Хүний илүү ухаалаг болгох хоббинууд
Ихэнх хүмүүс оюун ухааныг өвөрмөц шинж чанартай гэж итгэдэг. Ухаалаг хүмүүс төрөлхийнх гэж бодох тохиолдол ч бий. Гэвч иймэрхүү сэтгэлгээ нь хүмүүс өөрийн оюун ухаанаа хөгжүүлэхэд саад болдог. Байгалиас хамааралтай болон нийгмийн маргаантай асуудлаас болж бид өөрсдийгөө хөгжихгүй гэж бодох нь л хамгийн аюултай зүйл юм.
Сүүлийн үеийн судалгаагаар эрдэмтэд хүн ерөнхий оюун ухаан, потенциалаа өсгөн нэмэгдүүлэх боломжтой болохыг тогтоожээ. Зарим хобби, техникээр дамжуулан бид тархиндаа шинэ мэдрэлийн холбоосыг бий болгож, илүү хурдан, өндөр төвшинд ажиллах боломжийг өөртөө бий болгодог байна.
Дараах зургаан хоббиг танд танилцуулъя
1.Бясалгал
Бясалгал тогтмол хийснээр цусны даралт ихсэх, зүрх судасны эмгэгт өртөх эрсдэлийг багасгадаг төдийгүй дархлааг нэмэгдүүлж, өвчин эсэргүүцэх чадварыг сайжруулдаг байна.
Техник технологиос хэт хамааралт орчин цагт хүмүүс ажлын хэт ачааллаас болж стресст их өртдөг. Харин өдөрт 10 -15 минутын бясалгал хийх зав өөртөө гаргавал оюун ухаанаа тайвшруулан төвлөрүүлж, тод сэтгэдэг болж цаг хугацааг хожиход тусална.
2. Гадаад хэл сурах
Эргэлзээтэй асуудлыг богино хугацаанд шийдэх, өөртөө зорилго тавих, төлөвлөгөө гаргахад хэл сурах авьяас тань хэрэг болдог. Олон хэл мэддэг байх тусам асуудлыг шийдвэрлэх чадвар мэдэгдэхүйц нэмэгддэг байна. Шинэ хэл сурч байгаа үед тархи хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт илүү төвлөрч ажилладаг гэж эрдэмтэд үзжээ.
Эх хэлээс гадна дор хаяж хоёр гадаад хэл мэддэг байх нь юмсын талаарх өргөн ойлголтыг өгөөд зогсохгүй төвлөрөх чадварт ч хүчтэй нөлөөлдөг гэдгийг тогтоожээ.
3. Тогтмол унших
Юуг ч уншиж болно. Зарын самбар, хүнсний бүтээгдэхүүний тэжээлийн агууламжаас эхлээд шинжлэх ухааны ном зохиол ч байсан хамаагүй. Аливаа зүйлийг амандаа унших нь тархинд сайнаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд 2013 онд тогтоожээ. Лев Толстойн Дайн ба Энхийг унших сүүлийн үеийн цуврал болох Өлсгөлөн тоглоомын мөрийг унших ялгаагүй таны стрессийг багасгаж илүү аз жаргалтай болгоно. Мөн аливаа зүйлийг олон талаас нь харах, задлан шинжлэх, төсөөлөн бодох чадварууд нэмэгдэх тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.
4. Дасгал хөдөлгөөн
Эрүүл биед саруул ухаан оршино. Дасгал хийснээр таны санах ой онцгой сайжрах болно. 2009 онд Дартмоут коллежийн судлаачид хийсэн судалгаагаар байнга дасгал хийснээр өмнөхтэйгээ харьцуулахад санах ой сэргэж байгааг нотолсон байдаг. Дасгал хийх нь зөвхөн тархинд нөлөөлөөд зогсохгүй цусны эргэлтийг сайжруулж өгдөг.
5. Тархины дасгал
Ухаалаг гар утсаа ашиглаж тархиа хөгжүүлэх олон зуун арга бий. Судоку, видео тоглоом, таавар таах гэх мэт нь тархины мэдрэлийн эд эсүүдийг сэргээдэг байна. Эдгээр нь зүгээр л тоглоом мэт санагдавч саад тотгорыг даван туулахын тулд тархиа ажиллуулах нь мэдрэлийн уян хатан байдлыг хангадаг гэжээ. Таны тархи шинэ болон танил бус ойлголтыг хүлээн авахад эдгээр асуудлыг шийдэхийн тулд өөр, шинэлэг арга засыг хайж олохын тулд идэвхтэй ажилладаг. Энэ нь тархинд шинэ зам, шинэ эд эсийг төлжүүлж, танин мэдэх чадварыг бэхжүүлдэг байна.
6. Хөгжмийн чадвараа нэмэгдүүлэх
Дуу хөгжим бол хүний сэтгэл санаанд гайхалтай нөлөөлөх хүчтэй бөгөөд энэ нь хүний сэтгэлийн бас нэгэн амралт болдог гэж судалгааныхан хэлжээ. Ингээд эрдэмтэд ямар нэгэн өвчтэй хүн өдөрт 2 -3 цаг тогтмол хөгжим сонсох нь өвчний эдгэрэлтийг нэлээд хувиар түргэсгэдэг гэнэ.
Мөн хүүхдийн оюун ухаан дуу хөгжимтэй холбоотой бас нэгэн сонирхолтой судалгааг судлаачид хийсэн байдаг. Хүүхдэд багаас нь тохирсон дуу, хөгжим сонсуулах нь оюун ухаан хөгжүүлэх тоглоом болон дасгалаас илүүтэй сэтгэлгээг тэлдэг байна.
Эх сурвалж: hackspirit.com