АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригт эхнэрийн хамтаар коронавирусын халдвар авсан байна. Халдвар авсан нь батлагдсан болохыг тэрбээр “Twitter” хуудсандаа мэдэгдсэн байна.
“Өнөөдөр орой /пүрэв гараг/ Америкийн тэргүүн хатагтай бид хоёр коронавирусний шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу эерэг гарсан. Бид хорио цээрийн дэглэм, эмчилгээг яаралтай эхлүүллээ. Бид үүнийг хамтдаа даван туулна!" гэж тэрбээр бичжээ.
Америкийн ерөнхийлөгчийн эрүүл мэндийн байдал тогтвортой байгаа ч түүний нас болон биеийн жин нь хүндрэл учруулж болзошгшй гэж мэргэжилтнүүд анхааруулжээ. Өдгөө 74 настай Трамп хэт таргалалттай учраас тус өвчний эмчилгээ хийлгэх явцад ноцтой хүндрэл үүсэх хамгийн өндөр эрсдэлтэй ангилалд багтах юм байна. Одоогийн байдлаар 200,000 гаруй америкчууд, дэлхий даяар 1 сая гаруй хүний амийг коронавирус авч одсон юм.
Трампын эмчийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний гэргийн биеийн байдал сайн байгаа аж. Трампын эмч мөн түүнийг өвчтэй байх хугацаандаа үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж чадна гэж хэлжээ.
Ерөнхийлөгч Трампын эргэн тойрон дахь олон хүмүүс өмнө нь вирусын халдвар авч байсан бөгөөд хамгийн сүүлд үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт С О'Брайен, 8-р сард ажилдаа эргэж орохоосоо өмнө хөнгөн хэлбэрээр өвчилсөн байв.
Халдвар авсан бусад хүмүүсийн дунд ерөнхийлөгчийн зөвлөх Кимберли Гуилфойл, түүний хүүгийн найз охин; Цагаан ордны үйлчлэгч нар; Дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэти Миллер; нууц албаны зарим төлөөлөгч нар, сонгуулийн сурталчилгааны ажилчид болон ерөнхийлөгчийн нисдэг тэрэгний анги дахь тэнгисийн явган цэрэг, Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч асан, ноён Трампын улс төрийн холбоотон Херман Каин нар багтжээ. Херман Каин 7-р сард Оклаагийн Тулса хотод ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд оролцсоныхоо дараа коронавирусын улмаас нас барсан билээ.
Эх сурвалж: CNN