NASA Ангараг гариг дээрээс нуур байсан байх магадлалтай газрыг илрүүлжээ
НАСА-ийн эрдэмтэд өнгөрч оны сүүлээр улаан нүдэн гариг дээрх эртний нуурны ул мѳрийн тухай мэдээлсэн нь ихээхэн шуугиан дэгдээгээд байсан билээ.
Харин өнгөрөгч сард эрт цагт усны ёроол байсан байж болохуйц уртаашаа 50 км, ѳргѳѳшѳѳ 5 км орчим хэмжээтэй тогоо хэлбэрийн тогтоцыг илрүүлжээ.
Судлаачдын баг хоёр жилийн өмнө Ангарагийн өмнөд туйлаас томоохон давслаг усны нөөц агуулж байсан болох газрыг илрүүлж байжээ. Европын эрдэмтэд “Mars Express” судалгааны станцад суурилуулсан “MARSIS” радарын тусламжтайгаар уг нуурын хажуугаас өөр гурван нуур байж болох газрыг мөн олсон байна.
Зѳвхѳн тогтонги, урсгал зѳѳлѳн усны ёроолд л бий болдог маш нарийн ширхэгтэй шавар чулуун давхрагаас үүдэлтэй. Дэлхий дээр нуур ууршаад алга болсоны дараа ёроолын шавар нь хатаад яг ийм нарийн ширхэгтэй шавар чулуу болдог учир, судлаачид дэлхийнхтай төстэй ийм зүйл олсондоо ихээхэн гайхжээ.
Эдгээр минералуудын шинж чанараас нь үзхэд, нуур маань хэт суурилаг эсвэл хэт хүчиллэг, бас хэт их давстай ч биш бүр бараг хүн ууж болмоор цэвэр устай нуурын ёроолд хуримтлагддаг эрдэсүүдтэй тун адил байжээ. Мѳн нуурын ирмэг орчмын газруудыг судалж байгаад энэ нуур дор хаяж хэдэн 10 мянган жил, магадгүй хэдэн сая жил оршин тогтносон байж ч магадгүй гэж таамаглаж байгаа юм байна.
Гаригийн экваторын орчимд 3.7 тэрбум жилийн тэртээ нилээн удаан хугацааны турш оршиж байсан энэ нуур нь цэнгэг устай байсан учир, судлаачид магадгүй тэнд ядаж микробын тѳвшиний амьдрал байсан байх гэж таамаглаж байна.
Энэхүү станц нь Улаан нүдэн гаргийн тойрог замд ажиллаж байгаа бөгөөд уг гаргийн талаар мэдээлэл цуглуулж буй юм. Шинэ нуурууд нь 75 мянган хавтгай дөрвөлжин км талбай эзлэн оршиж байгаа аж. Мөн усанд нь сийрэгжсэн агаар мандалд болон Цельсийн -123 градусын температурт шингэн хэлбэрээр байхад хангалттай их давс агуулагдаж байгаа гэж таамаглаж байна.
Шавар чулуун хэсгээс ухаж аваад найрлагыг нь судалж үзэхэд их хэмжээний нүүрстѳрѳгч, хүчилтѳрѳгч, устѳрѳгч, фосфор, хүхэр, азот зэрэг амьдралд нэн чухал элементүүдээр баялаг минералуудыг олноор илрүүлсэн байна.
Эх сурвалж: Science Daily