Уур хүрсэн үедээ хэрхэн "хэлээ хазаж" сурах вэ?
Орчин үед хүний амьдралд байдаг олон хүчин зүйлс стрессийг маань өдөөж байна. Мэдээж хэрэг стрессээ тайлах хамгийн түгээмэл бөгөөд энгийн арга нь бүх бухимдлаа амаараа илэрхийлэх явдал юм.
Бухимдал, уур хилэн тархийг чинь "булааж" авахад хүмүүс таныг уур уцаартай, цагаа дэмий үрж байгаа нэгэн гэж л хардаг. Мэдээж хэрэг ингэлээ стресс тань тайлагдахгүйгээс гадна эрүүл мэндэд тань ч сөрөг нөлөөтэй. Эцэст нь хамт байгаа хүмүүстээ та муухай сэтгэгдэл төрүүлэхээс илүү зүйл хийж чадахгүй. Харвардын Анагаахын сургуулийн туслах профессор Карол Кауффман тэгвэл уур хүрсэн үедээ амаа хамхих аргуудыг нэрлэжээ.
Танин мэдэхүйн буулт
Зохиолч, шатрын мастер Адам Робинсон "Хэрхэн тэнэг үйлдэл гаргахгүй байх вэ?" гэсэн эссе бичсэн бөгөөд тэнд тэнэг байдал нь оюун ухааны эсрэг зүйл биш бөгөөд энэ нь нарийн төвөгтэй орчинд ажиллаж буй оюун ухааны илрэл юм гэж дүгнэсэн байдаг.
Стресс нь танин мэдэхүйн үйл ажиллагааг хязгаарлахаас гадна хорт гормон болох кортизолыг хэт ихээр үүсгэдэг тул сэтгэлийн хямрал, цочромтгой байдал, жин нэмэхэд хүргэдэг.
Орчин үеийн стрессийн эх сурвалжийг Робинсон ингэж ангилжээ:
- Хэн нэгэнтэй маргаад өөрийнхөө буруу гэдгийг олж мэдэх
- Хүмүүс удаан шийдвэр гаргах эсвэл шийдвэрээ гэнэт өөрчлөх
- Хүмүүс тогтсон дүрэм дагахгүй байх
- Та өөрөө итгэхэд хэцүү зүйлд бусад хүмүүс итгэх
- Хүмүүс өөрийн үгээ шууд тулгах
Мэдээж хэрэг дээрх байдлуудад хэн ч тайван байж чадахгүй. Гэхдээ нөхцөл байдал тийм ч чухал биш бол тухайн маргаанд шууд буулт хийгээд яваад өг. Ингэсэн нь хэн хэнд тань амар гэж Робинсон хэлсэн байна.
Сэтгэл зүйн аюулгүй орчныг бий болгох
Таныг уцаарлаж ярихад хүмүүс тантай цуг байх нь аюултай гэж бодож эхэлнэ. Тэд таны хэлсэн зүйлсээс ичих, гомдох гэх мэт хариу үйлдэл үзүүлнэ. Тиймээс та уурласан ч сэтгэл зүйн аюулгүй орчныг бий болгож тантай хамт байх нь ямарч үед тааламжтай гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хичээгээрэй.
Ингэхийн тулд бухамдаж эхэлмцэгцээ удаанаар ярьж үг бүрээ тооцоолж дараах аргуудаас хэрэглээрэй:
- Таны юм хэлэхээсээ өмнө бусад руугаа анхаарлаа хандуул. Тэднийг муу эсвэл мэдрэмжгүй гэж дүгнэхээсээ өмнө зан байдлын зорилгыг ойлгохыг хичээ.
- Таны нүүрний хувирал, төрх байдал таны сонгосон болгоомжтой үгсээс илүү их нөлөө үзүүлдэг. Таны үгс таны дохио зангаатай нийцэж байгаа эсэхийг шалгаарай.
- Хүн бүр өөрийн гэсэн амьдралын өвөрмөц туршлага дээрээ үндэслэн ярьж, үйлддэг гэдгийг санаарай. Бусдын өнцгөөс харахыг хичээ.
- Тэдний үг, үйлдэл танд ямар сэтгэгдэл төрүүлснээ хуваалцахаасаа өмнө тайвшир. Таны бие чангарах үед түр зуур зогсоож, хурцадмал байдлаа арилгах хэрэгтэй.
- Хэт шударга, үнэнч байх гээд хэрэггүй. Үнэн гэдэг хэзээд таагүй зүйл байсаар ирсэн. Гэхдээ энэ худал хэл гэсэн үг биш. Чин үнэнийг хэлэх гэж байгаа бол араас нь баттай баримт нэмэх хэрэгтэй.
Эх сурвалж: psychologytoday.com