Нисдэг тавагны түүх

Нисдэг тавагны түүх

1947 оны 6 сарын 24-нд бизнесмен Кэнэт Арнольд хувийн онгоцоор Вашингтон мужын уулан дээгүүр нисч явахдаа асар өндөр хурд бүхий 9 нисдэг биет онгоцных нь хажуугаар нисэн өнгөрөхийг харжээ. Зорьсон газраа хүрсэн Арнольд харсан зүйлээ нисэх буудлын ажилчдад ярив.

"Өмнө нь огт харж байгаагүй таваг мэт хэлбэртэй нисдэг биет дуунаас ч илүү хурдалж, давалгаа мэт долгиолон нисч байсан". Цуурхал сонссон сурвалжлагч нар ч хүрэлцэн ирж, тухайн үед хараахан бүтээгдээгүй байсан дуунаас хурдан нисэх төхөөрөмжийн тухай яриаг тэр дор нь америк даяар тараажээ. Мэдээлэл нийтлэсэн нэгэн сонин үл таних нисдэг биет (ҮТНБ)-ийг "нисдэг таваг" хэмээн нэрлэснээр амeрикийн орчин үеийн түүхийн хамгийн нууцлаг домог болох нисдэг тавагний түүх эхлэв. 3 хоногийн дараа саарал өнгийн нисдэг биет Калифорни мужид "үзэгдсэн" бол дараагийн өдөр нь Висконсон мужийн тариан талбай дээгүүр нисдэг таваг "нисэн өнгөрөв". ҮТНБ-ийг харж, арми болон цагдаагийн газарт дуудлага өгсөн хүний тоо огцом нэмэгдэж, Арнольдийн гэрчилсэн үйл явдлаас хойших гурван долоо хоногийн дотор 850-д хүрэв. Ийнхүү нийгэм дэх нисдэг тавагний "халуурал" хуурай өвсөнд гал тавьсан мэт дүрэлзжээ.

Амeрикийн орчин үеийн түүхээр мэргэшсэн, Юта их сургуулийн профессор Роберт Голдберг тухайн үеийн нийгмийн сэтгэлзүйн онцлог үзэгдлийн талаар өгүүлэв. "Тэнгэрт нисэх "нисдэг таваг" хэмээх нэр хүмүүст туйлийн тааламжтай, хүлээн авахад хялбар байв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч тогтооход амархан иймэрхүү үгэнд туйлын мэдрэмтгий ханддаг. Иймд Арнольдийн гэрчилсэн үйл явдал онцгой үзэгдэл мэт хүмүүсийн анхаарлыг татаж, судлаачдын санаа бодолд ч нөлөөлөх болсон" гэжээ. "Нисдэг таваг" анх үзэгдсэнээс хойш 1 сарын дараа алдартай судлаачдын баг олон нийтийн санаа бодлын талаар өвөрмөц судалгаа хийжээ. "Нисдэг тавагны талаар та юу бодож байна" гэсэн асуултад санал асуулгад оролцогчдын 33.7 хувь нь "тодорхой мэдэхгүй байна", 30.1% нь "хий үзэгдэл, буруу харсан зүйл байх" гэх мэтчилэн хариулсан боловч сансраас ирсэн биетийн тухай хариулт нэг ч үгүй байв. Үнэндээ 1947 оны үед нисдэг таваг харийнхны тээврийн хэрэгсэл гэсэн ойлголт байсангүй. Харин "орос болон америкийн цэргийн нууц зэвсэг байх" гэсэн хариулт тодорхой хувийг эзлэж байв. Тухайн үед дэлхийн 2-р дайн дөнгөж дууссан, их гүрнүүд сөргөлдөөний байдалд орж, цэргийн зэвсэглэлийг идэвхтэй хөгжүүлж байсан нь хүмүүсийн анхаарлыг татаж байв.

Хагас жилийн дараа нисдэг тавагны талаархи хүмүүсийн ойлголтыг үндсээр нь өөрчилсөн үйл явдал тохиов. 1948 оны 1-р сард ҮТНБ-ийн тухай мэдээлэл авсан цэргийн нисэх хүчин агаарын тулаанд шалгарсан Пи-51 сөнөөгч онгоцыг хөөргөсөн боловч холбоо тасарч, сураггүй алга болжээ. Удалгүй сүйрсэн онгоцны үлдэгдлийг олж, нисгэгчийг амь үрэгдсэнийг тогтоожээ. Нисдэг таваг хий үзэгдэл бус нууц зэвсэг юм биш биз гэсэн ойлголт нийгэмд гүнзгийрч эхлэв. Арнольдын гэрчилсэн үйл явдлаас хойш 2 жилийн дараа нисдэг тавагний талаар анхаарал татахуйц таамаглал дэвшүүлсэн хүн гарч ирэв. Залуудаа далайн цэрэгт алба хааж, нисэх онгоцны талаар өргөн мэдлэг бүхий чөлөөт зохиолч Доналд Кийхо нэгэн сониноос нисдэг тавагний талаар судалгаа хийх хүсэлт авчээ.

Кийхоо нисэх онгоц үйлдлвэрлэгч компаний инженерүүд, нисэхийн аюулгүйн албаны мэргэжилтнүүд, агаарын динамикийн салбарын эрдэмтэд зэрэг олон мэргэжлийн хүмүүсээс ярилцлага авч, судалгааны дүнг нэгтгэн 1950 оны 6-р сард нэгэн ном хэвлүүлжээ. "Нисдэг таваг бодит зүйл (Flying saucers real)" номонд "цагт 800 км-ээс илүү хурдлах зүйлийг зөвхөн харь гаригийнхан л бүтээж чадна, түүгээр харь гаригийн хүмүүс дэлхийд ирж байна" хэмээн нотлож, хүмүүст эргэлзээ төрүүлсэн янз бүрийн асуултад хариулсан байв. Сүүлийн 2 жилд нисдэг таваг олноор үзэгдэх болсон тухайд "хүн төрөлхтөн баллистик болон цөмийн пуужин бүтээж харийнхны анхаарлыг татах болсон" гэв. Ихэвчлэн америкийн нутаг дэвсгэрт үзэгдэж байгаа тухайд "дэлхийн хамгийн өндөр хөгжил бүхий улстай анхлан холбоо тогтоохыг эрмэлзэж байгаа" гэжээ.

Гэвч Кийхоогийн ном уншигчдийн сэтгэлзүйг хүссэн зүгтээ залах урхи болсныг профессор Голдберг онцолж байна. Кийхоо өөрийн таних цэргийн мэргэжилтэн, инженерүүд, их сургуулийн багш нарын нотлогоог дурдсан ч, тэдний нэгийх нь ч нэрийг бодитоор дурсалгүйгээр өөрийн санааг батлахад ашигласан байв. Энэ арга нь мэргэжлийн үг хэллэгт дасаагүй ердийн уншигчдад таамаглалыг үнэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Кийхоогийн ном хэвлэгдсэний дараа нисдэг таваг харь гаригаас ирсэн хэмээх итгэл үнэмшилд гал дээр тос нэмэх мэт үйл явдал тохиов. 1952 оны 7 сарын 19 болон 26-ны шөнөөс үүр цайх хооронд нийслэл Вашингтоны тэнгэрт 20 гаруй биет "үзэгдэв".

Цэргийн болон олон улсын нисэх буудлын радарт Вашингтоныг бүрхэх мэт байрласан ҮТНБ-үүд илэрч, зарим нисгэгчид ч өөрийн нүдээр харсан тухай гэрчлэв. Онцгой нөхцөл байдал үүсэхээс сэргийлэн сөнөөгч онгоцнуудыг агаарт хөөргөсөн боловч нисдэг таваг байтугай гэрэлтэх зүйлийг олж илрүүлсэнгүй. Армийн удирдах албан тушаалтнуудын яаран зарласан хэвлэлийн хурлаар "ойр орчмын хотын гэрэлтүүлэг цаг уурын онцлог нөхцөлд үүссэн агаарын давхаргад ойж, нүдэнд үзэгдэх буюу радарт мэдрэгдсэн" хэмээн тайлбарлажээ. Цэргийнхний мэдээлэлд онцлон тэмдэглэсэн зүйл нь америк улсад халдан довтлох зорилго бүхий дайсан огт байгаагүй гэдгийг нотлох явдал байв. Гэвч сэтгүүлчид онгоц, нисэх төхөөрөмж, эсвэл харь гаригаас ирсэн хөлөг мэтийн яг ямар биет байсан талаар асуухад "хэрэв нисдэг тавагний тухай сонирхож байвал одон орончдоос асуу, армийн харъяаллын асуудал биш" хэмээн хариулжээ. Энэ хариулт нисдэг таваг сансраас ирсэн гэдэгт итгэх хүмүүст арми үнэнг нууж байгаа юм биш биз гэсэн эргэлзээ төрүүлэв.

Вашингтонд нисдэг таваг олноор үзэгдсэнээс хойш 2 сарын дараа америкийн нийгмийг "нисдэг тавгийг гэрчлэх" шатнаас "харь гаригийн хүнтэй харьцах" шатанд дэвшүүлсэн үйл явдал тохиов. 1952 оны 9 сарын 12-ны орой Вест Виржиниа мужын Флатвүүдс хотын ойролцоо өсвөр насны хөвгүүд ойролцоох нугад гэрэлтэх биет унахыг ажиглажээ. Хүүгийн яриаг сонссон эх Мэй 6 хөвгүүний хамт нисдэг биет унасан газарт очтол ойр орчинд нь манан татаж, нүд, хамар цочроох хурц үнэр бүхий хий үнэртэж байв. Гэтэл манан дундаас "3м өндөр нуруутай, цус мэт улаан нүүртэй, улбар шар өнгөөр гэрэлтэх 2 нүдтэй, мангас мэт амьтан газраас хөндийрэн хөвөх мэт ойртон иржээ". Айсан ээж болон хөвгүүд зугтаж амжсан боловч хэд хоногийн туршид огиудас хүрэх зэргээр бие нь тавгүйтсэн гэжээ. 1955 онд Кентакки мужид бууны сумыг ч үл тоон алхах харийн хүн, 1973 онд Алабама мужид хөнгөн цагаан мэт мөнгөлөг өнгийн хувцастай,  Мисисипи мужид бүх бие нь үрчлээсээр дүүрсэн харийн хүмүүс тус тус үзэгдэв. Гэхдээ харийн хүн, тэдний хөлөглөх нисдэг тавагны биет нотлогоо нэгийг ч үлдээсэнгүй. 1950-аад оны үзэгдсэн харийхан харьцангуй цөөн тоотой, мангас мэт дүр төрхөөрөө онцлог байсан нь кино зохиолын нөлөө мэт.

Харин өмнө нь зөвхөн үзэгдэж байсан харийхан 1960-аад оноос хүмүүсийг олзолж, биед нь  туршилт хийх болов. Онцлог жишээ нь эхнэр нөхөр Хилл харийханд олзлогдож, бие махбодоо шинжлүүлсний эцэст тухайн үеийн ой дурсамжаа арилгуулан дэлхийд буцаагдсан явдал байв. Харийханд олзлогдсон хүмүүсийн устгагдсан ой дурсамжийг ховсын тусламжтайгаар сэргээж, мартуулсан үйл явдлыг сэргээсэн гэх мэдээлэл ч дуулдах болов. Мөн "үхэр зэрэмдэглэсэн" үйл явдал шуугиан тарив. Харийхан туршилтын журмаар малын биеийн зарим хэсгийг авч явсан хэмээгдэж байсан ч бодит байдалд зэрлэг амьтадын довтолгоонд өртсөн малын үлдэгдэл байсан тодорхой болжээ.

1977 онд америкийн харийнхны домог ярианд заавал дурдагдах болсон Холливудын кино (Close Encounters of the Third Kind) дэлгэцэнд гарав. Кинонд хүн болон харийхан анх удаа уулзах хүртэл үйл явдлыг дүрсэлж, засгийн газар ард түмнээс үнэнг нуусан тухай өгүүлжээ. 2 жилийн дараа нэгэн баримтат цуврал нэвтрүүлэг шуугиан тарьж, засгийн газар нисдэг тавагний тухай үнэнг ард түмнээс нууж байгааг нотлох гэрч гарч ирэв. Хуучин армийн нисэх хүчинд алба хаасан Жэси Марсэл 1947 онд сүйрсэн нисдэг тавагны үлдэгдлийг цуглуулах ажилд оролцсон хэмээн нотложээ. Үлдэгдэл биет түүний хувьд юу гэдгийг нь тааварлахын аргагүй, үл эвдрэх, үл шатах бат бэх зүйл байсан гэжээ. Хэрэв үнэн бол америкийн засаг захиргаа нисдэг тавагны бодит баталгааг 30 жилийн турш нууж байсан хэрэг болно. Энэ бол харийнхны түүхэн дэх хамгийн учир битүүлэг Розвелийн хэргийн эхлэл байв.

1947 оны 7 сарын 2, Арнольдийн хэрэг явдлаас хойш 8 хоногийн дараа, америк даяар нисдэг тавагний халуурал ид явагдаж байсан үе байв. Нью Мексико мужийн цөлд байх Розвел хотын ойролцоо оройн 9 цаг 50 минутын үед салхилж явсан хос хоёр тавгийг амсраар нь нийлүүлсэн мэт хэлбэртэй ҮТНБ баруун өмнөөс зүүн хойш чиглэн нисч явахыг харжээ. Дараагийн өдөр Розвелээс баруун хойш 160 км зайд фермер Макс Брэзэл бэлчээрт нууцлаг зүйлс унасан байгааг илрүүлэв. Гялалзах метал мэт биет 30 м өргөн 1 км-ын зурваст тархсан байв. 7 сарын 6-нд нууцлаг үлдэгдлийг цуглуулан цэргийн нисах буудалд авч ирэх тушаал авсан багийн нэг гишүүн нь Жэси Марсел байв. 2 хоногийн дараа Розвелийн радио америкийг цочирдуулсан мэдээлэл хийв. Хэдийгээр радио нисдэг тавагны үлдэглийг цэргүүд цуглуулж авсан хэмээн мэдээлсэн боловч армийн хэвлэлийн төлөөлөгчид олдсон зүйлсийг цаг агаарын ажиглалтын бөмбөлгийн үлдэгдэл байсан хэмээн нотлосноор дуулиан намдсан байна.

Гэтэл 32 жилийн хийсэн Марселийн мэдэгдлийн дараа шинэ шинэ гэрчүүд олноор гарч ирэх болов. Ойн инженер Барни Барнет хэрэг явдлын газарт байсан, эвдэрсэн нисдэг тавагны дотор болон ойролцоо нүд нь хоорондоо хэт хол зайтай, халзан толгойтой, саарал арьстай харийнхны цогцос хэвтэж байсан хэмээн барин тавин нотлов. Розвелийн оршин суугч Глен Дэнис цэргийн эмнэлгийн Наоми хэмээх сувилагчаас эмнэлэгт харь гаригийн 3 хүний цогцос хүргэгдэн ирсэн, нэг нь амь голтой байсан боловч удалгүй үхсэн тухай сонссон гэжээ. Дурдаж буй гэрчүүдийн нотлогоог нэгтгэн дүгнэж үзвэл цаг хугацаа, үйл явдлын дараалал болон газар нутгийн байрлалын хувьд давxцаж, үнэмшил төрүүлэхүйц байв. Ийнхүү Розвелийн хэрэг явдал 80-аад оноос сэтгүүл, телевизийн дэлгэцнээ олон удаа дурдагдан харийнхантай холбоо бүхий хамгийн нууцлаг хэрэгт тооцогдох болжээ.

Гэвч хэрэг явдлыг нарийвчлан судлаж үзвэл гэрчүүдийн 30 жилийн өмнөх ой дурсамж мартагдаж бүдгэрсэн, зарим нотлогоо гэрчийн этгээдийн нэмэлт зохиомжоор баяжсан мэт эргэлзээ төрүүлж байв. 1995 онд шинжлэх ухааны нэгэн сэтгүүл Дэнисын нотлогоо үнэн эсэхийг шалгахаар цэргийн эмнэлэг болон үйл явдалтай холбоо бүхий хүмүүсээс асууж судлахад тухайн үеийн эмнэлэгт Наоми нэртэй сувилагч байгаагүй нь тодорхой болов. Дэнис энэ талаар Наоми гэдэг нь нууц нэр байсан гэж, эсвэл өөр өөр хүний нэр дурдах мэтээр үнэмшил муутай, будилсан хариулт өгөх болжээ. Тэгвэл Барнетийн нотлогоо өөрийн нүдээр үзсэн зүйл биш байв. Тэр Розвелийн хэрэг явдал шуугиан тарихаас өмнө буюу 1969 онд нас барсан танилаасаа 1950-аад оны үед сонссон зүйлээ нотлогоо болгон өгүүлсэн гэжээ. Мөн 90-ээд оны эхээр Барнетийн эхнэрийн өрдийн тэмдэглэл олдож, нотлогооны үнэн эсэхэд эргэлзээг нэмэгдүүлэв. Тэмдэглэлд нисдэг таваг унасан өдөр маш халуун байсан, Барнет өдөржингөө офистоо суугаад, орой дэлгүүр явсан, хүнсний үнэ өссөн байсан гэх мэтчилэн өдөр тутмын амьдралын ердийн тэмдэглэлүүд үргэлжилж нисдэг таваг, харийхан мэтийн онцгой үйл явдлын сэжүүр гэхээр үгс нэг ч байсангүй. 1980-аад оноос хойших бусад гэрчүүдийн нотлогоо өмнө нь өөр хүнээс сонссон зүйл, үйл явдлын баримтууд мэдэн будилсан, хоорондоо авцалдаагүй, нууц нэрээр өгсөн гэх мэтчилэн үнэмшил төрүүлэхүйц баттай нотлогоо үгүй байв.

Харин Розвелийн хэргийн үнэн учир юунд байв гэдгийг тодорхойлох хэлэлцүүлэг хэрэг явдлаас хойш 50 жилийн дараа өрнөж, 1994 онд арми албан ёсны судалгаа хийжээ. Судалгааны дүнг нэгтгэсэн "Розвелийн илтгэл"-д дурдсанаар 1947 онд Розвелд унасан зүйл "Могул бөмбөлөг" байсан гэжээ. Энэ нь тухайн үеийн америкийн армийн нууцаар бүтээж байсан цэргийн зэвсэг бөгөөд 20-50 км өндөр хөөрч, өндөр хүчин чадал бүхий дууны долгионы мэдрэгчийн тусламжтайгаар зөвлөлтийн цөмийн туршилтыг хянах зориулалттай байв. Бөмбөлөг зорилгоо биелүүлж, газарт унах үед түүнийг олж илрүүлэхэд амар болгох үүднээс нимгэн хөнгөн цагаанаар хийсэн радарын долгион ойлгогчийг цувруулан угсарсан байв. Тухайн үед хүйтэн дайны эхлэл үеийн цэргийн нууц төхөөрөмжийн талаар олон нийтэд дэлгэх боложгүйгээс цаг уурын ажиглалтын төхөөрөмж хэмээн зарласан явдал эргэлзээ төрүүлэх шалтгаан болжээ. Розвелийн хэргийг армиас гадна Америкийн аудитын зөвлөл судлаж, батлан хамгаалах яамны тухайн үеийн удирдлагын захирамж, дотоод холбооны мэдээлэл зэрэг төрөл бүрийн баримтыг шалгасан боловч нисдэг тавагний үлдэгдэл болон харийнхны талаархи ямар нэгэн баримт нотлогоо олоогүйг нотложээ. Тус байгууллага нь парламент болон түүний гишүүдийн хүсэлтээр засгийн газрын бүхий л байгууллагын дотоод баримт бичигт нэвтэрч, төсвийн зарцуулалтын талаархи бүхий л мэдээллийг шалгах өндөр эрх мэдэл бүхий байгууллага юм.​

Америкийн харийнхны түүхэнд тохиолдсон хамгийн том үйл явдал Розвелийн хэрэг нь армийн нууц төслөөс үүдэн янз бүрийн эргэлзээ, таамаглал, гэрчийн андуурсан нотлогооноос үүдсэн орчин үеийн домог мэт зүйл явдал байв. Гэвч шинэ зуун эхэлснээс хойш америкт сансрын нисгэгчид, чөлөөнд гарсан армийн төлөөлөгчид, улс төрчид зэрэг нийгмийн янз бүрийн төлөөлөл Розвелийн хэргээс авахуулаад харь гаригийн оюун ухаант амьтны тухай мэдэж буй бүхий л мэдээллээ ил болгохыг засгийн газраас шаардсаар байна. Хэрэг явдлаас хойш 70 жил өнгөрсөн ч засгийн газартаа эргэлзэх байдал үргэлжилсээр байна. Нисдэг тавагний судалгаагаар мэргэшсэн профессор Голдберг энэ байдлыг "америкийн засаг захиргаа ард түмнээс үнэнг нууж, хуурч, зөвхөн цөөн хэдэн бүлэг хүмүүсийн төлөө ажиллаж байна гэсэн эргэлзээ оршсоор байгaa, ард түмэн төр засагтаа илтгэл алдарсны илрэл" хэмээн дүгнэжээ.

Нисдэг тавагны домог төр засгийн худал хуурмагтай ёс мэт дагалдах болов. Ямар нэгэн бүс нутаг, улс үндэстний хувьд уламжлан ирсэн домог яриа нийгмийн сэтгэлзүйг тогтворжуулах нөлөө үзүүлдэг. Тухайлбал европт олон мянган жилийн түүхтэй эртний грек, ромын домог чухал нөлөөтэй. Харин үүсэн бий болоод 250 жил ч болоогүй америкийн залуу нийгэмд ийм нууцлаг домог байхгүй байв. Нөгөө талаас техник технологийн өндөр хөгжил бүхий америкчуудын хувьд ямар нэгэн сүнс сүүдэр бус, техник хөлөглөсөн харийн хүн хүрэлцэн ирэх нь илүү итгэл үнэмшил төрүүлж, хүлээж авахад амар байв. Америкийн нийгэм өөрийн гэсэн нууцлаг домог яриаг 70-аад жилийн өмнөөс бүтээж эхэлсэн боловч тэр нь төр засагтаа үл итгэх байдлыг дэвэргэж, нийгмийн сэтгэлзүйг төр засгийн эсрэг чиглүүлэхэд нөлөөлөх болсон байна.

Эх сурвалж: NHK

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419