Истери буюу "Сав хөөрөх" өвчин гэж юу вэ?
Сэтгэл судлалын шинжлэх ухааны эцэг Зигмунд Фройд 1885 онд ховс ашиглан өвчтөнүүдийнхээ сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэгүүдийг амжилттай эмчилж байсан Францын нейрологч Жон мартин Шаркотын ажилтай танилцсанаар анх үл ухамсарлахуйн ертөнцтэй танилцжээ. Шаркот истери нь мэдрэлийн системийн доголдлоос үүссэн нейрологийн эмгэг юм гэж үзэж байсан бөгөөд энэ санаа нь эмчилгээний чухал шинэ боломжуудыг олгосон аж.
"Сав хөөрөх" гэдэг нэр томъёо өдгөө сэтгэцийн шинжлэх ухаанд истери гэдэг үгээр ном хэвлэлд бичигддэг бөгөөд сэтгэцийн шалтгаантай голдуу унах татах хэлбэрээр илэрдэг эмгэг байдлыг тодорхойлдог.
Тайлагдаагүй стресс хуримтлагдсаар ямар нэгэн сэтгэцийн өвчин үүсгэдгийн нэг нь истери юм. Истерийг сэтгэцийн өвчин гэж нэрлэхээсээ илүү сэтгэцийн эмгэг байдал гэж үздэг. Өөрөөр хэлбэл дараах мэдээллийг хүлээж аваад та хэрэв өөрийгөө истеритэй гэдгээ мэдвэл эрт дээрээ өөрийгөө засч эмчлэх боломжтой гэсэн үг.
Истери нь маш олон илрэлтэй бөгөөд тухайн цаг үе, тухайн хүний онцлогоос шалтгаалдаг. Жишээ нь: истерийн уналт таталтын хэлбэр өнөө үед зонхилж байна. Эрт дээр үед, одоо ховор ч гэсэн хааяа үзэгдэх болсон истерийн сохролт, дүлийрэлт зонхилж байсан. Онцлог энэ хоёр эмгэг байдлын талаар хойно тусад нь дурдах болно.
Товчхондоо истери гэж юу болохыг томъёолбол: уурлах бухимдах, сэтгэлийн таагүй цочруулын улмаас бусдын анхаарлыг татан ямар нэгэн байдлаар илэрдэг эмгэг байдал юм. Истеритэй зарим хүмүүс өөрийхөө энэ байдлыг мэддэггүйн улмаас тухайн нөхцөл байдлаас айж шинж тэмдгээ лавшруулдаг бол зарим нь энэ байдлаасаа тайвшрал авч өөртөө аюулгүй гэдгийг мэдэрснээр үе үе давтагдсан, харьцангуй сул илрэлтэй болдог.
Фройд энэ мэдлэгээ хэрэглэх хүсэл эрмэлзэлтэйгээр Венад буцсан боловч хэрэгжүүлэх боломжтой арга замыг олж чадаагүй байна. Удалгүй тэрээр өвчтөнийхөө сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэгийг зүгээр л түүний төсөөлөл, дэмийрлийнхээ талаар дүрслэн ярихыг асуух замаар эрчимтэйгээр бууруулах аргыг олсон нэрт эмч Жозеф Броертой танилцсан юм. Броер өвчтөнийхөө өнгөрсөн таагүй үйл явдлынх нь дурсамжтай танилцуулахаар ховс хэрэглэж байжээ.
"Истери дээр хийгдсэн судалга"а (1885) нийтлэлдээ Фройд, Броер нар үл ухамсарлахуйгаас дарагдсан дурсамжуудыг суллан гаргах арга зам олсон гэж үзсэн. Энэ арга нь өвчтөнүүдийг дурсамжаа ухамсартайгаар сэргээн санаж туршлагатайгаа сэтгэл хөдлөл болон оюун ухааны түвшинд нүүрэлдэх боломж олгодог. Броер Фройдын бэлгийн гарал угсаа, неврозын талаарх ойлголтыг /сэтгэлзүйн зөрчлөөс үүссэн асуудал/ хэт дөвийлгөн үзэж байгаатай санал үл нийлэн Фройдыг орхижээ. Ингэснээр Фройд өөрийн сэтгэл судлалын санааг цаашид хөгжүүлж чадсан байдаг.
Эх сурвалж: Psychology Today