Капитализмыг өмөөрөхүй

Капитализмыг өмөөрөхүй

Чөлөөт зах зээлээс Дэлхий татгалзаж байгаа юм гэнэ. Учир нь чөлөөт зах зээл хэмээгч дэлхийг устгах зорилготой адгийн америкчуудын бодож олсон ёрын муухай тогтолцоо нь наяад оноос хойш дэлхийд хэрэгжиж эхэлсэн цагаас хүмүүн төрөлхтөнд ядуурал, үгүйрэл, баян хоосны ялгааг л авчирч, дарлах дарлагдахын зовлон урьд хожид түүхэнд байгаагүйгээр нэмэгдсэн юм гэнэ.

...Монголчууд бидний тодорхой хэсэг нь хувьсгал, хүчирхийлэл, иргэний дайн, хүчтэй чанга гарын доорх сахилга баттай төгс нийгэм зэргийг хүсээд өөр хоорондоо нийгмийн сүлжээгээр өдөр шөнөгүй цэц булаалдах болжээ. Мөн “хуйвалдааны онол”-оор гаршсан эдийн засагч, судлаач, философич нэртэнгүүд ч гэсэн борооны дараах мөөг шиг олширч нийгмийн сэтгэл зүйг өөрсдийн үзэмжээр залж чиглүүлэхийг ихэд эрмэлзэх болов.

Гэвч үнэндээ өнгөрсөн 25 жилийн түүх өөрөө чөлөөт зах зээлээр замнасан түүх байж үнэхээр чадсан уу? Бидний чөлөөт зах зээл хэмээн ойлгож ирсэн ойлголт нь өөрөө бодит байдал болон онолын хувьд үнэхээр чөлөөт зах зээл байж чадав уу? Энэ асуултанд хариулахыг оролдсон эдийн засагч, судлаач, философичид харин ч нэг байхгүй байгаа нь үнэхээр гайхширмаар.

1.ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ ХЭМЭЭГЧ НЬ - Анхны хүмүүний нэрийг Адам хэмээдэг байсан гэж Библи сударт бичээстэй буй. Түүнчлэн анхны чөлөөт эдийн засгийн үзэл санааны томоохон онолч, эцгийг ч мөн Адам Смит гэдэг байжээ. Тэрбээр XVII зуунд амьдарч байсан бөгөөд иргэншил үүссэн цагаас хүмүүс өөр хоорондоо хэрхэн зохицож хамтаар амьдрах болсныг судлаж, нийгмийн амьдралыг задлан шинжилснээр нийгмийг хөдөлгөх гол хөдөлгүүр нь зах зээлийн хүч буюу “үл үзэгдэх гар” болохыг нээн илрүүлж, танин мэдсэн бөгөөд үүнийгээ Үндэстний баялаг хэмээх бүтээлдээ илэрхийлсэн нь эдийн засгийн ухаан цаашид хөгжин дэвшиж, хүмүүн төрөлхтний амьдралыг бүхэлд нь өөрчлөх томоохон хувьсгалын эхийг тавьжээ.

Хожмын хүмүүс түүний Үндэстний баялаг бүтээлийг чөлөөт зах зээлийн эдийн засгийн Библи гэлцэх болжээ.Адам Смитийн үзэл санаа аажуухан түгсээр эхлээд Англи болон АНУ-д дэлгэрч түүнээс цаашлан Европыг хамарч яваандаа бусад тивүүдэд тархсан аж. Үүнээс улбаалан аж үйлдвэрийн хувьсгал гарч, технологи хөгжин, худалдаа наймаа чөлөөтэй дэлгэрч хүмүүн төрөлхтний түүхэнд хэзээ ч байгаагүйгээр бараа, материал элбэг хангалуун болж орчин цагийн ертөнцийн эхлэл тавигджээ.

Алдарт эдийн засагч Людвиг Фон Мизес 1952 онд Unmasked Marxism хэмээх нэгэн лекцэндээ “Аж үйлдвэрийн хувьсгал гараагүй байсан бол өдгөө дэлхий дээр амьдарч буй таван хүн тутмын дөрөв нь байхгүй байх байсан” хэмээн дурдсан байдаг. Үнэхээр ч АҮХ-ын өмнөх иргэншлийн дөрвөн мянган жилийн түүхэнд 1 тэрбум хүрэхтэй үгүй байсан хүмүүс технологийн дэвшил, хөгжил цэцэглэлтийн улмаас хоёр зуухан жилийн дараа буюу XX зуунд 6 тэрбумаар тоологдох болсон. Мөн Мизес 1927 онд бичсэн Либерализм хэмээх номондоо чөлөөт зах зээлийн тогтолцоо нь Өрнийн ертөнцөд газар авч ихээхэн хөгжил, дэвшил цэцэглэлтийг авчирсан боловч бүрэн бүтнээрээ хэзээ ч хэрэгжиж огт чадаагүй байсаар уналтанд орсон тухай дурджээ. Өөрөөр хэлбэл чөлөөт зах зээлийн нийгмийг байгуулахад дэлхийн өнцөг булан бүрт буй төр засгууд ямагт заналхийлсээр ирсэн учраас бүрэн дүүрэн хэрэгжиж ер чадаагүй аж.

Чөлөөт зах зээлийн үндсэн зарчим нь ерөөс эдийн засаг дахь төрийн оролцоог үндсээр нь үгүйсгэдэг. Зах зээл өөрөө жам ёсоороо хөгжих ёстойгоос бус хэн нэг тэнгэрлэг хаан эзэн, хэт ухаантай улс төрчид эдийн засгийг төлөвлөж, захирч хөгжүүлэх бололцоогүй хэмээн үздэг. Харин эдийн засагт төрийн зүгээс огт оролцдоггүй улс орон гэж дэлхийн түүхэнд огт байгаагүй. Одоо ч байхгүй байсаар.

Ерөөс чөлөөт зах зээл, эрх чөлөөний үзэл санаа нь (сонгодог либерализм) хувь хүний эрх чөлөөнд маш ээлтэй боловч төр засгийн эрх мэдэлд ямагт халтай байсаар ирсэн учраас бий болсон цагаасаа эхлэн үй олон дайсантай нүүр тулгарсаар ирсэн. Фашизм, нацизм, коммунизм, кейнесизм гээд л бүгд л эдийн засгийн харилцааг төр зохицуулах гол үүрэгтэй тухай номлодог. Ялгаатай тал нь төрийн оролцооны хэр хэмжээн дээр л зөрчилддөг. Угтаа бүгд мөн чанарын хувьд ижил бөгөөд сонгодог либерал (орчин цагт либертари үзэл гэгдэх болсон) үзэлтнүүд тэднийг хамтад нь социализм хэмээх нэр томьёо категорид хамруулан авч үздэг.

Харин социалистууд чөлөөт зах зээлийн эдийн засгийг капитализм хэмээх “доромж” үгээр нэрлэх болсон. Энэ үгийг XIX зуунд Карл Маркс анх чөлөөт зах зээл хэмээх ойлголтыг мушгин гуйвуулж харлуулах үүднээс хэрэглэсэн бөгөөд өдгөө дэлхий даяараа чөлөөт зах зээлийн нийгмийг нэрлэх үндсэн нэр томьёо болж хувирсан нь тун харамсалтай. Социализм XIX зууны эцсээс дэлхий даяар хүчээ авч XX зуунд мандан бадарлаа. Үзэл санааны урсгалууд нь өөр хоорондоо ч алалцлаа. Хэд хэдэн дайн гарч хүн төрөлхтөн цусан далайд живж, дарангуй нийгмийн шоронд түгжигдлээ. Монгол ч бас социалист тамын тогоонд живсээр дал гаруй жилийг даруй үдсэн билээ. Чөлөөт эдийн засагч Мизес (1883-1973) өөрийн амьдарч буй цаг үеийг нэгэнтээ “социализмын эрин үе” хэмээн тодорхойлсон байдаг.

2. ОРЧИН ЦАГИЙН ДЭЛХИЙ ЕРТӨНЦӨД- XX зууны шувтаргаар хуучны ЗХУ болон Зүүн Европын улс орнуудад оршин тогтнож байсан социализмын хэт туйлширсан хэлбэр болох коммунист эдийн засгууд хар аяндаа задарлаа. Капиталист гэгдээд байсан Барууны улс орнууд тэднийг хүчээр задалсан гэхээсээ тухайн нийгэм нь өөрөө хувийн өмчийг хориглож, эдийн засгийн бүхий л харилцааг төрийн зүгээс төвлөрүүлэн удирддаг учраас үнэ гэх ойлголт байхгүй, мөн үүнээс улбаалан эдийн засгийн тооцоо хийх боломжгүй зэрэг дутагдлын улмаас өөрсдөө дампуурцгаасан юм. Өнөөдөр Умард Солонгос, Куба зэргээс бусад бүхий л улсад хувийн өмч буюу зах зээлийн харилцаа их бага хэмжээгээр байдаг болсон. Төрийн зүгээс эдийн засгийг тэр чигт нь төвлөрүүлэн төлөвлөж удирдах ёстой хэмээх хэт туйлширсан социализм (коммунизм) түүхийн хогийн саванд чулуудагдсан боловч социализмын аядуу хувилбарууд хаа сайгүй оршин тогтносон хэвээр.

Харин чөлөөт зах зээлийн хөгжлийн түвшинг “Эдийн засгийн эрх чөлөө” гэсэн индекс үзүүлэлтээр саяхнаас зарим нэг консерватив либерал судалгааны тинк танкууд болох АНУ-ын Heritage Foundation болон Канадын Fraser Institute зэргээс тус тусдаа гарган улс орнуудыг байр эзлүүлэх болжээ. Тус тусын судалгааны аргачлал, хэмжүүр нь өөр боловч ерөнхийдөө худалдаа бизнес эрхлэх боломж, инфляцийн хэмжээ ба мөнгөний бодлого, засгийн газрын орлого болон зарлага, өмчлөх эрхийн баталгаа болон хөрөнгө оруулалтын таатай орчин зэрэг үзүүлэлтүүдийг хэмжин гаргасаар ирсэн байна. Индекс нь эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй болон эрх чөлөөгүй хэмээх ангилалд улс орнуудыг хуваадаг аж. Ерөнхийдөө улс орнуудын эрэмбэ дараалал аль аль индексийн хувьд ижил төстэй гардаг бөгөөд Хонг Конг, Сингапур болон Шинэ Зеланд гэх мэт орнууд сүүлийн хэдэн жилийн туршид ямагт тэргүүлсээр ирсэн ба 2014 онд ч үүнийгээ хадгалсан бол Иран, Куба, Зимбабве зэрэг улсууд сүүл мушгицгаажээ. Heritage foundation-ны индексээр Умард Солонгос баян ходоодоор шалгарсан бол Fraser Institute-ийн индекст огт багтаагүй аж. Учир нь Умард Солонгост мэдээлэл гадагшаа гаргах нь хориотой байдаг.

Дэлхийг сүйрүүлэх зорилготой хэмээгдээд байгаа АНУ-ын хувьд 2000 онд Fraser Institute-ийн индексээр хоёрдугаар байранд орсон бол 2013 оны нөхцөл байдлыг судалж 2015 онд гаргасан индексээр 16-р байранд шалгарч чөлөөт зах зээлийн бус замаар ухарч эхэлсэн аж. Америкт буй либертари үзэлтнүүд АНУ-г хориод оноос эхлэн чөлөөт зах зээлээс татгалзаж, социализмын аядуу хэлбэр болох Кейнсийн үзэл баримтлалыг баримталж ирснээр “Крони капитализм” буюу төрийн зүгээс хамсаатан корпорациудыг ивээн тэтгэж, чөлөөт зах зээлд оролцох замаар, эрх чөлөөг боомилсон нийгэмд шилжиж орсон хэмээн үзэцгээх болсон. Тухайлбал конгрессийн гишүүн, БНН-аас ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж асан Рон Пол хэмээх улс төрч энэ тал дээр АНУ-ын засгийн газартай ихээхэн тэмцэл өрнүүлдэг. Тэд “Крони капитализм” хэмээгч нь төрийн зохицуулалттай зах зээлийн эдийн засаг буюу капиталист баг зүүсэн социализм хэмээн мэтгэцгээх ажээ.

Dadaviz хэмээх гадны нэгэн вэбийн зүгээс 120 гаруй улс орны улстөрийн спектрийн зураглалыг эрх баригч намуудын Википедиа дахь танилцуулгаас авсан мэдээлэлд үндэслэн үзэл баримтлалаар нь ангилснаас 72 гаруй эрх баригч хүчин өөрсдийгөө “Зүүний” буюу социалист үзэл баримтлалтай хэмээн тодорхойлсон байна.

3. ӨНӨӨ ЦАГИЙН МОНГОЛ УЛСАД - Морио унаад капитализмыг алгасан харайхыг оролдсон монголчууд ерээд оны үеэр хөрсөн дээрээ буулаа. Өөрсдөө хүссэндээ ч коммунизмаас татгалзаагүй. Өөр аргагүй болж гаднаас гуйлгачлахын тулд ардчиллын замд эргэлт буцалтгүй орсон дүр үзүүлэх сонголттой нүүр тулгарсан юм. Үнэндээ манай улсын голлох ивээн тэтгэгч ЗХУ өөрсдийгөө аргацааж амжихаа байсан учраас биднийг гаргуунд нь хаячихсан билээ. Монгол улс хувийн өмчийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрлөө. Гадаад дотоод шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй болголоо. Хэдий булхайтай явагдсан ч гэлээ үр ашиггүй олон үйлдвэр, аж ахуйг хувьчиллаа. Зах зээлийн элемэнт бага багаар Монголд нэвтэрч эдийн засагт багахан либералчлал явагдав. Энэ бүхнийг хийгээгүй байсан аваас өлсгөлөнгийн аюул нөмрөх хэмжээнд тултлаа социализм байгуулжээ.

Гэлээ ч эдийн засаг дахь төрийн оролцоо хэт өндөр хэвээр хоцорлоо. Улс орны амьдралд чухал нөлөөтэй хэмээн эрчим хүч, агаарын тээвэр, нийтийн тээвэр, төмөр зам болон зарим тодорхой уул уурхайн ордуудыг стратегийн шинж чанартай хэмээн төрийн мэдэлд хэвээр үлдээв. Мөн үүнээс улбаалж өргөн хэрэглээний 34 бараа, үйлчилгээний үнийг төрийн зүгээс ямагт зохицуулж ирсээр өдий хүрсэн. Энэ тоо сүүлийн жилүүдэд жил ирэх тутам олширсоор.

2000 он гарсаар дэлхий дээр уул уурхайн гарвалтай түүхий эдийн үнэ огцом нэмэгдсэнтэй зэрэгцэн дагаад манай эдийн засаг суга өслөө. Ингээд Монголын төр томорч, данхайсан бөгөөд олсон бүхнээ нийгмийн халамж болон үр ашиггүй хөрөнгө оруулалтуудад зарцуулаад зогссонгүй хувийн хэвшлийн хийх ёстой үй олон бизнесийг “стратегийн” хэмээн ялгаад өөрсдөө ханцуй шамлан орж татвар төлөгчдийн хөрөнгийг шамшигдуулан тонох боллоо.

Монголбанкны зүгээс цаасан мөнгийг хэвлэх нь зах замбараагаа алдаж инфляци гэрлийн хурдаар өссөнийг дурдахын тулд статистик тоо баримт ч ашиглаад байх шаардлагагүй. Төр барилга барьж, нүүрс олборлож түүнийгээ өөрсдөө зарах боллоо. Нийгмийн халамжийг хавтгайрууллаа. Зээл тавин байж иргэн бүрт эх орны хишиг нэртэй бэлэн мөнгө тараах боллоо. Гадны хөрөнгө оруулагчдын дийлэнхийг хөөгөөд явууллаа. Монголд хамгийн найдвартай бизнес төрийн бизнес болж хувирсан бөгөөд ямагт алдагдал хүлээх боловч төсвийн татаасаар амьдарцгаах аж. Бизнес хийгээд явснаас төрд шургалахыг иргэд илүү их эрмэлзэх болжээ. Өөрөөр хэлбэл Монголд чөлөөт зах зээл бус “Крони капитализм” байгуулагдсан байна.

Heritage Foundation-ны гаргасан индексээр Монгол улс 2012 онд 61.5 оноо авч 81-рт жагсаж “хагас эрх чөлөөтэй” орны ангилалд багтаж байсан бол 2013 онд 61.7 оноогоор 75-д жагсаж “хагас эрх чөлөөтэй” орны тоонд эрэмбэ ахисан байна. Гэвч 2014 онд гарсан индексээс үзэхэд Монгол улс 97 дугаар байр руу доошилж 58.9 оноо авч “эрх чөлөөгүй” орнуудын жагсаалтад 22 байраар буюу 2.8 пунктээр ухран оржээ. Ийм байхад чөлөөт зах зээл Монголыг сүйтгэсэн тухай хичнээн уран яруу тод донгодоод яах ч юм билээ.

Өнөө цагт нийгэм, эдийн засагт үүсэн бүхий л хямрал хүндрэлүүдийг капитализмтай холбон буруутгах эдийн засагч, судлаач, философич нэртэнгүүд хэт олширчээ. Ийм явдал хэзээнээсээ хаа сайгүй байсаар л ирсэн. Хятад бандааш өмсөж, iPhone барьж, твиттер, фейсбүүкээр номлолоо түгээхийг оролдох тэднийг бодохоос дур гутаж капитализмыг тэднээс өмөөрмөөр. Уншсан мэдсэн нь хуйвалдааны онолоос хэтрэхгүй тэдгээр улсууд хагас дутуу амьтай голтой зах зээлийн үр шимийг хүртэж байгаа боловч амьдарч буй нийгмийнхээ мөн чанарыг огт ойлгоогүй атлаа харлуулж, гутааж, доромжлохоос өөрийг огт хийсэнгүй. Эд мэдэхгүй байж эдийн чанарыг гутаана гэж нэг үг байдаг даа.

Н.Хасар

The Insider сэтгүүлийн 24-р дугаарт хэвлэгдэв

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419