Хүн амын хөгшрөлт, архаг өвчлөл нэмэгдэхийн хэрээр хүмүүс олон төрлийн эм бэлдмэлийг өдөр бүр цагийн хувиарын дагуу хэрэглэх нь ихэссээр байна. Зөв эмийг буруу цагт уух нь аюулд хүргэж болно. Харин хүмүүс өдөрт нэг л шахмал уугаад хэрэгцээтэй бүх эмчилгээгээ авдаг болох технологи нэвтрэхэд ойрхон болжээ.
Энгийн бэлдмэл ходоодонд орсон тохиолдолд хайлж хүний цусны солилцоонд нэвтэрдэг.
Гэхдээ ухаалаг техологиор зохион бүтээсэн эм нь олон давхаргатай байж болно. Давхраа бүр нь өөр бэлдмэл байх бөгөөд цагийн хувиарын дагуу хайлж хүний биед нэвтэрнэ.
Энэ бол мөрөөдөл биш. Чихрийн шижингийн 2-р хэлбэр, цусны даралт, зүрхний өвчинд нэрвэгдсэн хүмүүст зориулсан "полипил" бэлдмэлүүдийг аль хэдийн үйлдвэрлэж эхэлсэн байна.
Эдгээр полипиллийг их хэмжээгээр үйлдвэрлэх нь тийм ч хэцүү биш юм. Гэхдээ дутагдалтай тал бий. Тодорхой эмийн хослол бүхий полипилл нь бүх өвчтөнд сайнаар нөлөөлөх албагүй. Зарим хүмүүст энэ төрлийн эм тохирохгүй байхын дээр олон тоогоор үйлдвэрлэсэн полипилинд агуулагдах тунгийн хэмжээ өөр байж болно.
Эм үйлдвэрлэх ердийн арга техник технологийг ашиглан хувь хүнд тохирсон полипилийг хийх нь маш бага өртөгтэй байдаг тул ихэнхдээ ганцхан өвчтөнд зориулагдсан байдаг. Эдгээр полипилийг үйлдвэрлэхэд хамаагүй хямд арга бол 3D-ээр хэвлэх аж.
Хэвлэмэл эм
3 хэмжээст хэвлэмэл эмийг АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар (FDA) батлаад байгаа боловч энэ нь полипилл биш юм. FDA-ийн баталсан эмийг усанд уусахаар хийсэн боловч олон даврхаатай эм нь тийм ч амар усанд уусдаггүй аж. Одоогийн байдлаар судлаачид үүнийг шийдвэрлэх арга хайж байна.
Одоохондоо болоогүй
Хэдийгээр олон тооны судалгаа хийгдсэн боловч эм, бэлдмэл үйлдвэрлэх энэхүү шинэ аргад зориулагдсан шинэ зохицуулалт, баталгаа шаардлагатай байгаа юм. Эмнэлзүйн туршилтыг хийсний дараа эдгээр дээрх зөвшөөрлүүдийг авахын тулд таван жил хүртэлх хугацаа шаардлагатай.
Магадгүй таван жилийн дараа бидний зарим нь орон нутгийн эмийн сангаасаа 3D принтерээр хийсэн захиалгат полипил авах болно. Олон өвчнөөр өвчилсөн хүмүүс олон эм тарианы нарийн хуваарийн оронд өдөрт нэг 3D хэвлэмэл эм уудаг болох нь.
Эх сурвалж: The Conversation