Эрдэмтэд боловсруулсан хог хаягдлаар шинэ хуванцар бүтээж чаджээ
Германы эрдэмтэд нэг жил хүрэхгүй хугацаанд задардаг, их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой хог хаягдлаар хийсэн шинэ хуванцар бүтээжээ.
"Fraunhofer" институтын боловсруулсан полигидроксибутират хэмээх хог хаягдлаас гаргаж авдаг шинэ хуванцар нь Европын био эдийн засгийг нэмэгдүүлэх боломжтой.
Дэлхий даяар хуванцар их хэмжээгээр ашиглагдаж байгаа тул дэлхий даяар хогийг дахин боловсруулах шинэ стратеги зайлшгүй шаардлагатай байна. Одоо хэрэглэгдэж байгаа чулуужсан түүхий эдийн суурьтай хуванцарыг их хэмжээгээр орлуулах боломжит хувилбарыг хараахан олоогүй байгаа юм.
ХБНГУ-ын Холбооны Боловсрол, Судалгааны Яам (BMBF) нь Берлиний Техникийн Их Сургуулийн Биопроцессын Технологийн тэнхим, Малайз, Колумбын олон улсын судалгааны байгууллагуудтай нягт хамтран олон улсын био судалгааны санаачилгыг гаргасан юм. Үүний үр дүнд олон тооны байгальд ээлтэй түүхий эд гаргаж авах судалгаа явагдаж байгаа бөгөөд тэдний тусламжтай полигидроксибутиратыг гаргаж авсан юм.
Эх сурвалж: innovationnewsnetwork.com