ОХУ-ын IBEC банк Капитрон банканд санхүүжилт олгохоор боллоо
ОХУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын Банк (IBEC)- наас Капитрон банканд Олон Улсын худалдааны санхүүжилтийн чиглэлээр санхүүжилт олгохоор боллоо.
Дэлхий дахинд нүүрлээд буй цар тахлын нөлөөгөөр Монгол улсын бизнесийн салбар, тэр дундаа банк санхүүгийн байгууллагууд эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байгаа энэ үед гадаадын банк санхүүгийн байгууллагаас Капитрон банканд санхүүжилт олгохоор ийнхүү шийдвэрлэсэн нь тус банкинд өндөр итгэл үзүүлж буйг илтгэж байна. Энэхүү худалдааны санхүүжилт нь худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын компаниудын импортын үйл ажиллагааг дэмжихэд зориулагдан, харилцагчдад зээл, баталгаа хэлбэрээр олгогдох юм.
Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын Банк нь 1963 онд ОХУ-д үүсгэн байгуулагдсан, гишүүн орнуудынхаа эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхэд болон бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн олон улсын хөрөнгө оруулалттай банк юм.
Тус банктай Капитрон банк нь 2010 оноос эхлэн улс хоорондын төлбөр тооцоо гүйцэтгэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаад худалдааны санхүүжилтээс гадна банк хоорондын мөнгөний захын чиглэлээр санхүүжилт олгохоор хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.
Капитрон банк импорт, экспортын бизнес эрхлэгч харилцагчидаа дэмжиж тэдгээрийн гадаад худалдааг санхүүжүүлэх чиглэлийнхээ хүрээнд өнгөрсөн 2019 онд гэхэд Испани, Итали, Турк, Энэтхэг, Хятад, Ветьнам, Недерландын вант улс, ОХУ, БНХАУ зэрэг 10 гаруй орнуудын экспортлогчид, тэдгээрийн банк санхүүгийн байгууллагууд руу харилцагч байгууллагуудынхаа өмнөөс аккредитив, баталгааг гарган ажиллаж байна.
Ухаалаг ирээдүйн зүгт-Капитрон банк
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.