Японы ахмад настнууд тэтгэвэрт гараад гэртээ суухын оронд хоёр дахь идэвхтэй амьдралаа эхлүүлдэг
Японы хүн амын хөгширөлт шинэ дээд төвшинд хүрээд байгаа талаарх тайлан мэдээг тус улсын Дотоод Хэргийн яам гаргажээ. Өнгөрсөн мягмар гарагийн байдлаар Японд 65 болон түүнээс дээш настай ахмадуудын тоо 36 саяыг давсан байна. Өндөр настнуудын тоо өнгөрсөн жилийнхээс 300 мянгаар нэмэгдэж, өмнө нь бүртгэгдэж байгаагүй дээд төвшинд очжээ.
Ахмадууд Японы нийт хүн амын 28.7 хувийг бүрдүүлж байна. Японд хөгширөлт ийнхүү хурдацтай нэмэгдэж байгаа нь тус улсын хүн ам энэ жил 290 мянгаар агшсантай мөн холбоотой юм.
Дотоод Хэргийн яамнаас өгсөн мэдээллээр ахмад настнуудын 15 сая нь эрчүүд бол 20 сая эмэгтэйчүүд юм. Өнгөрсөн жил тус улс дахь ахмад ажилтнуудын тоо 8 саяар тоологдож байжээ. Энэ нь Японы нийт ажиллах хүчний 13 хувь гэсэн үг юм.
Сейши Оморо нь өдгөө 71 настай. Хүүхдийн тоглоом хийдэг ажлаасаа тэтгэвэрт гарснаас хойш түүнд нийгмээс тусгаарлагдсан мэт, ганцаардмал мэдрэмж төрдөг байжээ. Тиймээс Засгийн газраас Токио хотноо хэрэгжүүлж буй ахмад настнуудад зориулсан уян хатан ажлын цаг бүхий “Хоёр дахь амьдрал”-ын хөтөлбөрт хамрагджээ. Ингэснээр тэрбээр орон нутгийн цэцэрлэг, сургуулиудад цагийн ажил хийж, буцаад нийгмийн идэвхтэй болж эхэлсэн байна.
…Токиогийн их сургуулийн профессор Хироко Акияама нь Японы засгийн газрын дэмжлэгтэйгээр “Хоёр дагч амьдрал” хөтөлбөрийг боловсруулжээ.
Ахмад настнуудад цагийн ажлыг хөтөлбөрөөр дамжуулан санал болгохын сацуу Ашива хотод цахилгаан шат бүхий, ахмад настнуудад тохиромжтой орчныг бүрдүүлсэн нийтийн орон сууц ашиглалтад оруулаад байна.
Ахмад настан Сейши Омори:
Миний хувьд дунд сургуульд хөдөлгөөний зохицуулалт хийдэг. Хүүхдүүдтэй ойр байх нь надад маш их эрч хүч өгдөг. Ямар нэгэн юм хийснээр тогтсон өдөр тутмын хэв маяг бий болж, нийгэмтэй дахин шинээр танилцаж байна.
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буйгаар дэлхий даяар 60-аас дээш насны ахмад настнуудын тоо 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ.
- Япон өөрөө насжсан хүн амын бүтцээрээ дэлхийд тэргүүлдэг. Нийт хүн амын гуравны нэгийг 65-аас дээш насны хүн ам эзэлдэг.
Нийгэм хүн амын бүтцийн энэхүү онцлогт дасан зохицох, улмаар дэд бүтцийг ахмад настнуудад чиглүүлэн өөрчлөх шаардлага тулгарч байна.
Эх сурвалж: BBC