Төрүүлж, тэжээснээрээ түрий барьж хүүхдээ бүү загнаач, тэр танд өртэй биш...
Монголчууд аав ээжтэйгээ нээх сонин өрийн системтэй амьдардаг тээ? Нэг талаас "Төрүүлж, тэжээгээ биз дээ?" гэж загнаж зандарна, нөгөө талаас "Төрүүлж тэжээсэн ачийг нь хариулна" гэнэ, тэгэх тэгэхдээ ачийг нь хариулж байна гээд бүр хүссэн мэргэжлээ ч сонгож чадахгүй, аав ээжийнхээ заасан зам руу яваад, эцэст нь дургүйд хүчгүйн үлгэрээр онхолдоно. Аав ээжүүд нь "Би чамайг бүтээсэн" гэдэг ойлголттой. Үнэндээ залуус чинь өөрөө өөрийгөө бүтээж, түүгээрээ аав ээжийгээ бахархуулахыг хүсдэг болохоос, хэн нэгний бүтээсэн бүтээлийг эвдэлчихэлгүй тэсэж яваагаараа бахархахгүй шүү дээ.
Тэжээсэн муурнаасаа юу ч нэхдэггүй хэрнээ хүүхдээ тэжээснээрээ сүрдүүлдэг, тэгээд өнөө хүүхэд нь арай гэж том болтол баахан хүнийг сайхан амьдруулах өрөнд уначихсан байдаг.
Хэн ч өөрөө хүссэндээ төрдөггүй, хоёр баачка л хүсэж эсвэл алдаж төрүүлдэг. Тиймээс битгий хүүхэд чинь өөрт чинь өртэй юм шиг төрүүлж, тэжээснээрээ түрий барьж загнаж байгаач. Тэжээх бол сонин биш шд, өөхөн бордоог бол нохойн дээр ч туршиж болно, гол нь нийгэмд сайн иргэн бэлдэж өгөх нь чухал. Анхнаас нь зөв хүмүүжилтэй болгочихвол хэлсэн хэлээгүй, нэхсэн нэхээгүй аав ээжийгээ энэрэх нь гарцаагүй. Үнэхээр аав ээжийнхээ өөрт нь зориулсан бүхнийг бодоод туслах, жаргалтай байлгах гэж хичээх бол сайхан зүйл. Аа харин төрүүллээ, тэжээлээ гээд хар багаас нь сүрдүүлээд байхаар өрийн систем болчихож байгаа байхгүй юу.
Тоглоомын талбай дээр жаахан суухад л бужигнасан хүүхдүүд дунд аав ээждээ жижигхээн юмны төлөө иймэрхүү байдлаар загнуулж байгаа хүүхдүүд зөндөө байхын. Нэг тийм, аав ээжийнхээ аз жаргал нь биш, зовлон нь юм байна гэж өөрийгөө бодохоор...
Unurjargal Narmandakh