Эрдэмтэд цагаан одой одыг тойрон эргэдэг анхны гаригийг илрүүлжээ
АНУ-ын Висконсин-Мэдисоны Их Сургуулийн харьяа олон улсын одон орон судлаачдын баг цагаан одой одыг тойрч буй анхны гаригийг олжээ.
Цагаан одой од нь шатаж дуусаад гаригийн мананцар болж гаднах давхаргаа алдахад үүссэн өндөр нягтаршил бүхий жижиг од юм. Висконсин-Мэдисоны их сургуулийн баг WD 1856 b нэртэй гариг өөрөөсөө долоо дахин бага цагаан одой одны тойрон эргэлдэж байгааг олж тогтоожээ.
Судалгааны багийнхан, үүнд НАСА, HKU-ийн Сансар судлалын лаборатори (LSR), Раемор Виста ажиглалтын хамтарсан одон орончид анх удаа бор одой тойрон эргэх гаригийг Раемор Виста ажиглалтын төвөөс олж илрүүлжээ. Тус судалгааг удирдсан Томас Кайе: “WD 1856 b бол тэнд байх ёсгүй гариг юм. Бор одой хэдийгээр өндөр масстай ч солироос өөр зүйл түүнийг тойрдоггүй. Гэхдээ дээрх гариг өөрөөсөө бага хэмжээтэй одыг тойрон эргэлдэж байгаа нь үнэхээр хачирхалтай. ” гэж хэлсэн байна.
Оддын цөмийн шаталтын үе дуусахад гаднах матерынхаа ихэнх хэсгийг гадагшлуулж, гаригийн мананцар үүсгэн дэлбэрдэг. WD 1856 b гариг энэ процесст устгагдсан байх ёстой. Судалгааны баг түүнийг амьд үлдэх цорын ганц тайлбар бол тус одыг дэлбэрсний дараа хүрч ирсэн байх гэж үзжээ. "Тэр гариг анхнаасаа энэ тойрог замд байгаагүй байх. Тухайн од дэлбэрч бор одой болсны дараа сансар огторгуйгаар хөвж явсаар энд ирсэн байх боломжтой ч яаж ирсэн бэ гэдэг нь одоог хүртэл нууц хэвээр байна" гэж Кайе хэлэв.
Судлаачид анх WD 1856 b-ийг олсны дараа өөр бусад олон тооны ажиглалтын төвүүдээс баталж өгөхийг хүсчээ. Хамгийн түрүүнд "Jet Propulsion" судалгааны лабораторийн "NASA Spitzer" хэт улаан туяа дурангаар тус гариг цагаан одойг тойрон эргэж байгааг батлав. Эцсийн баталгааг дэлхийн хамгийн том телескопуудын нэг болох Испанийн Gran Telescopio Canarias өгсөн аж.
Эх сурвалж: innovationnewsnetwork.com