Хятадын тэргүүн баячууд улс төрийн нөлөөгөө алдаж байна
БНХАУ-ын парламентын жил тутмын хуралдаанд оролцох Хятадын “тэргүүн баячууд” эрс цөөрсөн нь Ши Жиньпиний засаглалд тэргүүн баячуудын оролцоо суларч буйг харуулав.
Хятадын толгой баячуудын жагсаалт гаргадаг Hurun хүрээлэнгийн судалгаагаар БНХАУ-ын шинэ парламент болон зөвлөлдөх үүрэгтэй байгууллагад оролцох юанийн тэрбумтны тоо 153 болж цөөрчээ. Урьд нь буюу 20122017 онд ажилласан XII дахь удаагийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн Их хуралд энэ тоо 209 байсан юм. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн Их хурал (БХАТИХ) 3000, Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх хурал (ХАУТЗХ) 2200 орчим гишүүнтэй. БХАТИХ, ХАУТЗХ-ын гишүү дийг ХКН-аас гаргасан жагсаалтад үндэслэн таван жил тутамд сонгодог.
Хувийн салбарт бизнес эрх лэгчдийг намд элсэхийг албан ёсоор дэмжих болсон 2002 оноос хойш бизнесийн удирдлагууд БХАТИХ, ХАУТЗХ-д оролцох нь тогтвортой өссөн билээ. Гэтэл Хятад орны ядуурлыг бууруулах, баялаг хуваарилалт, амьдралын түвшний зөрүүг арилгах ноён Шигийн кампани саяхнаас энэ оролцоонд саад учруулж эхлэв.
Энэ жилийн БХАТИХ, ХАУТЗХ-д оролцогч тэрбумтны тоо цөөрсөн ч нийт хөрөнгө нь жилийн өмнөх үеэс бараг 20 хувиар өсөж, 4.1 их наяд юань (646 тэрбум ам.доллар) болжээ. БХАТИХ-ын энэ жилийн хуралд оролцох хамгийн баян хүн бол Tencent-ийг үндэслэгч, 47 тэрбум ам.долларын хөрөнгө тэй, Хятадын тэргүүн баян Пони Ма юм. Удаах байранд саяхан Daimler-ын гол хувьцаа эзэмшигч болсон, автомашины үйлдвэрлэлийн салбарын магнат Ли Шүфү орж байна.
“Сүүлийн таван жилд Хятадад баячууд олширсон ч БХАТИХ, ХАУТЗХ дэх баян гишүүний тоо цөөрсөн. Энэ нь тус хоёр байгууллагад баячууд орох нь хүндэрсний илрэл” хэмээн Hurunыг үндэслэгч Руперт Хугеверф үзэж байна. Ноён Ши-гийн эхний засаглалын сүүлийн жил буюу 2017 онд тус улсын Коммунист нам Хятадын толгой баячуудын эсрэг өргөн хүрээтэй дайралт явуулж, олон хүнийг санхүүгийн бодлогогүй инженерчлэл явуулсан хэрэгт буруутгасан.
Хятадын эрх баригчид өнгөр сөн онд Сяо Жяньхуа, Ву Сяохуй хэмээх санхүү, даатгалын ирээ дүйтэй хоёр магнатыг баривчилж хорьсон. Мөн Хятадын даатгалын зохицуулах байгууллага өнгөрсөн долоо хоногт ноён Ву-г эдийн засгийн гэмт хэрэгт албан ёсоор буруутгаж, даатгалын Anbang группийг нь хяналтдаа авлаа. Тус группийн хилийн чанад дахь хөрөнгөд Нью Йоркийн Waldorf Astoria зэрэг зочид буудал багтдаг.
ОХУ-ын газрын тосны “Рос нефть” компанийн хувьцааны 14 хувийг есөн тэрбум ам.доллараар худалдаж авахаар зөвшөөрсөн бизнесменийг засгийн газрын байцаагч нар баривчлан саатуулс ныг Хятадын санхүүгийн сэтгүүл пүрэв гарагт мэдээлэв. Anbang нь HNA, Wanda, Fosun-ы хамт Хятадын хувийн даатгалын дөрвөн том группийг бүрдүүлдэг. Тус группийн хилийн чанад дахь худалдан авах ажил лагааг Хятадын Засгийн газар санхүүгийн эрсдэлийг бууруулах, хөрөнгө гадагш урсах явдлыг хязгаарлах 2018 онд зогсоожээ.
Үл хөдлөх хөрөнгөөс санхүү гийн салбарт шилжсэн Baoneng Group-ыг үндэслэгч Яо Жэньхуаг эрх баригчид даатгалын салбарт оролцохыг нь 2019 оны хоёр дугаар сард хориглосон. Hurun-ы тооцоогоор тус группийн хөрөнгө ганцхан жилийн дотор ес дахин ихсэж, 17 тэрбум ам.долларт хүрчээ. Baoneng нь Anbang Groupийн адил бизнесийн хүчтэй хөшүүрэг ашиглах замаар улс орны санхүүгийн тогтолцоонд заналхийлж буй аюултай “саарал хирс” хэмээн Хятадын удирдлага үзсэн юм.
Эх сурвалж: Forbes