Одон орончид хар нүхэнд гацсан 6 галактикийг илрүүлжээ
Одон орон судлаачид Орчлон ертөнц тэрбум хүрэхгүй настай байхаас эхлээд 6 галактик хэт том хар нүхний таталцлын хүчнээс болоод гацсан болохыг тогтоожээ.
Их тэсрэлтийн дараахан тус галактикууд хар нүхний "эрхшээлд" орсон байх хэмээн судлаачид таамаглаж байгаа гэнэ. Мөн дээрх галактикуудын татах хүчний харилцан нөлөөгөөр тус хар нүх ийм том хэмжээтэй болсон гэдэгт тэд итгэлтэй байгаа аж. Дээрх зураг дээр харагдаж байгаачлан хар нүхний таталцлийн хүч галактикууд хооронд аалзны тор мэт сүлжээ үүсгэсэн байна. Энэхүү "тор" нь хар материас бүрдсэн байх магадлалтай аж.
Итали дахь Астрофизикийн Үндэсний Хүрээлэн (INAF) -ийн одон орон судлаач, тэргүүлэх зохиолч Марко Миньноли: "Энэхүү нээлтийн ачаар хамгийн хэцүү одон орны сэдвүүдийн нэг болох орчлон ертөнцийн эхэн үед үүссэн супер хар нүхнүүдийг судлах явцад том ахиц боллоо.” гэж хэлжээ.
"Astronomy & Astrophysics" сэтгүүлийн нийтлэлээс харвал тус галактикууд нь бүгд бидний оршин байдаг галактик Сүүн замаас дор хаяж 300 дахин том хэмжээтэй аж.
Тус хар нүх нь нэг тэрбум ширхэг нарны масстай тэнцэх хэмжээтэй юм. Мөн INAF-ийн одон орон судлаач Роберто Гилли хэлэхдээ: "Бидний нээлт Их тэсрэлтийн дараах орчлон ертөнцийн дүр төрхийг олох ажилд гайхалтай ахиц авчирлаа. Гэхдээ ийм хэмжээний хар нүх тэсрэлтийн дараахан үссэн гэдэг нь олон хүмүүсийн гайхшралыг төрүүлж байна." гэж хэлжээ.
Эх сурвалж: innovationnewsnetwork.com