийн эмэгтэй болохыг хүсэхгүй байгаа чинь мэдээж. Эелдэг зөөлөн ааш зан чинь хааччихаа вэ? Энэ синдром зөвхөн гэртээ удаан байснаас үүдээгүй ч байж болно. Ахуйн жижиг асуудлууд, амьдралын нөхцөл бололцоо, тодорхой үйл явдлаас болоод ч чиний ааш аажим аажмаар, үл мэдэгдэм хувирч байж болох юм. Аль нь ч бай, одооноос “ийм хүн” биш гэдгээ ухамсарлаарай. Нэг өдөр цаг гаргаж байгаад тэмдэглэлийн дэвтэр дээр өөрийнхөө талаар эргэцүүлэл бичээрэй. Хэзээнээс эхлэн амьдрал тийм ч сайхан санагдахаа больж, хамаг ачааг нуруун дээрээ аваад байгаа юм шиг санагдаж, хэн ч чамайг ойлгохгүй байгаа мэт мэдрэмж төрөх болов? Тэр учир шалтгааныг амьдралаасаа арилгах зорилго тавь. Мөн уулзах тоолонд сөрөг зүйл ярьж сэтгэл тавгүйтүүлдэг эсвэл чиний амьдралын бүтэлгүй талуудад ач холбогдол өгч ярьдаг өөдрөг биш хүмүүсээс зайгаа барь. Чи энэ тал дээр өөрийнхөө сэтгэлзүйч, аврагч байж чадна гэдгийг бид мэднэ!

Гэртээ хичнээн удсан ч урьдын сэргэлэн цовоо, өөрийгөө хөгжүүлэх дуртай, ухаалаг, “мундаг” эзэгтэй байгаарай. Өөрийгөө жаахан хөндлөнгийн хүний нүдээр харах л юм бол чи дороо эргээд хэвийн болчихно. Амжилт!

Эх сурвалж: Psychology Daily

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419