Хуримтлалаас хүн шуналаа тэвчихийг сурч, номер нэг сонголт юу вэ гэдгээ ойлгодог
“Хадгаламж өлсөхөөөс эхэлнэ” номын зохиолч, лектор Г.Мөнгөн
Хувийн санхүүгийн асуудал маань намайг хүмүүжүүлж, илүү дээр хүн болгосон. Санхүүгийн бэрхшээлд орох, төлбөр тооцоо хийх, чанаргүй зүйл худалдан авах болгондоо суралцсаар өнөөдрийн Мөнгөн гэдэг хүнийг бүтээж байна. Харин хамгийн сайн багш нь ХУРИМТЛАЛ. Биднийг бага байхад эцэг, эхчүүд хуримтлалыг ярьдаггүй, сургуульд заадаггүй байлаа. Мэдээгүй өссөн болохоор бид одоо тогтмол хуримтлалгүй, хуримтлуулах дадал суугаагүй байна. Одоо ч боловсролын системд заадаггүй хэвээр гэж бодож байна. Харин эцэг эхчүүдийн хандлага их өөрчлөгдсөн санагддаг.
Хуримтлалаас хүн тэсвэр тэвчээр, номер нэг сонголт юу вэ, өөрийгөө болон гэр бүлээ хайрлах, ирээдүйгээ бүтээх зэрэг олон зүйл сурдаг. Энэ бүхнийг хүүхдэдээ төлөвшүүлж үлдээх нь эцэг эхчүүдийн чухал үүрэг болж байна. Хүүхэд ураг байх үеэсээ эхлээд зургаан нас хүртлээ дахин давтагдашгүйгээр орчноо таньж мэдэрч, дасан зохицож, сурч мэдэн, эрхтэн тогтолцоо нь хөгждөг. Хүүхдийн бага насны туршлага, хүмүүжил, хөгжлийн шинж нь ирээдүйд амжилттай суралцах, чанартай амьдрахын үндэс нь болдог гэж НҮБ-ын хүүхдийн сангийн тайланд дурдсан байсан.
Бага насны хүүхэд гадаад хэлийг маш хурдан, маш сайн сурдаг шүү дээ. Тиймээс хүүхдэдээ мөнгөний талаар багаас нь ойлгуулах хэрэгтэй. Харин яаж?
- Шилэн саванд задгай мөнгө хийж, түүнээс худалдан авалт хийх, зарцуулах боломжийг хүүхдэдээ олгоно. Ингэснээр хүүхэд мөнгөө багасаж байгааг харж, мөнгө дуусдаг гэх анхдагч ойлголтыг мэднэ.
- Байрны төлбөр болон бусад хэрэглээний зардал тогтмол гардаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Зээл төлдөг талаараа ч ярьж болно. Хамгийн энгийн үйлдэл бол хүүхдээ дагуулж хүнсээ цуглуулах. Дэлгүүр орохоос өмнө энэ бидний зарцуулах мөнгө үүндээ тааруулж, үнийг нь харж бараа сонгохоо ойлгуулаарай. /Мэдээж ковидын үед бага насны хүүхдээ дэлгүүр дагуулж явах тохиромжгүй/
- Аливаа зүйлд амжилттай суралцах чухал зүйл нь “хийх, оролдох”. Хүн үгнээс илүү үйлдэл тогтоох чадвар өндөр шүү дээ. Тиймээс хүүхдийнхээ насанд таарсан санхүүгийн хэрэгсэл ашиглуулах хэрэгтэй. Жишээ нь: ХХБ-ны Маамуу лояалти карт. Бага насны хүүхдэд зориулсан хамгийн анхны карт. Энэ карт нь хүүхдийг санхүүгийн хэрэглээнд оролцуулах, зөв дадал суулгах, өөрөө худалдан авалт хийх боломж олгоно. Маамуу картаараа банктай хамтран ажилладаг үйлчилгээний байгууллагаас худалдан авалт хийхэд үнийн дүнгийн тодорхой хувь нь хүүхдийн хадгаламжийн дансанд хуримтлагддаг.
Мөн эцэг эхчүүд бид хүүхдийнхээ хадгаламжийн дансанд бага багаар тогтмол хуримтлал үүсгэх боломжууд ч байгаа. Жишээ нь: ХХБ-ны “Хялбар хуримтлал” үйлчилгээний ОРЛОГО БҮРЭЭС хуримтлуулах сонголт. Таны орлогын дансанд хэдэн төгрөг орно тэр бүрээсээ 1-10 хувийн сонголтоор татуулж хүүхдийнхээ дансанд автоматаар хуримтлуулах боломжтой. Та сард сая төгрөгийн цалинтай, орлого бүрээсээ таван хувийг хадгалахаар сонголоо гэхэд сард 50 мянган төгрөг хүүхдийнхээ хадгаламжид хийчхэж байгаа юм. Энэ үйлчилгээ нь ямар ч шимтгэлгүй бөгөөд бусад банканд байхгүй үйлчилгээ. Өөр сонголтууд ч байгаа. Та ганцхан удаа л банкны дурын салбартаа очиход хангалттай.
ХХБ-ны МААМУУ хүүхдийн хадгаламж болон МААМУУ лояалти карт нь хоорондоо салшгүй багц бүтээгдэхүүн юм. Та хүүхдэдээ яг таарсан мөнгө өгөөд талханд гүйлгэх нь сургаж байгаа хэрэг биш. Харин сонголт хийх эрх мэдэл олгох нь сургалт юм шүү. Хүүхдийн бага насны зөв хөгжил, хүмүүжил нь насан туршийн ухаалаг хөрөнгө оруулалт юм.
Ирээдүй нь баталгаатай Монголын үрс, “Хуримтлалтай Монгол”-ийг бодит болгохын төлөө хамтдаа тэмүүлцгээе.
Хялбар хуримтлал үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг www.hurimtlal.tdbm.mn сайтаас авах боломжтой.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.