Нойрон дунд бие саажих үзэгдлийн учир

Нойрон дунд бие саажих үзэгдлийн учир

Хэд хоног дараалан илүү цагаар ажилласан эмэгтэй А ердийнхээс нэлээд оройтож орондоо оржээ. Нойрондоо автаж эхэлсэн тэрээр орных нь хөлний ойролцоо ямар нэгэн чимээ гарахыг мэдэрч, өндийж харахыг хичээсэн боловч биеэ огт хөдөлгөж чадахгүй байв. Гэнэт хаа нэгтээгээс нялх хүүхдийн уйлах дуу сонсогдож эхлэхэд тусламж дуудахыг оролдсон ч дуугарах чадваргүй болсон байв. Энэ үзэгдэл хэдэн минут үргэлжлээд дахиж мэдрэгдээгүй байна.

Зуны амралтаар ганцаар аялалд гарсан оюутан Б зочид буудлын өрөөнд орондоо орж, гүн нойронд автаж эхэлж байв. Гэвч нойрноос гэнэт сэрсэн тэрээр хэн нэгэн биеийг нь хөдлөх аргагүй болтол дарж, амьсгал нь давчдахыг мэдрэхийн хамт учир битүүлэг айдаст автсан байна. Нүдээ арай ядан хөдөлгөж, харцаа шилжүүлтэл үл таних эмгэн цээжин дээр нь даран суухыг харжээ.

Унтаж байгаад гэнэт сэрж, биеэ хөдөлгөх байтугай дуугарч ч үл чадах иймэрхүү үзэгдлийг баруунд нойрон дунд саажих (Sleep paralysis) үзэгдэл хэмээн нэрлэдэг. Хүмүүс эрт дээр үеэс мэдэрч, сүнс сүүдэр, чөтгөр шулмын нөлөө хэмээн ойлгосоор ирсэн энэ үзэгдэл зөвхөн нэг улс, нэг бүс нутгаар хязгаарлагддаггүй бөгөөд дэлхийн олон орны иргэд гэрчилж, тухайн улс орны үлгэр, домог яриатай холбож ойлгосоор иржээ. 18-р зууны үеийн "The Nightmare" хэмээх зураг үүний нэг жишээ юм. Нойрон дунд саажих үзэгдлийн олон жишээг судлаж үзэхэд хэд хэдэн онцлог төрх нийтлэг ажиглагддаг байна. Үүнд 1. Энэ үзэгдэл зүүд бус бодит байдал мэт санагдаж, өрөөнд байх эд зүйлс тодорхой харагдаж мэдрэгддэг. 2. Нүднээс бусдаар биеийнхээ ямар ч хэсгийг хөдөлгөж чаддаггүй. 3. Биеийг дээрээс нь хэн нэгэн хөдөлгөөнгүй дарж байгаа мэт санагддаг. 4. Аялах, зочид буудал зэрэг өөр газарт хоноглох үед элбэг тохиолддог.

Тэгвэл нойр судлаач эрдэмтэд нойрон дунд саажих үзэгдлийн учрыг шинжлэх ухааны үүднээс хялбархан тайлбарлаж, тэр ч байтугай туршилтын хүрээнд зохиомлоор үүсгэж байна. Энэ удаагийн туршилтад жирийн нэгэн эмэгтэй оюутанг оролцуулж, хэдэн хоногийн туршид ердийн үеийнхээс илүү хэмжээний эрчимтэй дасгал, хөдөлгөөн хийлгэжээ. Туршилтын үед унтаж буй оролцогчийн биед тархины долгион, цусны даралт, амьсгалын тоо, нүдний хөдөлгөөн зэргийг хэмжих мэдрэгчүүдийг биед нь байрлуулж, тодорхой хугацааны давтамжтайгаар хүчээр сэрээж байв. Оролцогч нэг удаа сэрээд буцаж унтсанаас хойш 6 минутын дараа нойрон дунд саажих үзэгдэлд орсныг хэмжих багажууд зааж байв. Туршилтад оролцогч өөрөө ч үүнийг нотлосон байна. Хүн унтаж эхлэх үед бага багаар гүн нойрсолтод шилждэг. Энэ үед тархи амралтын горимд шилжинэ. Харин 60-90 минутын дараа илүү гүн нойрсч, зүүдлэж эхэлдэг. Зүүд нь тархи ажиллаж байгаагийн илэрхийлэл бөгөөд унтаж байгаа ч нүдний идэвхтэй хөдөлгөөн ажиглагдах нойрны энэ үеийг Рэм нойрсолт (Rapid eye movement sleep) гэнэ.

Шөнийн турш унтаж байх хугацаанд тархи амрах Рэм бус болон зүүдлэх Рэм нойрны горим ойролцоогоор 90 минутын давтамжтайгаар ээлжилж байдаг. Тэгвэл унтаж эхлэж буй хүний нойр Рэм бус горимыг алгасч шууд Рэм горимд шилжих (sleep onset rem) үед нойрон дунд саажих үзэгдэл тохиолддог байна.

Өөрөөр хэлбэл сэрүүн байх үеийн тархины ажиллагаа Рэм нойрсолтын үеийн тархины ажиллагаатай шууд холбогддог. Ингэснээр хүн сэрүүн байгаа эсвэл зүүдлэж байгаа эсэхээ ялгаж мэдрэх чадваргүй болно. Туршилтаас тодорхой болсон өөр нэгэн сонирхолтой зүйл нь нойрон дунд саажих үзэгдлийн үед тархинаас альфа долгион ялгарч байсан явдал юм. Уг долгион хүнийг зөвхөн сэрүүн байх үед ялгарах боловч нойрон дунд саажих үзэгдлийн үед хүний бие махбод унтаж байлаа ч тархи нь бараг сэрүүн үеийнхтэй адил хэмжээгээр ажиллаж байдгийг илтгэнэ.

Хүн унтах үедээ нойрны Рэм бус горимыг алгасч шууд гүн нойрсолтын Рэм горимд шилжих үед нойрон дунд саажих үзэгдэл үүсдэг. Сэрүүн байхдаа харж байсан өрөөн доторхи болон орчны дүр төрх хэдхэн мөчийн дараах зүүдэнд тэр хэвээр бууснааас хүн өөрийгөө сэрүүн байгаа мэтээр ойлгодог ажээ. Рэм нойрсолтын үед булчингийн ажиллагаа хамгийн сул түвшинд байх учир хүний бие бараг хөдлөдөггүй. Энэ нь нойрон дунд саажих үзэгдлийн үед ажиллагаатай байгаа тархинд булчинг удирдаж хөдөлгөж чадахгүй мэт хуурмаг мэдрэмжийг үүсгэдэг байна. Рэм нойрсолтын үед хэдийгээр булчингийн ажиллагаа сулрах ч зүрхний цохилт, цусны даралт, амьсгалын давтамжинд өөрчлөлт ордог. Түүгээр ч зогсохгүй туршилтад оролцсон эмэгтэйн амьсгал 28 секундын турш тасалдаж байв. Энэ байдал нь цээж давчдаж амьсгалахад хүндрэлтэй байгаа мэт санагдахад хүргэж, бие дээрээс нь дарж байгаа мэт хуурмаг мэдрэмжийг үүсгэдэг байна. Мөн энэ үед айдаст автдаг нь амьсгалын дутагдалд орох зэргээс сэргийлсэн бие махбодын хамгаалах механизмын нөлөө юм.

Нойрон дунд саажих үзэгдэл дунджаар 5 - 20 минут үргэлжилж, аяндаа арилдаг. Энэ нь ихэвчлэн нойрсолтын горим Рэм-ээс Рэм бус горимд шилжсэний үр дүн юм. Нойрон дунд саажих үзэгдэл зарим тохиолдолд тухайн хүний ой дурсамж, зарим мэдрэмтгий хүлээн авсан мэдээлэлтэй холбогдож, харь гаригийнхан, чөтгөр сүнстэй харьцаж буй мэтээр илрэх тохиолдол бий.

Уг үзэгдэл хэдийгээр хүний биед шууд үзүүлэх ямар нэгэн сөрөг нөлөө үгүй боловч нойрны дэглэм алдагдаж байгааг илэрхийлдэг. 24 цагийн ээлжийн ажил, шөнө орой болтол сууж ажиллах, тоглоом тоглох зэргээр хүний биеийн биологийн цагтай зөрчилдөх амьдралын хэлбэр уг үзэгдлийн жинхэнэ шалтгаануудын нэг юм. Ажил амралтаа зохицуулж, дадаж хэвшсэн нойрны дэглэмээ баримтлах, хажуу тийш харж унтах зэргээр нойрон дунд саажихаас сэргийлэх боломжтой ажээ.

Эх сурвалж: Nippon TV

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419