АНУ Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч нарыг "боомилж" эхлэв
Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч нарын хувьд хүндхэн өдөр тохиож байна. Учир нь өчигдөр /2020.09.23/ АНУ-ын Худалдааны яамны хамгийн өргөн цар хүрээтэй хязгаарлалт хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм.
Өнгөрсөн сард зарлагдсан шинэ дүрмийн дагуу дэлхийн хэмжээнд хагас дамжуулагч үйлдвэрлэн борлуулдаг аливаа компани нь хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч нартай худалдаа хийхийн тулд АНУ-ын засгийн газраас лиценз авахыг шаарддаг болсон байна.
Энэ нь дэлхийд тэргүүлэх болсон Хятадын харилцаа холбооны компаниудад томоохон аюул учруулах нь мэдээж.
Хамгийн багадаа найман компани хятадтай хийж буй худалдаагаа үргэлжлүүлэх лицензийн хүсэлтээ ирүүлжээ.
Тэдгээргийг дурьдвал:
- АНУ дахь Qualcomm ба Micron
- Өмнөд Солонгос дахь Samsung, SK Hynix.
- Тайванийн MediaTek, Macronix, Nanya.
- Хятад дахь SMIC
"Бээжингийн цагаар Лхагва гарагийн үдээс хойш өргөдөл гаргасан компаниуд нааштай хариу хүлээж аваагүй байна" гэж "Caixin" агентлаг мэдээлэв.
Мөн "Huawei"-ийн ухаалаг гар утсанд шаардагдах хамгийн сүүлийн үеийн 7-мм-ийн Kirin 810 чипийг нийлүүлж чадах цорын ганцхан газар байдаг нь Тайванийн тэргүүлэх хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC юм. Гэхдээ тус компани одоогийн байдлаар хүсэлтээ илгээгээгүй байна.
"Huawei"-д одоогийн байдлаар 11-р сар хүртэл хүртэл хүрэх хагас дамжуулагчийн нөөц байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.
Их Британид болсон чипийн дайн
Дэлхийн чипийн төлөөх өөр нэг дайн болж байна. Америкийн технологийн Nvidia компани Британийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч Arm-ыг авахаар 40 тэрбум ам.долларын гэрээг санал болгосон ч Их Британи одоогийн байдлаар тус хэлэлцээрийг гацаагаад байгаа аж. Үүнтэй адил үндэстэн дамнасан гэрээ хэлэлцээрүүд хийхийн тулд компанийд тухайн улс орны эрх баригчдаас зөвшөөрөл авах ёстой болж байгаа юм. Технологийн томоохон компаниудаа хамгаалахын тулд улс орнууд төрөл бүрийн шинэ дүрэм гаргаж эхэлжээ.
Эх сурвалж: supchina.com