Америк улсад орон сууц худалдан авах 20%-ийн урьдчилгаа мөнгөө бүрдүүлэхийн тулд дундаж орлоготой айл багадаа 6 жилийг зарцуулдаг гэнэ. Энэ хугацаа нь улс орон, айл өрх бүрд харилцан адилгүй. Бид хэчнээн их цаг хугацааг туулж, хэр хэмжээний мөнгө хадгалж эсвэл ямар их өр, зээл авч байж өөрийн гэсэн байртай болдог билээ дээ.
Тэгвэл тууштай хадгалж биш, тууштай итгэснээр Мөрөөдлийн байшинтай болсон сонирхолтой түүхүүдийг хуваалцъя.
Зүүн, өмнөд Америкийн Каролина мужид HGTV-ийн “Dream home” гэх мөрөөдлийн байшин бэлэглэдэг шоуны үнэнч үзэгч Сюзан гэх эмэгтэй энэ шоунд жил бүр оролцдог байсан гэнэ. Тэгтэл 2020 онд энэ эмэгтэй 144 сая хүний дундаас шалгарч, 2 сая долларын үнэ бүхий маш сайхан хаусын эзэн болсон байна.
Харин Монголд “Мөрөөдлийн байшинтай карт” урамшуулалд оролцож, мөн л олон хэрэглэгчийн дундаас аз нь тодорч 80 сая төгрөгийн Канад хаустай болсон сонирхолтой түүхийн эзэн бол Нансалмаа юм. Тэр “Би өмнө нь сугалаанд итгэдэггүй хүмүүсийн нэг байсан бол өнөөдөр 8’000 төгрөгөөр карт аваад хаустай болчихлоо шүү дээ” гэжээ.
Учир нь Юнителийн 8’000 төгрөгийн Мөрөөдлийн байшинтай картаар дугаараа тууштай цэнэглэсээр хаусын эзэн болсон азтай эмэгтэй юм.
Тэгвэл Юнителийн байшин бэлэглэх дахин нэг “Дулаахан байшинтай карт” урамшуулал яг одоо зарлагдсан байгаа. Энэ нь мөн л та 8’000 төгрөгийн картаар дансаа цэнэглээд байшинтай болох урамшуулал юм.
Та бусадтай адил маш хямдаар, өр зээл тавилгүйгээр байшингийн эзэн болохыг хүсвэл 10-р сарын 17-ноос өмнө амжиж Юнителийн Дулаахан байшинтай картаар дансаа цэнэглээрэй.
Урамшууллын талаар дэлгэрэнгүйг:
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.