Америкийн хамгийн том "JPMorgan" банк цар тахлын үед 9.4 тэрбум долларын ашиг олжээ
АНУ-ын хамгийн том банк болох "JPMorgan Chase" Мягмар гарагийн өглөө шинэ санхүүгийн удирлаа эхлүүлсэн бөгөөд Уолл Стрийтийн таамгыг эвдэн цэвэр орлого нь өнгөрсөн жилийнхээс ч илүү өндөр болжээ.
Нью-Йоркт төвтэй JP Morgan Chase санхүүгийн гуравдугаар улиралд 29.9 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үед мэдээлэгдсэн 30 тэрбум амдоллараас арай бага, гэхдээ 28.4 тэрбум ам.долларын шинжээчдийн таамаглаж байснаас дөнгөж илүү байна.
Үүний зэрэгцээ цэвэр орлого өсч, улирлаас улирал хүртэл хоёр дахин нэмэгдэж, 9.4 тэрбум доллар буюу нэгж хувьцаа нь 2.92 доллар болсон бол нэг жилийн өмнө 2.68 ам.доллар байсан ба шинжээчдийн дунджаар нэгж хувьцааны ханш 2.23 доллараас дээгүүр байв.
Ийнхүү өссөн цэвэр орлого нь зээлийн хугацаа хэтэрсэн эсвэл найдваргүй өрийн улмаас гарах алдагдал хүлээгдэж буй банкны зээлийн алдагдлын урьдчилгаа 60 хувиас дээш буурсантай ихээхэн холбоотой байв. Энэ үзүүлэлт өнгөрсөн жил 1.5 тэрбум гаруй ам.доллараас 611 сая доллар болж буурсан юм. Шинжээчид тус банкыг коронавирусын цар тахлын хямралаас болж 2.5 тэрбум долларын алдагдал хүлээнэ хэмээн тооцоолж байсан юм.
S&P 500 санхүүгийн индекс өнөөдрийн байдлаар 17 хувиас илүү буурсан үзүүлэлттэй байгаа нь санхүүгийн салбар энэ онд хамгийн хүнд цохилтод орсон салбаруудын нэг болжээ.
"Одоо үед хөрөнгө оруулагчдын дунд мэдэгдэхүйц эргэлзээ байгаа хэдий ч манай компани эдийн засгийн хүртээмжтэй сэргэлтийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх тогтвортой шийдлүүдийг урагшлуулах, үйлчлүүлэгчдийнхээ амьдралыг сайжруулах, ялангуяа ажиллагсдын амьдралыг сайжруулах чиглэлээр тууштай ажиллаж байна" гэж тус компанийн гүйцэтгэх захирал, Жейми Димон мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Forbes