Сэтгэл гутралд орсон үед өөрийгөө хэрхэн сэргээх вэ?

Сэтгэл гутралд орсон үед өөрийгөө хэрхэн сэргээх вэ?

Сэтгэл гутрал нь тайван тогтвортой нөхцөл байдлаас идэвхигүй, эмзэг ,сул дорой байдал руу шилжих сэтгэцийн үйл явц юм. Хэн нэгнийг сэтгэл гутралтай гэж оношлохын өмнө хэсэг хугацааны туршид тодорхой шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй. Сэтгэл гутралын үед гуниглах, гутрах, сэтгэлээр унах, түгшүүрлэх, сэтгэл тавгүйтэх зэрэг илрэл бүхий сэтгэлийн сөрөг хөдлөл үүсдэг. Сэтгэл гутралын үед бодол санаа, үг яриа, үйлдлийн хурд удааширна. Мөн тэдний зориг эрмэлзэл, дур хүсэл сонирхол, хэрэгцээ, идэвх санаачлага унтардаг. Удаан хугацаагаар уруу царайлан суух юм уу эсвэл орондоо буруу харан хэвтэх, хоолны дуршилгүй болох буюу бэлгийн сэрэл нь буурдаг. Тэд удаан сэтгэж, нам дуугаар, цөөн үгээр зөөж, тасалдуулан ярьдаг. Ихэнх тохиолдолд асуултанд давтан асуусны дараа “тиймээ”, “үгүй” гэхчилэн ганц нэгэн үгээр хариулна. Өнгөрсөн одоо, ирээдүйн тухай гутранги үзэлтэй болдог. Тэрээр өөрийн сул тал болон амьдралд нь тохиолдсон явдлыг хэтрүүлэн үнэлж, өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр, хамгийн зовлонтой, хамгийн шившигтэй, хамгийн азгүй хүн гэх мэтээр үнэлдэг. Улмаар амиа хорлох бодол төрөх ба оролдлого хийдэг. Цаашид эдгээр бодлууд нь улам сөрөг, гутрангуй болсноор өдөр тутмын хийдэг зүйлсээсээ холдох, хүмүүсээс зожигроход хүргэдэг байна. Энэхүү хэв маяг нь ихэнхидээ “сэтгэл гутралын “уруудах эргүүлэгт” хамаарагддаг бөгөөд энэ нь өөрөө өөрийнхөө сэтгэл санааг өөд нь татаж, сэтгэл гутралаас гарахад нь яагаад тийм их хэцүү байдгийг тайлбарлахад тус болдог юм. Сэтгэл гутралын үед симпатик мэдрэлийн хүчдэл ихсэж болно. Үүнээс болж хүүхэн хараа өргөсөх, өтгөн хатах, зүрхний цохилт олшрох, турах эсхүл жин нэмэх гэх мэт шинжүүд бие махбодийн талаас илэрнэ.
Тэдэнд ямар ч үнэт зүйлс байхгүй мэт сэтгэгдэл нь дараах сэтгэлзүйн хариу үйлдлээр илэрнэ:

  • Өөрийгөө бага үнэ цэнэтэй хэмээн мэдэрнэ
  • Өөрийгөө ямагт чамлана, дорд үзнэ, өөртөө итгэлгүй болно
  • Үргэлж сэтгэл дундуур, гутранги үзэлтэй байна
  • Үргэлж ичиж зовно, хүрээлж байгаа хүмүүсээ “өөрийгөө шоолж байна” гэж сэжиглэнэ
  • Ичиж зовдгоосоо болж хүмүүсээс хөндийрнө
  • Өөрийнхөө мэдрэмжийг гадагш нээдэггүй, бусдад илчилдэггүй, зөвхөн сэтгэл дотроо хадгалж, түгжигдмэл хаалттай харьцаатай байна
  • Аймхай шийдэмгий бус, хулчгар, тээнэгэлздэг, зориггүй зан төлөвтэй болно
  • Зорилго тавих, түүндээ хүрэх хүсэл эрмэлзэл, энерги нь суларна

 

Ажил,гэр бүл, найз нөхдийн харилцаанд тухайн өдөр ямар нэгэн таагүй зүйл тохиолдвол сэтгэл санаа тавгүйтэж, өөртөө юм уу хэн нэгэнд гомдох, уурсан бухимдах, харамсах зэргээр эрч хүчээ алдах нь бий. Энэхүү сэтгэлийн хямрал бидний амьдралд тохиолддог хэвийн бөгөөд түр зуурынх билээ. Ийм хямралыг ямар нэгэн эмчилгээ шаардахгүйгээр бид өөрсдөө бүрэн даван туулах боломжтой. Хэрвээ таньд эдгээр мэдрэмж удаан хугацаагаар хадгалагдан та үүнээсээ гарч чадахгүй байвал өөр үр дүнтэй арга замуудыг эрэлхийгээрэй. Аль болох эрт үед нь өөрт хэрэгцээтэй сэтгэл санааны дэмжлэг туслалцаа авч тайтгарч чадвал төдийн чинээ түргэн хугацаанд хэвийн амьдралдаа буцан орж чадна. Хэрэв танд сэтгэл гутралын шинж тэмдгүүд удаан хугацаагаар илэрч байвал өөрийгөө буруутган эсхүл хэн нэгэнд гомдон гуниглан суухын оронд үүнээсээ гарах арга замуудыг хайж, мэргэжлийн хүнд хандахад буруудахгүй. Хэрэв та өөрөө өөрийгөө шийтгэх “муу зүйл” хийх талаар бодож байвал нэн даруй мэргэжлийн туслалцаа авах хэрэгтэй. Хэдийгээр та сэтгэл гутралын хүчтэй биш хэлбэрт байгаа хэдий ч түүнийгээ үл тоомсорлох эсвэл багасгах арга хэмжээ авахгүй бол үүнээсээ болж зовж шаналах болно. Таныг хуучин байдалдаа эргэн ороход тань туслах үр дүнтэй эмчилгээнүүд байдаг.

Сэтгэл гутралд орсон үед өөртөө хэрхэн туслах вэ?

Туслалцаа авах шийдвэр гаргах нь ихэнхидээ сэтгэл заслын эхний бөгөөд хамгийн чухал алхам байдаг.Үүнд өрхийн эмч, сувилагчтай ярилцах, сэтгэл зүйчтэй уулзах, эсвэл дэмжих бүлэг болон харилцан өөртөө дэмжлэг үзүүлэх бүлэгт элсэх зэрэг юм.

Өөртөө туслах

Таны өөрөө өөртөө санаа тавих хамгийн зөв арга зам бол юуны өмнө та өөрийнхөө төлөө л байх явдал юм. Энд та өөртөө туслахын тулд хийх хэдэн энгийн бөгөөд хэрэгтэй зөвлөгөөг санал болгож байна. /та дагахгүй ч байж болно/ Та өөрийнхөө итгэлтэй болон таныг шүүмжлэн буруутгахгүй хүнтэйгээ ярилц, тэдэнд өөрийнхөө юу бодож байгаагаа хэл. Чимээгүй нам гүм байдалд ганцаараа шаналах хэрэггүй.

Эрүүл мэндийн байдалдаа анхаарах

Өдөр тутмын байдалдаа зохицох, чанарлаг хоол хүнс хэрэглэх
Архи, эм, мансууруулах бодисоос зайлсхийх
Дасгал хийх ялангуяа сэтгэл гутралын шинж тэмдгийг багасгахад эерэг нөлөө үзүүлэх дасгал хийх
Өөрийнхөө “улигт бодол”-оосоо сатаарах сонирхол татсан үйл ажиллагааг эрж хайх
Өдөр бүр өөртөө жижиг, хүрч болохуйц зорилго тавь
Өөрийнхөө хамгийн сонирхолтой буюу дуртай зүйлээ хийгээд үз /нэг удаа бус нэг хэсэгтээ /
Хэдийгээр та үүнийг хийх дургүй ч гэсэн таньд анхаарал тавих найз нөхдийг эрж хай.

Хэрвээ таньд өөрийнхөө төлөө хийх эдгээр сайн зүйлсийн дор хаяж аль нэгийг нь хийх сонирхол төрөхгүй байх эсвэл тэдэнтэй харьцаагаа үргэлжлүүлэх боломжгүй санагдвал сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.

Сэтгэл заслын эмчилгээ буюу мэргэжлийн зөвлөгөө

Энэхүү сэтгэл хямралыг даван туулахад амаргүй санагдах хэдий ч сэтгэл зүйчтэй эсвэл бусад сэтгэцийн эмчид хандах нь таны сэтгэл гутралыг ихэсгэж байгаа тэрхүү ярвигтай шалтгааныг олоход үнэхээр тустай байх болно. Учир шалтгааныг нь тодорхойлохоор таньтай хэдий чинээ сайн ажиллахын хэрээр таны зан төлөв болон бодол санааны сөрөг хэв маягийг өөрчлөхөд туслах шинэ ур чадварыг сэтгэл зүйч таньд санал болгох болно. Тодорхой нөхцөл байдал болон хүмүүст таны зүгээс хариу үзүүлэх арга замын тухай илүү ихийг мэдэх болон зөрчилдөөн, хүндрэл бэрхшээлээ ангилж цэгцлэхэд суралцах нь сэтгэл гутралаас гарах үйл явцад чухал байдаг.

Эмэн эмчилгээ

Танай өрхийн эмч эсхүл сэтгэцийн эмч таныг гутрангуй байдлаас гарахад туслахын тулд сэтгэл гутралыг эмчлэх эм хэрэглэхийг санал болгож болно. Сэтгэл гутралыг эмчлэх эмнүүд нь аюулгүй, үр дүнтэй бөгөөд мансууруулах нөлөөгүй (дасал болохооргүй) байх шаардлагатай учир эмчийнхээ зөвлөгөөг сайтар дагах хэрэгтэй. Хэдий тийм ч эдгээр эмнүүд таньд тохирох тун, төрөл мөн эсэхэд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Ерөнхийдөө эмэн эмчилгээ нь таны бие сэтгэлд илэрч байгаа шинж тэмдгийг намжаахад хэрэглэдэг бол таны сэтгэлийг зовоож буй асуудлаа даван туулах боломжийг өгч чадахгүй бөгөөд сэтгэл заслын эмийн бус эмчилгээтэй хавсруулан хэрэглэвэл илүү сайн үйлчлэх болно.

Эх сурвалж: Psychology Daily

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419