17 настай NASA-гийн дадлагажигч шинэ гараг нээлээ
NASA-гийн дадлагажигч, 17 настай Волф Кукиер дадлагын ажлынхаа гурав дах өдөр шинэ гараг нээн илрүүллээ. Өсвөр насны дадлагажигч TESS (Transiting Exoplanet Survey Satellite) хэмээх хиймэл дагуулын нээн илрүүлсэн оддын гэрлийг хэмжих үүрэгтэй байсан ч үүрэгт ажлаа хийж байх явцдаа TOI 1338 b хэмээх дэлхийгээс долоо дахин том хэмжээтэй шинэ гарагийг илрүүлсэн байна.
Тэрээр TESS хиймэл дагуулын мэдээллийн санд хайлт хийж байх явцдаа TOI 1338 хэмээх системээс дохио ирж буйг ажигласан байна. Волф Кукиер анхандаа тэрхүү дохиог одны хиртэлт хэмээн дүгнэж байсан ч цаг хугацааны хэмжүүрийн хувьд одны хиртэлт байх боломжгүй харин өөр нэгэн гараг гэдгийг олж мэджээ. TOI 1338 b гараг нь дэлхийгээс 1300 жилийн зайд орших TOI 1338 хэмээх систем оршиж буй гараг бөгөөд TESS хиймэл дагуулын нээн илрүүлсэн анхны circumbinary буюу хос одтой гараг ажээ. Харин залуу дадлагажигч Волф Кукиер нэгэн ярилцлагадаа "Шинээр илрүүлсэн гарагийг минь Wolftopia хэмээн нэрлээсэй гэж хүсч байна" хэмээн хошигнон ярьсан байна.
Сонирхуулахад харь гарагийн хайгуулч хэмээх TESS хиймэл дагуулыг 2018 оны дөрөвдүгээр сард хөөргөсөн ба уг дагуул нь Нарны аймгийн гадна орших шинэ гараг илрүүлэх зорилготой ажээ.
Эх сурвалж: Science Daily