Хүмүүс хиймэл оюунтай харьцахдаа ихэвчлэн хуурамч мэдээлэл өгдөг нь тогтоогджээ
Саяхан USC Технологийн Институтын (МХТ) компьютерийн эрдэмтэд хүмүүс цахим орчинд байх даа ямар нөхцөлд хуурамч мэдээлэл өгдөг болохыг тогтоох судалгаа хийжээ. Цуврал судалгаануудын үр дүнд хүмүүс хиймэл оюунай харьцаж байх даа худал мэдээлэл өгдөг болохыг олж тогтоожээ.
Энэхүү судалгааг удирдсан доктор Жонатан Мелл "Хүмүүс хиймэл оюунтай харьцаж байх даа хувийн мэдээллээ алдана гэхээс айдаг байх гэсэн таамаг бид дэвшүүлсэн. Гэвч хүмүүс хувийн бус сэдвүүд дээр хүртэл худал мэдээлэл өгөх нь түгээмэл байсан. Тиймээс судалгаагаа бид үргэлжлүүлэн жинхэнэ шалтгааныг олж тогтоох болно" гэж хэлжээ.
Одоо үед хүмүүч фэйсбүүкийн автомат хариулагч чатботноос эхлээд ухаалаг туслах гээд технологийн бүхий л салбарт хиймэл оюун хэрэглэх болсон билээ. Ингэснээр албан байгууллагууд цаг зав, хүн хүч гээд олон зүйл хэмнэх боломжтой болсон. Харамсалтай нь худал мэдээлэл өгөх үзэгдэл нэмэгдэж байгаа нь тухайн албан байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна хуулийн хүрээнд асуудал үүсгэж болох юм.
Жонатан Мелл мөн "Хүмүүс яг ямар үед худал мэдээлэл өгч байгааг бид тодорхойлж авах ёстой. Ингэснээр бид хиймэл оюуныг тэдгээр мэдээллийг ялгаж салгахад сургаж болох юм" гэж мэдэгджээ.
Мелл, Шарон Мозгай, Жонатан Гратч, Лукас нараас бүрдсэн судалгааны баг гурван өөр туршилт хийж, хүмүүс яг ямар нөхцөлд худал мэдээлэл өгдөг болохыг тодорхойлоход анхаарлаа төвлөрүүлжээ.
Судлаачид дараахь нөхцлүүдэд хүмүүс хиймэл оюуныг хуурах арга хэрэглэж байгааг тогтоожээ.
- Хэрэв тэд өмнө нь хиймэл оюунтай харьцаж байсан бол
- Хэрэв тэд хүн бус хиймэл оюунтай харьцаж байгаагаа мэдсэн бол
- Хэрэв тэд өөрийгөө таниулахгүйгээр харьцаж байгаа байгууллагын тухай мэдээллийг авахыг хүссэн бол
Судлаачид эцэст нь "Хүмүүс яг наймаа хийж байгаа мэт өөрсдийн мэдээллийг нуун нөгөө талаас илүү зүйл гаргаж авахыг илүүд үзэж байгаа илт. Мэдээж хэрэг ингэлээ гээд тэдэнд ашигтай биш ч хүн биш зүйлтэй харьцаж байгаа учраас илүү дорд үзэх хандлага ажглагдлаа" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: techxplore.com