Сугар гариг дээр амьдрал байж магадгүй
Олон улсын одон орон судлаачдын баг өнөөдөр Сугар гаригийн үүлнээс ховор молекул болох фосфин илрүүлснээ зарлав. Дэлхий дээр тус молекул нь зөвхөн үйлдвэрлэлийн аргаар эсвэл хүчилтөрөгчгүй орчинд үрждэг аж.
Одон орон судлаачид Сугар дээрх үүлс нь бичил биетнүүдэд тус гаригийн хэт өндөр хүчиллэг орчныг тэсвэрлэх орчныг бүрдүүлж өгдөг гэж хэдэн арван жилийн турш таамаглаж байсан. Өөрөөр хэлбэл фосфиныг илрүүлсэн явдал нь сугарын хуурай газар дээр амьдрал байж магадгүй гэсэн найдвар төрүүлээд байна.
"Бид Сугар гариг дээр фосфин бий гэсэн анхны мэдээллийг аваад үнэхэрэ их цочирдсон" гэж багийн ахлагч Жеймс Клерк Максвелл хэлжээ. Тэрбээр Их Британийн Кардиффын Их сургуулийн дурангаар ажиглалт хийж байгаад фосфины шинж тэмдгийг анх олж харсан аж.
Сугар гариг нь нүүрсхүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон агаар мандалтай. Хүхрийн хүчил нь дэлхий дээр шингэн төлөвт байдаг боловч тус гариг маш халуун учир хийн төлөвт оршдог. Иймээс эрдэмтэд сугар дээр фосфин хэрхэн үүсч буйг харахын тулд хэд хэдэн компьютер загвар гарган туршжээ. Туршилтын үр дүнд тэд тус гараг дээр фосфиний “ямар нэг нууцлаг эх үүсвэр” байгаа гэж дүгнэсэн байна.
Энэхүү нээлтийн үр дүнд Сугар гарагт амьд бичил биет байж магадгүй гэх таамаглалыг төрүүлээд байгаа юм. Учир нь фосфин нь хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг нянгийн харилцан үйлчлэлийн үр дүнд бий болдог.
Дэлхийтэй хамгийн ойр зайд оршдог, хэмжээний хувьд ч ойролцоо Сугар гараг нь астрономичдын хувьд судалгааны томооохон сэдэв болдог. Хэрвээ дэлхийн дулаарал үргэлжилсээр байвал эцэстээ манай гараг ийм халуун ертөнц болон хувирч магадгүй гэж зарим эрдэмтэд үздэг аж.
Хүчилтөрөгчөөр амьсгалдаг дэлхийн организмууд үнэндээ фосфин ялгаруулдаггүй бөгөөд амьд үлдэхэд нь ч хэрэг болохгүй. Гэхдээ бас хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг организмууд байдаг. Жишээлбэл, сүүн хүчлийн болон бутирийн хүчлийн бактериуд юм. Эдгээр нь огт хүчилтөрөгчгүй орчинд амьдарч чаддаг.
Хэрэв фосфин нь дэлхий дээрх метаны хий шиг хангалттай хэмжээгээр ялгарч байгаа тохиолдолд 16 жилийн гэрлийн зайд буй агаар мандлаас илрүүлэх боломжтой байна. Мэдээж хэрэг шууд илрүүлэх боломжгүй спектроскопын өгөгдлүүдийн тусламжтайгаар илрүүлнэ.
Гаргийн агаар мандлыг бүрдүүлдэг хийнүүд нь түүний цацрагийн спектрт нөлөөлдөг байна. Янз бүрийн молекулууд гэрлийг янз бүрийн аргаар шингээдэг. Радио телескопын тусламжтайгаар спектрийн тодорхой хэсгийг судлахдаа молекулуудын гэрлийн шингээлттэй тохирох хэлбэлзлийг ялгаж болдог байна. Энэ нь нэг төрлийн “молекулын хурууны хээ” юм.
Фосфины молекулыг зөвхөн нэг миллиметр орчмын диапазонтой долгионы уртыг барьж авдаг техникийг ашиглан илрүүлэх боломжтой байжээ.
Одоогоор одон орон судлаачид зөвхөн биотекийн эх үүсвэрүүд гэж үздэг химийн бодисыг л нээсэн гэж хэлж болно. Фосфины молекулууд тодорхой хэмжээгээр байгааг бактерийн үйл ажиллагаанаас бусад тохиолдолд тайлбарлахад хэцүү байдаг байна.
Эх сурвалж: Science Daily