Фэнгшүйн үнэн учир

Фэнгшүйн үнэн учир

A хэмээх эмэгтэй шинэ ажилд томиологдож түрээсийн байр хөлслөн ганцаар амьдрах болжээ. Гэвч 2 сарын дараагаас ханиад хүрч, тодорхой шалтгаангүйгээр бие нь сульдах болов. Эмчид үзүүлтэл цагаан хэрэгслийн хачиг болон гэрийн тоосонцроос үүдэлтэй харшил гэж оношилжээ.

Эмчийн зөвлөгөөний дагуу гэртээ тогтмол цэвэрлэгээ хийж, агаар сэлгэсэн боловч бие нь сайжирсангүй. Хэдэн сарын дараа амьсгалын дутагдалд орж, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгджээ. Нарийн мэргэжлийн эмчийн шинжилгээгээр хөгцнөөс үүдэлтэй уушигний үрэвсэл туссан байв. Эмнэлэгт хэвтэж байгаа А-г эргэж ирсэн ээж нь өрөөний зохион байгуулалт муугаас үүдэж ийм нөхцөл байдалд хүрсэн байх боломжтой гэв. Эмчилгээ дуусаж гэртээ ирсэн А-д долоо хоногийн дараагаас өвчний шинж тэмдгүүд дахин илэрч эхэлжээ. Ээжийнхээ ярьсныг санаж, фэнгшүйн ном олж уншихад өрөөний хаалга, цонх зэргэлдээ байрладаг бол ажилдаа амжилт гаргахгүй, биедээ өвчин олох нь амархан байна гэсэн байв. А номын зөвлөгөөний дагуу өрөөний голд зөөврийн хана, хаалганыхаа ойролцоо улаан өнгийн чимэглэл тус тус байрлуулав. 1 сарын дараа өвчний шинж тэмдэг арилж,  бие нь бүрэн илааршсан байв.

Зүүн хойд зүг чөтгөрийн зүг тул хаалгыг тэр зүгт харуулан байрлуулж болохгүй. Урд талдаа цөөрөмтэй айлын гэрт мөнгө хуралдана. Үүдний ойролцоо толь тавибал муу зүйл гэрт орж ирэхгүй. Эдгээр нь 10-р зууны үед зүүн өмнөд Хятадын нутагт үүссэн хий усны ухаан буюу фэнгшүйн ухаан юм. Фэнгшүй нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд болон баруун зүгээс ирэх дэлхийн энерги буюу хийн урсгал хүнд хэрхэн нөлөөлөхийг судалж, түүнийг амьдрал ахуйдаа чадварлаг ашиглах, хүний аж амьдралыг цэцэглүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн сургаал гэгдсээр иржээ. Фэнгшүйд хийн урсгалыг луугаар илэрхийлдэг. Хэрэв өрөөний зохион байгуулалтыг луугийн урсгалд тохируулан хийвэл түүний авчрах сайн хий хуралдаж аз жаргалтай амьдарна хэмээдэг. Фэнгшүйн сургаал хүчтэй түгсэн Хонконгийн ихэнх орон сууцыг фэнгшүйн ухааныг баримтлан барьсан байдаг. Тухайлбал Хонконг, Шанхай банкны нэг давхарыг бүхэлд нь нийтийн зориулалттай зам болгон чөлөөлж, шалыг налуу бүхий давалгаа мэт хэлбэртэй хийжээ. Энэ нь луугийн урсгалд тохируулсан сайн хийг тогтоох хэлбэр юм. Харин жишээнд дурдаж буй А-ийн өвчин үнэхээр фэнгшүйн ачаар эдгэв үү?

Барилга байгууламжид үзүүлэх салхины нөлөөллийг судалж буй профессор Дэгүчи А-гийн өвчний шалтгааныг дулаан уур амьсгалтай орнуудын байранд асуудал үүсгэж буй конденсациас үүдэлтэй гэж үзэж байна. Энэ нь агаар дахь усны уур буюу чийг хөрч, ус болон конденсацлагдах үзэгдэл юм. Конденсаци ихэвчлэн гал тогоо, угаалгын өрөөнд явагддаг боловч усны уур металлаас  бусад бүх төрлийн материалд шингэх тул тавилгын ар тал, шүүгээний дотор хана, булан зэрэг нүдэнд хялбар үл харагдах газруудад үүсдэг. Түүнд агаар дахь тоосонцор наалдах үед тоосонцрыг тэжээл болгон хэрэглэх хөгц үржих нөхцөл бүрддэг. Хөгц нь агаарт тархаж хүний биед харшил үүсгэнэ. Хөгцний харшлаас үүдэн хүний биед бронхит, дерматит зэрэг өвчин үүснэ. Харин харшлаас сэргийлэхийн тулд өрөөнд тогтмол агаарын солилцоо хийж, хэт чийгшил үүсгэхгүй байх нь чухал.

А-гийн хувьд өрөө тасалгаанд салхи оруулж, цэвэрлэгээг тогтмол хийж байсан боловч эхний үед биеийн байдалд нь тодорхой нөлөө үзүүлээгүй. Иймд судлаачид хаалга, цонхны хооронд байрлуулсан зөөврийн хана хэрхэн нөлөөлснийг судалжээ. Хаалга, цонх нь шулуунд байрлах өрөөны загварт агаарын урсгалын туршилт хийж үзэхэд хаалга цонхны хооронд агаарын шулуун урсгал явагдах боловч өрөөний булангуудын орчим дахь агаар хангалттай хөдөлгөөнд орохгүй байв. Энэ нь хаалга цонх нэг шулуунд байрлах үед хичнээн сайн агааржуулалт хийсэн ч А-гийн ор байрлах өрөөний буланд хангалттай агаар солилцоо явагдахгүй байсныг харуулна. Иймд ор орчмын хананы конденсаци буюу харшлын шалтгаан болсон хөгц мөөгөнцөр арилахгүй байв. Тэгвэл агаарыг салхины урсгалд бүрэн хамруулахын тулд хаалга болон цонхыг өрөөний эсрэг талын булан орчимд буюу диагональ  шугамд байрлуулах нь оновчтой болохыг туршилтаар тодорхойлов. Нэгэнт баригдсан, өөрчлөх боломжгүй нөхцөлд зөөврийн хана буюу тавилга байрлуулах нь тохиромжтой ажээ. Сүүлд А-гийн өрөөний голд байрлуулсан хана агаар солилцоог сайжруулж, харшлын үндсийг арилгаж чадсан нь фэнгшүйн сургаалтай  нийцэж байв.

Фэнгшүй үүссэн нутгийн газарзүй, цаг агаарын нөхцлийг судалж үзвэл зарим талаар түүний мөн чанарыг тодорхойлох боломжтой юм. Өвлийн цагт тухайн газар нутагт салхи голчлон зүүн хойд зүгээс салхилж байдаг. Уг салхи шар мөрний сав газраас хийссэн их хэмжээний элс, тоосонцорыг зөөвөрлөн ирнэ. Хэрэв гэрийн хаалга зүүн хойд зүг рүү харсан байвал гэрт элс орж бохирдуулах, амьсгалын замаар дамжин хүний биед нөлөөлөх нь тодорхой юм. Фэнгшүй нь анх үүсэхдээ цаг агаар, уур амьсгалын онцлогоос хүний бие, эрүүл мэндийг хамгаалах удаан хугацааны ажиглалт буюу амьдралын туршлага, байр орон сууцыг урт хугацаанд хамгаалж ашиглах арга ухаанаас бүрдсэн сургаал байв. Гэвч үе удам дамжин бусад бүс нутагт тархахдаа шашны шинж агуулах болжээ. Үүнд хаалга болон цонхонд тодорхой өнгийн эд зүйл байрлуулах зэрэг хамаарна. Фэнгшүйд дөрвөн зүгийг тодорхой өнгө бүхий амьтнаар төлөөлүүлдэг. Хэрэв хаалга зүүн хойш харсан бол баруун зүгийг илтгэх луу болон хөх өнгийн зүйл тавьж, хаалга зүүн хойш бус баруун тийш харсан хэмээн засна. Зүг чиг төлөөлөх зүйлсийг хүчээр холбож, хийн урсгалыг өөрчлөх зэрэг нь шашинлаг ойлголтууд учир шинжлэх ухаанаар нотлох ямар нэгэн үндэслэл үгүй юм.

Дашрамд хэлэхэд мэдээлэлд дурдагдсан жишээ дулаан, чийглэг уур амьсгалтай нутагт хамаарах тул манай нөхцөлд нийцэхгүй байж болох талтайг анхаарна уу. Хүйтэн, хуурай уур амьсгалтай монголын нөхцөлд байр сууцанд конденсаци явагддаггүй, агааржуулалтыг хаалга цонх онгойлгох бус зориулалтын агаар сэлгэлтийн системээр хийдэг. Мөн Монголд хөгц мөөгөнцрөөс үүдэлтэй харшлийн өвчлөл харьцангуй бага гардаг.  

Эх сурвалж: Nippon TV

7
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419