Ирэх сараас АНУ-ын иргэд хууль ёсны дагуу 3D принтер дээр галт зэвсэг хэвлэж, эзэмшхийг хууль ёсны дагуу зөвшөөрдөг болох аж.
Ихэнхдээ хуванцар дээр суурилсан эдгээр зэвсгийг бүртгэдэггүй тул бараг мөрдөх боломжгүй болгох юм байна.
Үүнийг олон нийтэд хууль ёсны дагуу зөвшөөрөх санаа нь нэлээд ширүүн маргаан дагуулж байгаа нь гайхмаар зүйл биш юм. Чухамдаа үүнийг зөвшөөрч байгаа шалтгаан нь АНУ-ын Төрийн Департаменттай холбоотой урт хугацааны шүүх ажиллагаатай холбоотой юм.
2013 онд Төрийн департаментаас Техаст байрладаг Defence Distributed фирмийн бүтээсэн 3D бууны зураг төслийг интернетээс устгах тушаал гаргаж байжээ.
‘Чөлөөлөгч’ хэмээх буу нь 16 хэсгээс бүрдэх ба 15 хэсгийг нь 3D принтерээр хийх боломжтой байв. Эцсийн хэсэг нь өдөр тутмын энгийн хадаас байсан бөгөөд түүнийг мэдээж хүссэн дэлгүүрээс орж чавах боломжтой билээ.
Defense Distributed нь 3D хэвлэмэл зэвсгийн зураг төсөл, тэдгээрийг бүтээхэд шаардлагатай багаж хэрэгслийг хоёуланг нь зарж борлуулдаг.
Тухайн үед Төрийн департаментаас тус зураг төслийг экспортын ангилалд оруулсан тул АНУ-д байгаа иргэд интернетээс хуулбарлан татан авч тараах боломжгүй болоод байсан юм.
"Defend Distribution" компани Төрийн Департаментыг энэхүү шийдвэрээс болж шүүхэд өгсөн. Тэдний үзэж байгаагаар интернетээс зураг АНУ-ын Төрийн Департамент нь тус компанийн зураг төслийг цензурдсэнээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь зөрчсөн аж.
Дөрвөн жилийн дараа АНУ-ын Хууль зүйн яам тус хэргийг шийдвэрийг эцэслэн шийдсэн бөгөөд 3D бууны зураг төсөл нь техникийн хувьд цэргийн материалын ангилалд ордоггүй тул олон нийт хуваалцаж, татаж авах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Энэхүү шийдвэрийн дагуу Төрийн Департамент нь "Defence Distributed"-ийн зохиогчийн эрхийн бүртгэлийн хураамж болох 10,000 долларыг хураамж, хууль ёсны бүх зардлын хамт төлөх ёстой болжээ.
10-р сарын 1-ээс эхлэн "Defend Distributed" 3D бууны бүрэлдэхүүн хэсэг, бүдүүвч зураг бүхий бүрэн номын сангаа онлайнаар санал болгож эхэлнэ гэж мэдэгдэв.
Эх сурвалж: huffingtonpost.co.uk